"Орон нутгийн сургуулийг цахимд шилжүүлэх шийд гараагүй"

"Орон нутгийн сургуулийг цахимд шилжүүлэх шийд гараагүй"

"Орон нутгийн сургуулийг цахимд шилжүүлэх шийд гараагүй"

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа аймаг, сумдад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцсэн. Энэ үеэр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах үүргийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасан.

Тодруулбал, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасан юм. Энэ талаар БШУ-ны яамнаас тодруулахад " Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг ярьсан. Гэхдээ хүсэлт ирүүлээгүй байгаа учир Боловсролын яамны түвшинд ярилцаагүй байна. Хүсэлт ирүүлбэл ярилцаж, тодорхой шийдвэр гаргана. Хаврын амралтад зохицуулалт хийх шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гаргана " гэлээ.

Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсч нийт 13,5 мянган айл цасанд боогдож, 38,4 мянган км зам харгуй хаагдаад байгаа аж. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 611 924 толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж