Давж заалдах шатны шүүхээс Г.Буяндоржийн ялыг хэвээр үлдээжээ

Давж заалдах шатны шүүхээс Г.Буяндоржийн ялыг хэвээр үлдээжээ

Давж заалдах шатны шүүхээс Г.Буяндоржийн ялыг хэвээр үлдээжээ

"Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг 2024 оны хоёрдугаар сарын 7-нд нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцжээ. Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Тодруулбал, шүүгдэгч Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг хэвээр үлдээжээ. Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн Г.Буяндорж нарт холбогдох хэргийг өмнө нь /2023.09.29/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэсэн. Шүүхээс шүүгдэгч Ч.У, Э.Х нарыг цагаатгаж, Г.Буяндорж, Д.Батжаргал нарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Буяндоржийг 40 сая төгрөгөөр, Д.Батжаргалыг 35 сая төгрөгөөр торгож шийдвэрлэсэн юм.

“Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, ял оноосон байдаг.

“Сэлэнгэ ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт  /2021.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байв. Тэр үед Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Улсын дээд шүүх үзсэн.  Тухайн үед хил хаалттай байхад  шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон. Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна.  2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2024-02-16 202.55.191.194

Энэ Буяндорж гэж нэрийг эцэг эх нь их л сайн санаж хайрлаа байлгүй… Гэтэл хулгайч, залилагч, луйвардагч гэсэн бузар тодотголоор эх эцгээ давхар дуудуулж явдаг асар мунхаг хүү юм даа. Эцэг эх нь яасан их гомдож яваа бол доо…

Avatar

Нэргүй 2024-02-16 122.201.23.84

угаасаа хулхи гар дөө,Буян,Д

Avatar

ard 2024-02-16 66.181.160.6

ogt gem buruugui huniig buhel buten 10 jil shalgana gej baihgui shuu dee

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.186.85

Ер нь хүний хань гэдэг нөхрөө буруу зүйл хийхэд нь хэлж зөвлөн, зөв замд хөтөлж чиглүүлдэг баймаар. Буруу аргаар авчирсан мөнгөнөөс нь үрэлцэхээс татгалзах гэх мэтээр…

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

Зайлцын 2024-02-16 122.201.31.173

Ариунаа эгч минь хар тасынхаа Маркаатай суучихгүй. Энэ луйварчины боовыг хөхөх гэж

Avatar

зочин 2024-02-16 202.9.40.6

2 сая доллар дээрэмдэж, луйвардчихаад ,40 сая төгрөгөөр торгуульдаг хуультай улс монголоос өөр үгүй…. тэгэхээр залилж, хулгайлж, луйвардаад байхаас өөр яах вэ дэ…. эцэст нь монгол улс сөнөхийг л хүлээж байгаа юм шүү дээ… эд нар.

Avatar

Нэргүй 2024-02-16 192.46.215.202

хөөрхий

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.180.128

Луйвраа эхнэрэсээ нуухгзй юу. Ариунааг хэрэгтээ чирэхээ алдаж.

Avatar

Tulga 2024-02-16 155.69.169.66

haha uneheer ineedtei shuu, zugeer munguur torgood l yavuulah yum bol huraldaj yaadag yum ichmeer yum.

Avatar

зочин 2024-02-16 202.21.120.66

шударга бус шийдвэр

Avatar

Иргэн 2024-02-16 59.153.112.236

Энэ чинь ял тэгээд ял юмуу?

Avatar

Зочин 2024-02-16 124.158.71.231

Долир Ариунаагийн луйварчин нөхөр шийтгэлгүй үлджээ. Ариунаа гэж худлаа инээсэн хүүхэд рүү дунд хуруугаа гозойлгоод сууж байсан дүүрчихсэн авгай луйварчин нөхөртэйгээ таарсан таар шуудай шударга ёс яриад байсан уу? Шударга ёс танай луйварчин нөхөрт үйлчлээгүй байна. Алдартай луйварчин Буяндорж хийсэн зүйлгүй зөвхөн луйвраар өдий хүрсэн хүн‼️

Avatar

W 2024-02-16 202.126.89.69

1 say $ zalilaad 75n say tugruguur torguulaad duusaj bgaa bol bi ch gesen zalilan hiiy l dee p***a gej

Avatar

Tulga 2024-02-16 155.69.169.66

Ene guliisun n**** yaaj zalilsan hiisen n**** ve ho? 40 sayaar torgoloo ch geh shig, uneheer manai huuli tsagdaagiinhan hogiin luivarchid boljee

Avatar

zochin 2024-02-16 202.72.245.206

solgoi buruu cholootoi orilj charladag Ariunaa bas luivarchin

Avatar

Нэргүй 2024-02-16 122.201.23.83

Манай цагдаа прокурорууд мафи болсон .

Avatar

BOLD 2024-02-16 59.153.112.90

ICHIHGUI LUIVARCHIN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж