Газын хүн амын талаас илүү хувь нь хоргодож байгаа Рафах хотод газрын довтолгооны аюул улам бүр нэмэгдэж буй. Тиймээс Египет улс хилийн дагуу олон км үргэлжилсэн хамгаалалтын хана барьж байгааг хиймэл дагуулын зургаас харжээ. "Maxar Technologies"-ийн сүүлийн таван өдөр авсан зургуудаас харахад хил орчмын багагүй хэсгийг бульдозероор сэндийчсэн байна.
Газын хилийн төгсгөлөөс Газар дундын тэнгис хүртэлх хамгаалалтын бүсийг барьж дуусгавал Египет-Рафах хилийн боомтыг бүхэлд нь бүрхэх юм.
Хиймэл дагуулын зургаас харахад бульдозерууд хоёрдугаар сарын 3-нд газар дээр иржээ. Ингээд хамгаалалтын бүсийн анхны малтлага хоёрдугаар сарын 6-нд эхэлж, сүүлийн тав хоногт улам эрчимжсэн байна. Хамгаалалтын хана нь таван метр өндөр. Барилгын ажлыг Египетийн зэвсэгт хүчний захиалгаар дотоодын хоёр компани гүйцэтгэж байна.
Палестинчууд Египетийн хил рүү олноор дүрвэх вий гэсэн болгоомжлол улам бүр нэмэгдэж буй үед энэ барилгын ажил эхлэв. Шинэ хамгаалалтын бүсийн дагуу байрлах Рафах хотод бараг 1.5 сая палестин хүн хоргодож байна. Хоол хүнс, ус, эм тарианы хомсдолтой тэмцэж буй гэр бүлүүд хилийн өргөст тортой зэрэгцээ шахуу амьдарч байна.
Эх сурвалж: CNN
Нэргүй 2024-02-17 213.87.151.1
Харуулах боломжгүй.