Унгар улс Украиныг минагүйжүүлэх эвсэлд нэгдэнэ

Унгар улс Украиныг минагүйжүүлэх эвсэлд нэгдэнэ

Унгар улс Украиныг минагүйжүүлэх эвсэлд нэгдэнэ

Украины нутаг дэвсгэрийг минагүйжүүлэх НАТО-ийн эвсэлд Унгар нэгдэнэ гэдгийг тус улсын Батлан хамгаалахын сайд Кристоф Сзалай-Бобровничкзий хэллээ. Брюссельд болсон сайд нарын уулзалтын хүрээнд Унгар улс НАТО-гийн бусад 20 гишүүн оронтой нэгдэн, Украинд мина цэвэрлэх эвсэл байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зуржээ.

"Дайнд нэрвэгдсэн Украинд мина цэвэрлэх ажил хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ нь ард иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлж байна. Унгарын Батлан хамгаалах хүчин Литва тэргүүтэй эвсэлд нэгдэх болно" гэж Кристоф Сзалай-Бобровничкзий хэллээ.

Өмнө нь Чех улс ч бас эвсэлд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн.

Мина цэвэрлэх эвсэл нь чөлөөлөгдсөн газар нутагт хүмүүнлэгийн аргаар мина устгах, Оросын цэргүүд байрласан байлдааны шугам дээрх мина устгах чиглэлд ажиллана. Литвийн Үндэсний батлан хамгаалах яам энэ оны нэгдүгээр сард мина цэвэрлэх эвслийн анхны хурлыг зохион байгуулсан. Энэ үеэр эвсэлд нэгдэхэд бэлэн орнуудын төлөөлөгчид цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-17 59.153.87.54

д2 дайнд гитлерийн талд орж байсан Унгарчууд юу ч хийж мэднэ

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-17 202.126.88.85

Барууныхан Украин орныг сүйрүүлж устгаж байна..Минжүүлэхгүй энээ тэрээ гэгч нь бараг хоосон дүр эсгэлт

Avatar

Нэргүй 2024-02-17 139.5.219.252

За ойлголоо коммунист оо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж