Гуам улам хүчирхэгжиж, Хятад залуу авьяастнаа шигшээдээ дуудав

Гуам улам хүчирхэгжиж, Хятад залуу авьяастнаа шигшээдээ дуудав

Гуам улам хүчирхэгжиж, Хятад залуу авьяастнаа шигшээдээ дуудав

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.

Шигшээ багууд ч бүрэлдэхүүнээ эхнээсээ зарлаж байна. Монголын шигшээ багийн тухайд дараах тамирчид үндсэн бүрэлдэхүүнд сонгогджээ.

  1. Б.Билгүүн /ахлагч/
  2. А.Ананд
  3. М.Өлзий-Орших
  4. А.Азбаяр
  5. А.Тэмүүжин
  6. Г.Ган-Эрдэнэ
  7. О.Энхбаатар
  8. О.Эрдэнэцогт
  9. Н.Батбаяр
  10. Т.Ууганбаяр
  11. А.Энхбаясгалан
  12. О.Оргил
Дээрх зурагнаас Японд тоглодог О.Тулга/16/ болон Ш.Сэдбазарын хүү С.Төгөлдөр/17/ нар хасагджээ

Монголын шигшээ багийн тухайд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү нуруулаг болсон. Учир нь О.Оргил, Ц.Азбаяр нар будагтай талбайд хүч нэмнэ. Гагцхүү биеийн хөгжлөөр Гуам, Хятадын төвүүдээс дутах магадлалтай. Гэхдээ сайн тал нь цэвэр шидэгч буюу Н.Батбаяраар хүч нэмжээ. Үүнээс гадна эцэст нь О.Эрдэнэцогт Монголын шигшээ багийн төлөө албан ёсны анхны тоглолтдоо оролцоно. Өмнө нь тэрбээр оролцох гэж байсан ч эхний удаад нь тэмцээн хойшилж, дараа нь тэрбээр сарвуундаа бэртэл аван оролцох боломжгүй болсон билээ.

Харин Монголын эсрэг тоглох Гуамын шигшээ баг багагүй өөрчлөлтийг хийж, туршлагатай тоглогчдоор хүчээ зузаатгажээ. Тэдний бүрэлдэхүүнд Көртис Вашингтон гэх 32 настай, 2.08 метр өндөртэй, хүчний довтлогч, төвийн байрлалд тоглодог залуу нэмэгдэв. Америк гаралтай түүний хувьд NCAA-ийн нэгдүгээр дивизоны Өмнөд Калифорниагийн их сургууль, Жоржиа Стэйтийн их сургуульд тус тус суралцаж, хаалт тавидгаараа алдартай байжээ. Мөн NBA-ийн хөгжлийн багийн сонгон шалгаруулалтад орж, Канад, Шинэ Зеаландын лигүүдэд тоглосон туршлагатай.

Мөн Такүми Саймон гэх Японы “B1” лигт тоглодог залуу шидэгчийг дууджээ.

Мэдээж өнгөрсөн жил Монголын шигшээг 82-81 гэсэн харьцаатай хожиход чухал үүрэг гүйцэтгэсэн Жонатан Галловэй, Тай Уэсли, Ирнест Росс нар эргэн ирнэ. Эндээс харахад Гуамын шигшээ баг улам өндөр, биерхүү болж, аюултай шидэгчийг нэмжээ.

Тэгвэл Хятадын шигшээ баг хараахан үндсэн бүрэлдэхүүнээ зарлаагүй байгаа ч 18 настай Ян Хансен гэх залуу төвийн тоглогчийг бэлтгэлдээ дууджээ. 2.16 метр өндөртэй тэрбээр нутгийнхаа Чиндао Иглез багт тоглодог бөгөөд лигтээ 15.6 оноо, 11.4 самбар дунджилж байна. Үүнээс гадна түүнийг 2027 оны NBA-ийн драфт сонгогдох өндөр боломжтой гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

👍 2024-02-16 66.181.176.122

Маш сайн судалсан, гоё бичвэр байна. Баярлалаа

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

1 2 zodoldoh baih 2024-02-16 59.153.115.162

uur yamar hojih bish tgd aigaad baarag zodoldohgui ch baij magad biy biydee l hud tom geh suragtai iom hoino. batbayraar huch nemne ch gej yu bhwdee yadjiihad ter ardiin namiin suganii usnii huu n san frand gants udaa 10 onoo awsanuu gui yu hul gariig n harhaar gart bgaa shudenz buduun atgadaad bdiin. grek uvuugiin zurh n diileh iom boluudaa.

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.161.49

ydj zow bichldee hun muulah gd bdg ym bol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж