Т.Санчир шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлав

Т.Санчир шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлав

Т.Санчир шигшээ багаас зодог тайлж буйгаа зарлав

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно. Сүүлийн үед шигшээ багийн тамирчдын сонгон шалгаруулалттай холбоотой хэлэлцүүлэг цахим орчинд өрнөсөн. Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн тэргүүтэй туршлагатай тоглогчдыг бэлтгэлд дуудаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандсан.

Тэгвэл Т.Санчир өнөөдөр/2024.02.16/ өөрийн цахим хуудаснаа "Шигшээ багийн залуусдаа амжилт. Дараагийн шатанд шалгарна гэдэгт итгэлтэй байна. Хэн байх, байхгүй нь чухал биш байх. Гол нь эв нэгдэл багийн ойлгоцол чухал гэж боддог. Зөндөө хүмүүс надаас асууж байна. Бид нар тамирчид болохоор сонгох шийдвэр гаргах тал дээр эрх бүхий хүмүүс биш талбай дээр чадах бүхнээ л хийж шигшээ багийнхаа төлөө тоглодог.

Ерөнхий дасгалжуулагч бид хоёрын асуудал энүүгээр дуусаг.

Манай шигшээ багийн залуусыг олон тэмцээн уралдаан хүлээж байгаа. Надтай үл ойлголцоод хамтарч ажлаад амжилт гаргана гэж худлаа байх. Шигшээ багийн нэрийн өмнөөс дахиж талбайд гарахгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна. За тэгээд сагсан бөмбөгт дуртай үзэгчиддээ хандаж хэлэхэд шигшээ багаа тултал нь дэмжээрэй хэрүүл уруул хийлгүйгээр. 3.2.1 Монгол" гэжээ.

Т.Санчирын тухайд Василис Фрагкиас дасгалжуулагчтай таарамжгүй харьцаатай гэж сагсан бөмбөг сонирхогчид хардсан бөгөөд дээрх мэдэгдэл нь үнэн болохыг баталж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 139.5.219.252

Багаар ажиллах чадваргүй юм бишүү дараагийн ажилд ч гэсэн багаар ажиллах чадваргүй бол хол явахгүй шдээ

Avatar

Нэргүй 2024-02-16 172.58.167.18

ОЛДОШГУЙ ХУН ГЭЖ БАЙДАГГУЙ. И.В СТАЛИН

Avatar

Зочин 2024-02-16 66.181.188.201

Хөгширч дээ Санчир минь Монголын Клей болсноо ойлго.

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.184.97

шигшээд хэн ч тоглосон ялгаагүй,ямар ч шанс байхгүй,намайг авсан бол арай өөр байх байлаа гээд л яриад явахгүй юудаа

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-16 202.9.46.106

Санчираа чамайг халуухан охид хүлээж бна гнэ. яв яв..одоо жаргаж амьдар хөгшөөн..

Avatar

Нэргүй 2024-02-16 74.12.112.240

Насны намар xүн болгонд юм болгонд ирдэг, түүнээ өөрөө ойлгож өөрөө болиxийг л xүмүүс тэр xүнээс xүлээж байдаг. Иx уxаалаг зөв зүйтэй шийд гэж xарагдаж байна.

Avatar

Zochin 2024-02-16 103.57.94.235

За даа, таарамжгүй бол явсан дээр. Мөн өөрийнхөө хүч чадлийг бүхнээс дээгүүр тавиад хэрэггүй. Нас явсан, хурдан, авхаалж, самбаа буурч байгаа шүү хөгшөөн. Өөрийг чинь ид байсан үеэр чинь бид дурсаж байх болноо.

Avatar

Нэргүй 2024-02-16 82.135.30.192

Zuv duu odoo zaluus togloson ni deer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж