ЦУОШГ: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар дулаарна

ЦУОШГ: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар дулаарна

ЦУОШГ: Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх 3-4 дүгээр саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан. Ирэх сард нутгийн баруун өмнөд хэсэгт олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй.

Харин дөрөвдүгээр сараас дулаарч нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард говь талын нутгийн зүүн өмнөд хэсэг буюу говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд болон ихэнх хэсгээр олон жилийн дунджаас ахиу, III сард болон бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хаврын улирал эхэлж байгаа тухайн цаг агаарын урьдчилсан төлөвийн хугацаанд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор малчид, ард иргэд мал бэлчээх хугацаагаа тохируулах, өвс тэжээлийн нөөцөө хангах, мал төллүүлэх хашаа хороогоо эртнээс бэлтгэж, цаг агаарын мэдээгээ цаг тухай бүрд авч, сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулав.

Гуравдугаар сард агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увсын баруун, Баянхогорын өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Дөрөвдүгээр сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхогорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нийт нутаг, Сүхбаатарын зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХахаХаха
11
ХөөрхөнХөөрхөн
9
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.180.254

эрүүл үү

Avatar

Нэргүй 2024-02-17 139.5.216.174

гайхамшиг

Avatar

Бб 2024-02-17 66.181.161.94

Сүхбаатар Дорнодыг нар үзүүлэхгүй нэээ хахаха

Avatar

Нэргүй 2024-02-17 202.179.3.216

Owol tsas ordg gej bich

Avatar

Нэргүй 2024-02-17 103.212.117.48

хуцаад байхын 4 сард дулаарахгүй хаачдын

Avatar

Нэргүй 2024-02-17 202.55.188.88

4 сард дулаардаг гэж мөн холоос мэдэж байна аа. мундаг уу.

Avatar

a 2024-02-17 66.181.184.94

dundaj ni hed yum bee s** hha

Avatar

Зочин 2024-02-17 59.153.86.46

мэдээж 4сард хүссэн хүсээгүй дулаарна

Avatar

Сэтгүүлч үл ойлголт үүсгэж байна 2024-02-17 202.70.37.93

С.Ундармаа гарчигаа зас. Сэтгүүлчээ хат даа.

Avatar

Нэргүй 2024-02-17 202.55.191.194

ХАВАР БОЛОХООР ДУЛААН БОЛДОГ

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-17 103.212.117.245

f— you

Avatar

Готов 2024-02-17 202.9.40.235

үгээ олж хэлээч Дура

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.188.9

энэ зундулаан болно. гайхалтай мэргэн үг.

Avatar

ухана 2024-02-17 202.126.91.57

5 сард бүр дулаан болно. Эргүй юм бичдэг сэтгүүлж вэ

Avatar

Нэргүй 2024-02-17 103.212.116.17

эргүй-эргүү

Avatar

Нэргүй 2024-02-17 103.212.117.205

ugaasaa l dulaariishde

Avatar

Зочин 2024-02-17 202.21.107.70

3-н сар ч гараагүй байхад 4- р сард тий болно гэдэг нь одоо ямар хэрэгтэй юм бэ?

Avatar

Ззз 2024-02-17 66.181.183.74

хэрэгтэй байлгүй яахав.юм мэдэхгүй бол дуугүй байгаач.Ийм их цастай юм юм чинь 4 сар хүйтэн байлгүй дээ.Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө баыдаггүы

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж