Туульч Э.Баатаржав Энэтхэгийн нэртэй уран бүтээлчтэй хамтарчээ

Туульч Э.Баатаржав Энэтхэгийн нэртэй уран бүтээлчтэй хамтарчээ

Туульч Э.Баатаржав Энэтхэгийн нэртэй уран бүтээлчтэй хамтарчээ
Өвлөн уламжлагч, Төрийн батламжит туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав Энэтхэгийн нэртэй уран бүтээлч Мохийт Чоухантай хамтран уран бүтээл хийжээ. Энэ бүтээлийг нь дөрөв хоногийн дотор 3,5 сая хүн үзсэн байна. Сэтгэлд урсан орох донж аялгуутай энэ дуу нь эх байгаль хүн хоёрын харилцаа хийгээд түүнийг хайрлан хамгаалах, магтан алдаршуулах тухай аж.
Амар мөрнөөс Тэнгэр уулыг гатлан Кавказ хүртэлх нутагт оршин байдаг Ар Бөргилдүү (Бумба)-гийн намуун сайхан орны тухай өгүүлсэн бөгөөд Монголоор дуулах хэсгийн шүлэг, аяыг Э.Баатаржав туульч өөрөө зохион дуулсан байна.
Уран бүтээлийн нээлтийн арга хэмжээ 2024 оны хоёрдугаар сарын 10-нд Энэтхэг улсад болжээ. Арга хэмжээнд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболд, БНЭУ-ын Дэлхийн шинжлэх ухааны сайд К.Рижижү, Гадаад хэрэг, соёлын Төрийн сайд М.Лекхи, БНЭУ-аас Монгол Улсад сууж байсан Элчин сайд М.П.Сингх нар оролцсон байна. Энэтхэгийн нэрт дуучин Мохийт Чоухан "Уг уран бүтээлийг цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав надтай хамтарсан бөгөөд төв болон Умард Энэтхэгт зураг авалтын ажлыг хийсэн" хэмээн танилцуулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- yguin ; 2024-02-17 216.38.195.74

Ulam

Avatar

Бурхан Халдуны харуул Урианхай түмэн. 2024-02-17 43.242.243.121

Энэ бүтээлийг босгоход хамтран хүчин зүтгэсэн хамт олонд болон ЭРДДЭНЭЦОГТЫН БААТАРЖАВ, ПУНЦАГЫН ЦАГААН нарт тусгайлан баяр хүргэе.

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-17 203.160.69.36

Баяр хургье!

Avatar

Нэргүй 2024-02-17 122.201.31.197

Тэнгэр уулыг даван…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж