Ким Ё Жон: Японтой ойр харилцаа тогтооход асуудал байхгүй

Ким Ё Жон: Японтой ойр харилцаа тогтооход асуудал байхгүй

Ким Ё Жон: Японтой ойр харилцаа тогтооход асуудал байхгүй

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Японтой ойр дотно харилцаа тогтооход ямар ч асуудал байхгүй гэж мэдэгджээ. Мөн Японы ерөнхий сайд Фүмио Кишида Пёньянд айлчлах өдөр ирж магадгүй гэснийг "KCNA" агентлаг Пүрэв гаригт мэдээлэв.

Ким Ё Жон нь Хойд Солонгосын гадаад бодлогын асуудлаарх Ким Жон Уны хамгийн ойрын итгэлт зөвлөхд тооцогддог.

Япон улс нь Хойд Солонгостой албан ёсны дипломат харилцаагүй. АНУ, Өмнөд Солонгос, Япон гэсэн гурвалсан эвслийн үйл ажиллагаа эрчимжиж буйтай холбоотойгоор Пёньяны эрх баригчид Токиог байнга шүүмжилдэг.

Гэхдээ 1970-1980-аад онд хулгайлагдсан Японы энгийн иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Хойд Солонгосын удирдагчтай уулзах боломжийг судалж байгаа гэж Фүмио Кишида саяхан мэдэгдсэн. Энэ үг нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх зорилготой бол эерэг гэж дүгнэхээ Ким Ё Жон онцоллоо. Японы засгийн газар Ким Ё Жоны хэлсэн үгэнд ямар нэг нэмэлт тайлбар хийхээс татгалзжээ.

Мөн хулгайлагдсан энгийн иргэд, цөмийн зэвсэг, пуужин зэрэг Хойд Солонгостой холбоотой асуудлаарх Японы байр суурь өөрчлөгдөөгүйг албаны хүн хэлэв.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Орос 2024-02-16 66.181.161.188

хөөрхөн хүүхэн шүү. дэмжиж бна

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

схд-23 2024-02-16 202.9.40.208

гилжгий толгойтой хүүхэн азийн хувь заяаг шийдэх бий дээ. цөмийн дайн болж магадгүй. Ум сайн амгалан болтугай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж