ОХУ-ын армид Ази, Африкаас цэрэг татаж байна

Хуучирсан мэдээ: 2024.02.16-нд нийтлэгдсэн

ОХУ-ын армид Ази, Африкаас цэрэг татаж байна

ОХУ-ын армид Ази, Африкаас цэрэг татаж байна

ОХУ-ын арми Ази, Африкийн орнуудаас олон арван мянган цэрэг татах гэж байгааг Украины Үндэсний эсэргүүцлийн төв мэдээллээ. Тайланд дурдсанаар цэргүүд эхний ээлжинд Оросын нутаг дэвсгэрт бэлтгэл сургуулилалтад хамрагдана. Дараа нь Украины дайны талбар руу явна.

Кремлиэс тэдэнд 2000-4000 ам.долларын цалин санал болгож байна. Гэсэн хэдий ч ачир дээрээ хэдэн зуун ам.доллараар л хязгаарлагдана гэдгийг мөн Үндэсний эсэргүүцлийн төв мэдээлэв.

Үүнээс гадна ОХУ-ын тагнуулын агентлагууд Сири, Непал, Афганистан, Энэтхэг, Конго, Египет, Төв Азийн орнуудаас идэвхтэйгээр хүн элсүүлж байгаа аж. "CNN" агентлагаас хоёрдугаар сарын 11-нд мэдээлснээр ОХУ 15 мянган непал иргэнийг Украинд тулалдуулахаар хөлсөлжээ. Гадаадын хөлсний цэргүүд өндөр цалин амласан нь олон ч хүнийг мөргөлдөөнд татагдан ороход хүргэсэн байна.

Эх сурвалж: THE NEW VOICE OF UKRAINE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж