Жилд 5.9 сая илжигийг эмийн үйлдвэрлэлд зориулан нядалж байна

Жилд 5.9 сая илжигийг эмийн үйлдвэрлэлд зориулан нядалж байна

Жилд 5.9 сая илжигийг эмийн үйлдвэрлэлд зориулан нядалж байна

Илжиг хулгайлах гэмт хэрэг Африкийн орнуудад түгээмэл гардаг. Илжигний арьсыг ашиглан эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэгтэй энэ нь холбоотой.

Илжигний арьснаас гаргаж авсан желатины найрлагатай уламжлалт эм Хятадад маш эрэлттэй байдаг. Энэ эмийг Эжиао гэнэ. Эжиао нь эрүүл мэндийг тэтгэж, залуу насыг хадгалах шинж чанартай. Илжигний арьсыг буцалгасаар желатин хэлбэрт оруулаад, дараа нь нунтаг, шахмал, шингэн зэрэг төрөл бүрийн эм үйлдвэрлэдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүний найрлагад нэмэх нь ч бий.

Хятадын эмийн компаниуд гадаадаас илжигний арьс хайдаг. Тус улс илжиг нядалгааны газруудаа Африк, Өмнөд Америк, Азийн зарим хэсэгт байгуулжээ.

Уламжлалт эм үйлдвэрлэлээс болж олон сая илжиг золиослогдож байгааг зарим сайн дурынхан эсэргүүцдэг. 2017 оноос хойш илжигний худалдааг эсэргүүцэж буй "Donkey Sanctuary" байгууллагаас тайлагнаснаар дэлхий даяар жил бүр дор хаяж 5.9 сая илжигийг эжиао эмийн үйлдвэрлэлд зориулан нядалдаг ажээ.

Дэлхий дээр 53 сая илжиг байдаг гэх тооцоо бий. Эдгээрийн гуравны хоёр нь Африкт амьдардаг. Илжигний арьс экспортлох хууль журам нь Африкийн орнуудад харилцан адилгүй. Гэвч эрэлт их, үнэ өндөр байгаагаас шалтгаалаад илжигний хулгай ихсэх болжээ.

Африкийн бүх муж улсын засгийн газар болон Бразилийн засгийн газар илжигний тоо толгой буурч байгаатай холбогдуулан илжиг нядлах, экспортлохыг хориглох магадлалтай байна. Бүх муж улсын удирдагчид хоёрдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд уулзаж, энэ талаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-17 202.179.25.243

Chingis haan hulan iljignii mahand ih durtai baisan gedeg

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-17 202.126.89.35

Манайд илжиг өсгөөд арьсыг нь урагш гаргавал, хоньноос бараг дээр юм биш үү, махыг нь ч урагш нь гаргаж болох биз

Avatar

Нэргүй 2024-02-17 202.126.88.76

махыг нь ч гэсэн х***а нар амаа олохгүй иднэ

Avatar

Нэргүй 2024-02-17 122.201.31.197

Илжиг гэдэг үг бас л Хятад гаралтай байж мэдэх нь.

Avatar

Нэргүй 2024-02-17 95.99.118.211

duudlagaaraa bol iljig gedeggui lii l gedeg yum baina iljigiig

Avatar

Нэргүй 2024-02-17 103.57.92.49

Манай ХОВД ГОВЬАЛТАЙ аймгийн эрлийзууд уламжлалт мал ИЛЖИГЭЭ м есгеед хятадад зармаар юм даа

Avatar

Зочин 2024-02-17 66.181.185.120

чамайг ямархуу бөөс байгаа бол харах юмсан.Амь нь хаа байгаа бол гэмээр өвчинд баригдсан хүний оронцог сүг байгаа байхдаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж