Шадар сайд аа, зудтай аймгууддаа ажиллана уу?

Шадар сайд аа, зудтай аймгууддаа ажиллана уу?

Шадар сайд аа, зудтай аймгууддаа ажиллана уу?

Ардчилсан нам засаглаж байгаа аймгуудад Шадар сайд С.Амарсайхан ажиллахгүй, тойрч давхин Улаанбаатар хот руугаа буцчихаад байгаа тухай олны шүүмжлэл үнэний ортой бололтой.

Сүхбаатар аймгийн хэмжээнд төмөр зуд нүүрлэснээр малчид гэрээ дулаацуулах түлээгүй, мал нь идэх өвсгүй болчихоод байгаа юм. Уг нь энэ асуудлыг Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Н.Ганибал нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн УИХ, Засгийн газарт тавьж, зудтай тэмцэх шийдвэртэй арга хэмжээ авахыг хүсч, асуудал хөндөж ирсэн.

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зарим сумдад цас 1 метр хүрч тогтсон бол зарим сумдад 20-30 см байгаа.  Тухайлбал, Дарьганга суманд мал үндсэндээ хорогдож, малчдын хот харлаад байгаа бараан мэдээллийг орон нутгийн иргэд дуулгаж буй юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд тус аймагт анхны цас орсон байдаг. Тухайн үед малчид хараахан өвөлжөөндөө бууж амжаагүй байсан бөгөөд тэр үеэс цас үргэлжлүүлэн орж, хүйтэрсээр өнөөдөр төмөр зудтай нүүр тулаад буй. Харин энэ хооронд буюу өнгөрсөн нэгдүгээр сард Шадар сайд Дорноговь аймагт ажиллаад Улаанбаатар хот руу буцсан юм.

Энэ үед сүхбаатарчууд “Адилхан л зуд нүүрлэсэн байхад хүрч ирээд нөхцөл байдалтай танилцаж болоогүй юм байх даа” гэж ярьцгааж байв.

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ хугацаанд 1 сая гаруй толгой малыг бойлж, идшэнд бэлтгээд буй. Уг бойлсон махыг нийслэлчүүдийн хүнсэнд нийлүүлэх шаардлага бий. Удахгүй гуравдугаар сар гарахад мах гэсэх тул түүнээс урьтаж, үнэ ханшийг нь унагалгүй, махыг муутгалгүй хүнсэнд татахыг ч Сүхбаатар аймгийн малчид хүсч байна.

Сүхбаатарчуудыг төлөөлж, УИХ-д сонгогдсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар өнгөрсөн өдрүүдэд зудтай сумдуудад ажиллаж, өвс тэжээл хүргэхээс эхлээд Дорноговь аймгийн Матад суманд оторлож яваа малчид, мөн эрэл хайгуулд яваа хүмүүсийг хоол хүнсээр хангах явуулын цэг ажиллуулах зэргээр дэмжлэг үзүүлж буй аж. Мөн нөхцөл байдлыг Засгийн газарт уламжилж байгаа ч зудын нөхцөл байдалтай танилцахгүй болохоор тэр үү тохирсон арга хэмжээг авах талд хойрго байна гэдэг шүүмжлэлийг ч хэлж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тэд зудын талаар "яншсаар" байсан нь Засгийн газрын сайдын чихийг хатууруулсан уу, аль эсвэл намаар ялгаварлан асуудлыг нь хойш тавьж байна уу сүхбаатарчууд төр засагтаа хаягдаад байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 202.55.191.194

ЭНЭ ТЭНД ӨВСТЭЙ ХАМТ ЗУРГАА АВХУУЛЖ АРХИ УУЖ ЯВААД ХӨЛДӨӨД ҮХЧИВ. ОНЦГОЙГИЙХОНД ГАЙ БОЛОЛГҮЙ ЯВААРАЙ ДАА ХОЁРОО…СҮХБААТАРЫНХАН ТА 2-ИЙГ ДАХИН СОНГОХГҮЙН ТОДОРХОЙ БОЛСОН.

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.186.186

ШАДАР САЙД МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА. ХОЁРОО БИТГИЙ УНГАС АЛД. КВАНТЫН ФИЗИКЧ БИШ БОЛОХООР НЭГ ЗЭРЭГ ОЛОН ГАЗАР АЖИЛЛАЖ БОЛОХГҮЙ БАЙНА Л ДАА

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Малчид хариуцлагаа дээшлүүлэхгүй бол билчээрийн мал аж ахуй зудад нэрвэгдсээр л байх болно. 2024-02-16 66.181.178.62

Бид амьдарч байгаа ниийгмийнхээ мөн чанарыг ойлгоогүй улс.Бид хувийн өмчид суурилсан капиталист нийгэмд амьдарч байгаа. Мал төрийн хамгаалалтад байна гэсэн заалт оруулж байж нэгдлийн олон дарга-депутатуудаар шинэ Үндсэн хуулиа батлуулсны гор гарч, малчдыг хариуцлагыг бүдгэрүүлж байна.Малчид өвлийн бэлтгэлээ хангадаггүй.Зураг дээр байгаа 2 шиг төрийнхөн хайр зарлаад малчдыг улам залхуу, хариуцлагагүй болгож байна..Ийм хатуу өвөл 1950-иад оноос хойш болж л байсныг би мэдэх юм.

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.184.138

Малчиддаа туслья. Уриалж байна.

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-16 43.242.243.222

Зуд турьхан шадар сайдад бга юм биш малчин цаг ямагт байглийн хүчин зүйлд бэлжн бх ёстой тэдний өмч хөрөнгө биздэ малаа онд оруулья гэвэл 10 бодын нөөц гаргаж өвс тэжээл хашаа саравчаа бэлдэж өвөлд. сэтгэл зоьохгүй мал сүрэг нь онд мэнд орно шүүдээ ачхалал даахгүй байж их мал маллах шаардлага бхгүй жилд 10 бод иөнгө болгож хашаа саравчаа сайжируулж өвс тэжээлээ хавар 4 сар хүртэл хангалттай сайн худалдаж авах хсдах нөөцөлж авах хэрэгтэйшд алийн болгон төр бурууг үүрэх ёстой юм

Avatar

Зочин 2024-02-16 103.212.116.171

Ман гэж новшийн мангасууд байна .Ялангуяа Энэ Налайхын орк Самарсайхан гэгч Увсын дервед хулгайч улс орныг суйруулж дууслаа .зайлаад егееч с**

Avatar

Шуналын тулам 2024-02-16 139.5.218.242

Асар их хар энергитэй шуналын улаан тулам Амарсайханыг огцоруулж зайлуулахгүй бол Монгол улс аюул гамшгаас салахгүй гэдгийг Ванга шиг хэлчихье. МАН-ыг бүр мөсөн улс төрийн тавцангаас арчиж хаях хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-16 43.242.243.222

Амарсайхан байглийн хүчин зүйлд бас буруутай юу хотод сууришсан хөдөөний малчид хөдөө бга эцнг эх ах дүүмдээ тусла зун очиж баахан идэж хэвтэж ирдэг биз хашаа саравч бусад зүйлд нь туслаад өвс тэжээлд нь нэмэр болчихооч мал хувийн өмч биздээ улсд үнэгүй өгдөггүй биздэ мал минь

Avatar

Нэргүй 2024-02-16 202.126.89.38

Малын тэжээл авах мөнгөөр нь хүүхдүүд нь хотод бетонон шугууд байр авсан. Хүүхдүүд буруутай.

Avatar

Yүрийн гэгээ 2024-02-16 43.228.130.188

УИХ-ын гишүүд Төрийн шагнал нэртэй төмөр,аварга малчдын шагнал тарааж явахаар малчдад өвс тэжээл хүргэж өг,

Avatar

шагнал гардуулагч 2024-02-16 66.181.166.196

Хаха, тэр төмрийг чинь хэдэн арван мянгаар нь хийгээд агуулах дүүрэн хураачихсан бэлэн байгаа ш дээ, харин өвс тэжээл чинь үнэтэй, тэрхийг авахад зоос хэрэгтэй шүү, юугаараа баян түүгээрээ л дайлж байна ш дээ, кк

Avatar

Зочин 2024-02-16 66.181.178.62

Харин наад Амарсайхан чинь зүтгээд байна. Хөдөөний ажлын хүндрэл зовлонг ойлгодог болж байх шиг байна.АН засаг барьж ганц СБ биш, олон аймаг зудтай байгаа. Батсуурь, Ганибал хоёр хусмаа голсон хүүхэд шиг хэцүү зан характертай хүмүүс шүү

Avatar

Зочин 2024-02-16 103.212.116.171

маны бегсний суултуур дуугай бай

Avatar

схд-23 2024-02-16 202.9.40.208

чадлаарай ажиллаад байна гэж харж байна. Одоо дэлхий бурхан тэнгэртэй ярих хэрэгтэй. Дэндүү хайр найргүй амьдарч байгаа гэрээ нурааж сүйтгээд хариугаа авч байгаан энэ дээ. Одоо өнгөрсөн хорвоо. та бид нарын ярьдаг үг бий. Ниргэсэн хойно нь хашгирнаа гэж. одоо бидний ярьдагаар галт тэрэг аль хэдийн замдаа гарсан дуусаа. Хэдэн тэрбум жилийн дараа өөр амьдрал үүсэх байх гэж сэтгэлдээ мөрөөдөцгөөе

Avatar

Монгол хүү 2024-02-16 64.119.29.63

МАЛЧИДАД ЭНЭ ЖИЛ ШИРҮҮХЭН БОЛНО ЭНЭ ТЭР ГЭЖ БАРАГ ХАГАС ЖИЛИЙН ӨМНӨӨС ЗАЙГҮЙ Л ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНЭЭС БАЙТУГАЙ ЗАСГИЙН ГАЗАР, АРД ИРГЭД БИШГҮЙ Л ХЭЛЖ АНХААРУУЛЖ ИРСЭН ГЭТЭЛ ОДОО ХЭДЭН ЗУУГААР НЬ МАЛЫГ ЗОВООЖ ҮХҮҮЛЖ, АЛСЫГ ХАРСАН УХААНГҮЙ, ШИЙДВЭРГҮЙ, ТЭНЭГ БАЙСНАА ЗУДАНД ТОХООД ХҮНИЙ ӨМНӨӨС ХУВИЙНХАА МАЛЫГ ҮХҮҮЛЧИХСЭН ЮМ ШИГ ШАДАР САЙД АА ЭНЭ ТЭНД АЖИЛ Ч ГЭХ ШИГ ЮМ ЖИЛИЙН ЖИЛД ЯРЬЖ БАЙДАГ ЯАЧИХСАН МАЛЧИД БАЙДАГ ЮМ БЭ? ТАРХИ ТОЛГОЙ НЬ АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС БОЛ ЭРТХЭН ТӨХӨӨРӨӨД СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ

Avatar

Нэргүй 2024-02-16 139.5.216.189

Занданшатар даргаа, наад АРД түмний элч гээд байгаа нөхдүүдээ тэр зудтай амйгууд руу нь тусгай ЗАХИРАМЖ гаргаад хөөж явуулаач ээ..

Avatar

Нэргүй 2024-02-16 202.72.245.200

замдаа хөлдвөл чи хариуцах уу

Avatar

Зочин 2024-02-16 103.212.116.171

ухвэл сайн 76 хулгайч

Avatar

Нэргүй 2024-02-16 139.5.216.189

Тэгээд малчид нь тэндээ хөлдөөд байж байх нь зөв юм уу. Хүйтэнд хөрч, халуунд халж үзээгүй цагаан гартнууд хөлдвөл хөхь чинь..Цаана нь шинээр нөхөн сонгогдох зөндөө ОРКууд жагсааж байж байна.

Avatar

Шуналын тулам 2024-02-16 139.5.218.242

УИХ-ын гишүүд тэнд очвол нэмэр болохгүй гай л болно. Отгонтэнгэрт хайрханд 10 гаруй уулчид осолдоход шадар сайд Ө.Энхтүвшингазар дээр нь оччихоод тусгай хоол цай хийлгэж идээд тус биш бүр ажлын саад, гай л болсон, ядаж ганц хүрз цас ч зайлуулаагүй. Амарсайхан бол яаж мөнгө идэх вэ гэж л бодож очно, тус болох юм бодох хүн биш, бүр ах дүүгээрээ луйварчид

Avatar

Зочин 2024-02-16 103.212.116.171

сайхан хэллээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж