Засгийн газар 16:30 цагт ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 16:30 цагт ээлжит бусаар хуралдана

Засгийн газар 16:30 цагт ээлжит бусаар хуралдана

Өнөөдөр /2024.02.16/-ний 16:30 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана. Өчигдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдааны үеэр Улсын хэмжээнд төмөр болон цагаан зудтай байгаа 250 гаруй сум, аймаг орон нутгуудад шуурхай штаб ажиллуулж, үе шаттай арга хэмжээ авч ажиллуулж байгаа бөгөөд ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх хэд хэдэн асуудал байгаа гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцолж байсан юм. Тодруулбал,

  1. Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар шинэчилэхэд нийт 9 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ойрын өдрүүдэд шийдвэрлэнэ.
  2. Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
  3. УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг  орон нутгуудад хөнгөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хөнгөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэн ажиллаж байгаа гэдгийг хэлж байсан юм. Тиймээс хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар ийнхүү ээлжит бусаар хуралдахаар болсон байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээллэх болно
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-16 202.131.227.179

Зуднаас мал үхэж байгаа нь малчидын өөрсдийн нь буруу, Зуны дэлгэр цагт хадлан тэжээлээ авдаггүй, битүү пүнц барихгүй ,сараалжин хашаатай байдаг нь туйлын буруу. Зуны цагт хөдөөнийхөн зугаалсан цагаан идээгээ ч боловсруулахгүй дэндүү задгай байдаг. Зуд болж байдаг байсан .

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

ххх 2024-02-16 202.9.46.154

алдаагаа зассан байна

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.188.242

шөнө 04:30-д хуралдана гэнээ. Их чухал асуудал хэлэлцэх нь дээ

Avatar

16.30 ГЭХ УХААН ХҮРЭЭГҮЙ Л БАЙЛТАЙ 2024-02-16 202.9.46.154

ХАХА

Avatar

Нэргүй 2024-02-16 202.21.119.122

04:30pm gej bichih gej bsn bh

Avatar

схд-23 2024-02-16 202.9.40.208

Боловсон хүчний цоорхой гэж энэ дээ. Сэтгүүлч хүн юу бичиж байгаагаа мэдмээр юм. Юу хэлэх бэ? Цаг хугацааны баримжаа байхгүй, юу бичиж байгаа гэдгээ мэдэхгүй. Муулаад байсан соц нийгэмд энэ асуудал хатуу хяналттай байсан. Тэр үед бол энэ сэтгүүлч шууд халагдсан байгаа. одоо өөр болж дээ. Гое юмаа …………………………………

Avatar

Ахмад тариаланч Ш.Раднаа: Гаднаас гаалийн татваргүй гураил, тэжээл авна гэдэг бол үнэнхүү хариуцлага алдсаны шинж шүү 2024-02-16 66.181.178.62

Гаднаас гаалийн татваргүй гуриал, тэжээл авах болсон шалтгаанаа ЗГ, ХХААЯ тайлбарлах хэрэгтэй.Гаалийн татваргүй байтугай, татвартай гурил, тэжээл оруулна гэдэг чинь манай газар тариалан хүнд байдалд оржээ гэсэн үг.Гурилд тэнцэх буудай дууссан юм уу, гурилд тэнцэхгүй буудай үтрэм дээр байхад түүгээрээ тэжээл хийхгүй, гаднаас тэжээл авах гэж байгаа биш биз.Ногоон сүрэл, дутуу болцтой буудайгаар тэжээл үйлдвэрлэх авсаархан цехүүд анхан шатанд байхгүй болсон юм уу г.м. асуултад хариулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-16 202.131.233.11

Үүрээр хуралдах юмуу

Avatar

бб 2024-02-16 210.148.94.144

Шөнө хуралдаж попрохноо гэж харах гэж байшдээ.

Avatar

ШӨНӨ ХУРАЛДАЖ ЯАХ ГЭЖ БАЙГАА ЮМ БОЛ 2024-02-16 202.9.46.154

ЁОО ЭЛЭГ ЭЛЭГ ОНИГОО ЮМ

Avatar

Нэргүй 2024-02-16 202.55.188.114

яаааа энэ үнэн орк сэтгүүлч юмаа 4.30 гэж нийтэлж л байдаг….сургуульд олигтой юм сураагүй гарууд шантаажны сэтгүүлч , ремаксийн зууч болдог болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж