Тул загас хууль бусаар агнасан иргэнийг яллагдагчаар татжээ

Тул загас хууль бусаар агнасан иргэнийг яллагдагчаар татжээ

Тул загас хууль бусаар агнасан иргэнийг яллагдагчаар татжээ

Дархан-Уул аймагт зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, тэдгээрийн түүхий эдийг худалдан авах, тээвэрлэх гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсөх хандлагатай байгааг прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, тус аймгийн прокурорын газраас 2023 онд ховор амьтны гаралтай түүхий эдийг худалдан авсан, тээвэрлэсэн хоёр гэмт хэрэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр болон хориотой үед амьтан агнасан, барьсан 37 зөрчилд хяналт тавьсан бол энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэрэг нэг, гэрээ, зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан зөрчил долоо бүртгэгдэж урьд оны мөн үеэс 85 хувиар өсчээ.

Энэ онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлөөс дурдвал:

  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2024 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Н.Э нь ховор амьтны төрөл болох улаан номд орсон Тул загас 2 ширхгийг хууль бусаар агнан, Улаанбаатар хот руу тээвэрлэсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж,
  • Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн нутгаас Амарын зэвэг, Шивэр хадран, Цулбуурт, Мөнгөлөг хэлтэг, Булуу цагаан, Гутаарь зэрэг загасыг зохих зөвшөөрөлгүй барьж, Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэсэн 7 иргэнд зөрчлийн хэрэг нээн холбогдох шалгалтын ажиллагааг тус тус явуулж байна.

Монгол улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэж, Монгол Улсын Улаан номонд орсон. Онон, Хэрлэн голын хэсэгчилсэн нутгийг улсын тусгай хамгаалалтад авсан. Уг загасыг зориудаар өсгөн үржүүлэх туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж, түүнийг хамгаалах чиглэлээр холбогдох олон улсын байгууллагатай хамтран “Тул” төслийг хэрэгжүүлсэн байдаг. Иймд иргэд зохих зөвшөөрөлгүйгээр амьтан агнахгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй амьтны гаралтай түүхий эд худалдан авах, тээвэрлэхгүй байхыг  анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

🦌🐗🦢🐟🌲🌳🐿🦫 2024-02-16 202.21.108.48

Байгалиа ан амьтанаа хайрлах тун!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж