Цаг агаарын улмаас Ховд руу хийх нислэгийн цагийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2024.02.16-нд нийтлэгдсэн

Цаг агаарын улмаас Ховд руу хийх нислэгийн цагийг хойшлуулав

Цаг агаарын улмаас Ховд руу хийх нислэгийн цагийг хойшлуулав

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Ховд чиглэлийн ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн цагийн хуваарьт өөрчлөлт орсоныг МИАТ компаниас мэдэгдэж байна. Тодруулбал, Улаанбаатар-Ховд чиглэлийн өнөөдрийн /2024.02.16/ ОМ031/032 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 19:00 болон хойшлуулжээ. Ингэснээр агаарын хөлөг Ховд аймагт 20:00 цагт буух юм байна. ОМ032 дугаарт аяллын нислэг Ховд хотоос 20:40 цагт хөөрч Улаанбаатар хотод 23:25 цагт буухаар төлөвлөгджээ.

Баруун аймгууд болох Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн шөнөөс эхлэн цаг агаар муудаж, цас болон шороон шуургаар шуурч эхэлснээр зам даваа хаагдаад буй юм. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Ховд аймгийн А14 дугаартай Манхан-Булган-Улсын хил чиглэл, Бага улаан даваанд цас орж, хүчтэй шуурсны улмаас зам хаагдсан юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж