“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид 256.000 төгрөгийн ногдол ашиг олгоно

Хуучирсан мэдээ: 2024.02.16-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид 256.000 төгрөгийн ногдол ашиг олгоно

“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчид 256.000 төгрөгийн ногдол ашиг олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр (2024.02.16) хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.

Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлжээ. Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр болсон байна. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу ирэх дөрөвдүгээр сард олгох болжээ.

Сар шинийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг  ногдол ашиг болгон олгосон юм. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХахаХаха
32
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
9
БурууБуруу
8
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж