Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 24-ний 01:00 цагийн орчимд гарсан газын дэлбэрэлтийн улмаас таван хүн нас барж, 10 гаруй хүн түлэгдэж, 100 орчим айл эд хөрөнгөөрөө хохироод буй. Тэгвэл тус ослын нэгдсэн дүгнэлт ирэх сарын 15-ны дотор гарах юм байна.
Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурор ажиллаж байгаа бол хохирлын үнэлгээг гаргахаар тусгай баг ажиллаж байгаа аж.
Ингэхдээ одоогийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийжээ. Тухайлбал, галд Дүнжингаравын уулзварт байрлах таван обьект өртсөн. Эдгээрийн нарийвчлалтай дүгнэлт ирэх сарын 1-нд гарах юм байна. Мөн нийт хохирлын хэмжээ, сэргээн засварлах зардлыг Барилга хөгжлийн төвөөс гаргана гэв.
Харин нэгдсэн дүгнэлтийг гуравдугаар сарын 15-ны дотор гаргаж танилцуулах юм байна.
Гэхдээ хэрэг мөрдөн шалгах шатанд явж байгаа учир хохирлын хэмжээ гарсан ч хэн нэгнээр төлүүлэх, албадан барагдуулах шийдвэр гарахгүйг мөн албаныхан онцоллоо.
Эргэн сануулахад, тус ослын газрын үзлэгийг 189 мөрдөгчийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулсан. Ослын нөхцөл байдлыг шинжээчдийн бүрэлдэхүүн тогтооно. Дүгнэлт 14-60 хоногт гарна гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Харин ослын улмаас учирсан хохирол, түүнийг засварлах зардлын хэмжээирэх сарын 15-ны дотор гарах юм байна.
Нэргүй 2024-02-17 103.57.92.61
яагаад тэр байрны галд өртсөн гэх айлуудын доторхи бодит байдлын зургыг огт олон нийтэд харуулахгүй бга юм бол? гадна талын хананд үсэрч наалдсан гал гадна хэсэг балконыг л шатаасан нь илт. дотроо юу болсныг хүмүүсээс яагаад нуугаад бган бол?
ааги 2024-02-17 66.181.190.47
манайханы гараас юм гарахгүй
elbegdorj 2024-02-17 202.9.40.133
elbegdorjiin huuhed buruutai
Нэргүй 2024-02-17 213.87.151.1
Харуулах боломжгүй.
Иргэн 2024-02-17 122.201.31.254
цагдаа прокурорт ийм илэрхий хэргийг шийдчих чадвартай боловсон хүчин ингэтлээ дутлаа юу эсвэл өөр сонирхол байна уу
Иргэн 2024-02-17 122.201.31.254
Манайхан ажил хийнэ гэж үнэн гурилдах юмаа арай ч дээ. Бүх бичлэг баримт нь байхад энгийн иргэн ч хараад зөв бурууг хэдэн минутанд хэлчих юманд гүлдийгээд суудаг энэ арай юу
Нэргүй 2024-02-17 103.57.92.61
Ийм байж дүүжин гүүр агаарт санжигнуулж явуулна гээд байгаа шүү. Осол нь багадаад дээрээс төмөр вагон унаж ирэх л дутаад бгаан бхда. Замын доор санжигнах биш замынхаа дээд талаар нь явдагыг хийж болохгүй л бгаан байхдаа. Эвдэрсэн ч арай суурьтай.