Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн нэгдүгээр сард шинэ номын сангийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон талаар Соёлын яамнаас мэдээлж байв. Тэгвэл шинэ барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжууд ирэх гурав, дөрөвдүгээр сард ашиглалтад орно гэдгийг хэлж байна.
Шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой гэнэ. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга гэдгийг Соёлын яамнаас мэдээлсэн.
Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, барилгын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болж, шинэ гүйцэтгэгч компани ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлсэн.
ХУУЧИН НОМЫН САНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА
Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.
Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ.
Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.
Nom 2024-02-17 139.5.219.180
Ene chanargui standart bus. Sayhan 20 garyu paar ni zereg zereg hagarch usand avtaad gej duuldsan. Nomuudaa usand norgoj buun ym bolno doo.
Нэргүй 2024-02-17 103.57.95.144
одоо залуус ном уншдаг болсон гол нь тухтай орчин л хэрэгтэй байлаа
Нэргүй 2024-02-17 103.57.93.208
хуучин юманд харш нураагаад оронд баячууд хаусаа барина л даа барилгыг зогсоол бхгүй шавааралдуулж байхаар бүдийн хооронд холбочихооч
Zovhin 2024-02-17 103.57.95.241
Auschwitzin evre nariig shataah baishin horih laagar shig novshiin helbertei barilga
Зочин 2024-02-17 76.220.74.140
Сайн байна сайхан мэдээ. Харин хуучин номын сан дуурийн театр,драмын театрын барилгыг нурааж болохгүй шүү. Миний амьдарч байгаа улсад хуучин 1891 онд баригдсан тeaтраа засаж өөд нь татаад одоо хүртэл ашиглаж байна
zochin 2024-02-17 76.130.42.82
Saihan medee bna.Iim goe tihlog saruulhan nomiin santai bolj baigaad.Amjilt husei.Oroitson ch gesen yah ve bolj bna.
Нэргүй 2024-02-17 178.174.229.45
NOMIIN SANGIIN BARILGA GEDEG CHIN URAN BARILGA BAIDAG ENE BOL SHORON MAYAGIIN ED BNA HUURHIII
Нэргүй 2024-02-17 213.87.151.1
Харуулах боломжгүй.
иргэн Оюунаа 2024-02-17 66.181.182.194
энд тэгээд машины зогсоол гэж юм байна уу? Байшингуудын дунд шахагдсан юм л харагддаг шдээ.
манайхаас нилээн хол юм даа.
Зочин 2024-02-17 202.126.89.35
Номын санд очиж ном унших хүн одоо тийм их байх уу, номын санд утсаа маажих, гэртээ утсаа маажихын ялгаа юу байна
Нэргүй 2024-02-17 203.91.118.53
өөр шигээ бусдыг төсөөлдөг хар мал байна даа
Нэргүй 2024-02-17 103.57.92.61
зай талбай олдвол чихээд л бна. тэгчээд бөглөрөлд санаа тавьж бга мэт дүр эсгэнэ.