Шадар сайд аа, зудтай аймгууддаа ажиллана уу?

Хуучирсан мэдээ: 2024.02.16-нд нийтлэгдсэн

Шадар сайд аа, зудтай аймгууддаа ажиллана уу?

Шадар сайд аа, зудтай аймгууддаа ажиллана уу?

Ардчилсан нам засаглаж байгаа аймгуудад Шадар сайд С.Амарсайхан ажиллахгүй, тойрч давхин Улаанбаатар хот руугаа буцчихаад байгаа тухай олны шүүмжлэл үнэний ортой бололтой.

Сүхбаатар аймгийн хэмжээнд төмөр зуд нүүрлэснээр малчид гэрээ дулаацуулах түлээгүй, мал нь идэх өвсгүй болчихоод байгаа юм. Уг нь энэ асуудлыг Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Н.Ганибал нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээс эхлэн УИХ, Засгийн газарт тавьж, зудтай тэмцэх шийдвэртэй арга хэмжээ авахыг хүсч, асуудал хөндөж ирсэн.

Сүхбаатар аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар зарим сумдад цас 1 метр хүрч тогтсон бол зарим сумдад 20-30 см байгаа.  Тухайлбал, Дарьганга суманд мал үндсэндээ хорогдож, малчдын хот харлаад байгаа бараан мэдээллийг орон нутгийн иргэд дуулгаж буй юм.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 4-нд тус аймагт анхны цас орсон байдаг. Тухайн үед малчид хараахан өвөлжөөндөө бууж амжаагүй байсан бөгөөд тэр үеэс цас үргэлжлүүлэн орж, хүйтэрсээр өнөөдөр төмөр зудтай нүүр тулаад буй. Харин энэ хооронд буюу өнгөрсөн нэгдүгээр сард Шадар сайд Дорноговь аймагт ажиллаад Улаанбаатар хот руу буцсан юм.

Энэ үед сүхбаатарчууд “Адилхан л зуд нүүрлэсэн байхад хүрч ирээд нөхцөл байдалтай танилцаж болоогүй юм байх даа” гэж ярьцгааж байв.

Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ хугацаанд 1 сая гаруй толгой малыг бойлж, идшэнд бэлтгээд буй. Уг бойлсон махыг нийслэлчүүдийн хүнсэнд нийлүүлэх шаардлага бий. Удахгүй гуравдугаар сар гарахад мах гэсэх тул түүнээс урьтаж, үнэ ханшийг нь унагалгүй, махыг муутгалгүй хүнсэнд татахыг ч Сүхбаатар аймгийн малчид хүсч байна.

Сүхбаатарчуудыг төлөөлж, УИХ-д сонгогдсон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нар өнгөрсөн өдрүүдэд зудтай сумдуудад ажиллаж, өвс тэжээл хүргэхээс эхлээд Дорноговь аймгийн Матад суманд оторлож яваа малчид, мөн эрэл хайгуулд яваа хүмүүсийг хоол хүнсээр хангах явуулын цэг ажиллуулах зэргээр дэмжлэг үзүүлж буй аж. Мөн нөхцөл байдлыг Засгийн газарт уламжилж байгаа ч зудын нөхцөл байдалтай танилцахгүй болохоор тэр үү тохирсон арга хэмжээг авах талд хойрго байна гэдэг шүүмжлэлийг ч хэлж байгаа юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш тэд зудын талаар "яншсаар" байсан нь Засгийн газрын сайдын чихийг хатууруулсан уу, аль эсвэл намаар ялгаварлан асуудлыг нь хойш тавьж байна уу сүхбаатарчууд төр засагтаа хаягдаад байна.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж