"Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, барилгад 146 тэрбум төгрөг төсөвлөсөн"

"Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, барилгад 146 тэрбум төгрөг төсөвлөсөн"

"Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, барилгад 146 тэрбум төгрөг төсөвлөсөн"

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг өнөөдөр/2024.02.16/ сургууль, цэцэрлэгийн газар чөлөөлөлт, төсвийн тодотгол зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Сургууль, цэцэрлэгийн өргөтгөл, засвар, шинээр барихад 122 тэрбум төгрөгийг тусгасан байсан. Энэ тодотголын онцлог нь шинээр баригдсан суурьшлын бүсэд газар чөлөөлж, улсын цэцэрлэг, сургуулийг байгуулъя гэж зорьсон. Нийтдээ 11 цэцэрлэг, сургуулийн асуудлыг төсвийн тодотголдоо оруулж, 26.3 тэрбум төгрөгийг шинээр төсөвлөсөн. Нийт 146 тэрбум төгрөгийг төсөвлөж байна. Баянголын 24-р хороо буюу Алтай хотхон, Хан-Уулын 17-р хороо буюу Маршалл таун, Сүхбаатарын Ногоон нуур орчим, Баянголын 28-р хороо буюу Материал импекс хавьцаа, Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг газруудад цэцэрлэг, сургууль барихаар төсвийг тусгаад байна. Мөн улсын харьяа 29-р тусгай сургуульд дорвитой засвар хийгээгүй байсан. Энэ дээр нийслэлээс 4.5 тэрбум төгрөгийн капитал засвар хийхээр төлөвлөсөн. Тооцооллоор 2024, 2025 онуудад сургууль, цэцэрлэгийн хөрөнгө, мөнгийг дорвитой шийдэж байгаа. Үүний дараа чанарын хүртээмжийг анхаарна. Жишээлбэл, нийслэлийн төвийн сургуулиудын ачаалал нэмэгдсэн. Энэ хичээлийн жил 47 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэсэн учир шинээр барилга барьж байгаа. Цаашдаа хотын төвийн сургуульд өргөтгөл хийнэ гэхээсээ илүүтэйгээр  хотын захын сургуулиудад боловсролын чанарыг дээшлүүлнэ. Хотын төвийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 25 хувь нь өөрийн хамран суралцах тойргийн гаднаас ирж байгаа. Түгжрэлийн бас нэгэн шалтгаан нь энэ. Гэртээ ойр сургууль хамгийн сайн байх ёстой гэдгийг анхаарч байна. Англи, америк багш нарыг авчрахаар арга хэмжээ авч байна.

Газар чөлөөлөлттэй холбоотой зөвшилцөж буй таван байршил байгаа. Эко констракшнтай зөвшилцөлд хүрсэн гэж ойлгож болно. Мөн дахиж сургууль, цэцэрлэг барих шаардлагатай арван байршил байна. Ихэвчлэн Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул гэсэн гэр хороолол, шинэ суурьшлын бүсүүд бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж