"Малчдад 21.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ"

"Малчдад 21.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ"

"Малчдад 21.5 тэрбум төгрөгийн тусламж үзүүлнэ"

Засгийн газар өнөөдөр /2024.02.16/-ны 16:30 цагт ээлжит бусаар хуралдлаа. Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийн талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл хийж байна. Тэрбээр, өчигдөр хуралдаж шийдвэр гаргасан УОК-ын шийдвэрүүдмйг Засгийн газарт танилцуулж тодорхой шийдвэрүүд гаргалаа.

1.Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Тогтоол албажиж ирэх долоо хоногт өргөн барина.

2.Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчиддад хүрэх зам харгуйг нээх, өвс тэжээл, хүнс хүргэх, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэхийн бинзен шатахууны зардлыг шийдвэрлэлээ.

  1. Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй тасралтгүй үзүүлэх., алслагдсан аймаг сумдад ажиллаж, амьдарч байгаа малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлэгт хамруулах ажлыг ЭМЯ сайд хариуцан ажиллахаар боллоо.

4.Малын сэг зэсийг устгах, түүнтэй холбоотой ариутгал халдваргүйцүүлэлт, түүний зардлыг шийдвэрлэж байна.

  1. Отроор яваа малчдад хүнс, эм тариа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, эмийн багцыг шийдвэрлэлээ
  2. Шар усны үеэрээс уртдчилан сэргийлж ажиллах зардлыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх
  3. Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар хангах гэх мэт нийт 21.5 тэрбум төгрөгийн дэмжлэг туслалцааг аймаг, орон нутгийн малчин өрхүүдэд үзүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн УЦОШГ-ын мэдээллийг нарийвчлан гаргах тоног төхөөрөмж, станцыг шинэчлэх хөрөнгө мөнгийг шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл нийт 34 тэрбум төгрөгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-16 66.181.190.22

яахаараа тусладаг юм өөрсдийн хөрөнгө биздээ мал нь ард түмний татварыг худлаа бүү үр

Avatar

Нэргүй 2024-02-16 202.55.188.46

ows tejeel gj baixaar zeeliig n tegleel ogchwol deer yum bishvv

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.186.231

Малчлын нэр барьж өөрслөө гударав даа, өмнө нь та нар ковидын үеэр яалаа хагартлаа баяжсан шүү

Avatar

Вold o 2024-02-16 223.39.207.49

мангасууд сонгуулийн мөнгөө гаргаж авах гээд бүүр хулгай нь төгсөрч бна даа..

Avatar

Зочин 2024-02-16 192.82.92.204

яг мэдэв ээ сонгуульд мөнгө хэрэгтэй байна ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-16 202.21.107.63

Odoo muudtsan mal yaj tejeegeed nemergui. iluu zardal bolno. Tsagaan sariig uls toriin zorilgoor ashiglaad baisan odoo zudiig ashiglaj baidag. uvaigui um aa

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-16 124.158.64.13

Үнэн мунхаглал гэдэг нь энэ байхдаа. Сонгууль энэ янзаараа гууль болж алалцах нь дээ

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.176.27

мал малчидын халамж хэрээс хэтэрлээ. сонгууль шоу нь эхэлждээ …. мал малчидаар хүрээлүүлэн ман мөнхөд засаглана гэж байхгүй шүү….

Avatar

Нэргүй 2024-02-16 192.82.92.204

яа ч байсан сонгуульд мөнгө хэрэгтэй байна аа

Avatar

Зураач 2024-02-16 90.208.245.113

Малчид өвөл болдгийг мэддээггүй юм байх даа…?

Avatar

Нэргүй 2024-02-16 59.153.115.187

Овоо өвс тэжээл олдохгүй морь тэжээдэг боссууд хашаандаа доод тал нь 10000 боодол өвс овоолчихсон байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж