Үндсэн хуулийн цэцэд нийт есөн гишүүн байдгаас гурвыг нь УИХ-аас, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ томилдог. Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбат тэтгэвэртээ суусан тул түүний оронд хуульч Ө.Мөнхсайханыг томилсон. Харин Д.Одбаярын оронд Л.Өлзийсайханыг томилсноор Үндсэн хуульд харьсан улстөрч, халагдсан дарга очдог байсан явдал өөрчлөгдсөн. Гэвч өнөөдрийн хүртэл Үндсэн хуулийн цэцийн дарга томилогдоогүй байгаа нь тэнд засаглалын хямрал үүссэн үү гэх асуулт тавигдахад хүргэж буй юм. Энэ талаар өмгөөлөгч, хуульч Б.Баяраагаас тодрууллаа.
-Үндсэн хуулийн Цэц даргаа сонгож чадалгүй гурван сар өнгөрлөө. Сар шинийн төрийн албан ёсны арга хэмжээнд Үндсэн хуулийн цэцийн дарга оролцоогүй. Энэ талаар хуульчийн хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Үндсэн хуулийн Цэц есөн гишүүний бүрэн бүрэлдэхүүнтэй болоод гурван сарын хугацаа өнгөрлөө. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл даргаа ч сонгож чадахгүй байгаа нь засаглалын хямралд өртсөнийг илэрхийлж байна.
-Цэц даргаа сонгож чадахгүй засаглалын хямралд орсон шалтгааныг та юу гэж харж байна вэ?
-Үндсэн хуулийн цэцийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Цэцийн гишүүн Ш.Солонго гүйцэтгэж байгаа. Энэ хүний эхний үүрэг бол Цэцийн даргыг сонгох хурлыг зарлан хуралдуулах боловч өнөөдрийг хүртэл хурлаа огт зарлаагүй байна. Үндсэн хуулийн Цэцийн дарга бол Цэцийн хэвийн үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах, цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг томилох, гишүүдийн ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлийн хяналт тавих, Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах чиг үүргийг гүйцэтгэдэг хариуцлагатай албан тушаал юм.
Харамсалтай нь, түр орлон гүйцэтгэгч Ш.Солонго нь Цэцийн даргаа сонгох чиг үүргийг хэрэгжүүлэхгүйгээр өөрөө орлон гүйцэтгэгчээр байгаад байх сонирхолтой бололтой юм.
Зүй нь Цэц даргаа сонгох хурлаа зарлаад хүсвэл өөрөө нэр дэвшээд даргаар сонгогдох бүрэн боломжтой. Гэтэл хуульд заасан нөхцлийг хэрэгжүүлэхгүй байгааг огт ойлгохгүй байна. Үүнээс болж Үндсэн хуулийн Цэц даргаа сонгож чадахгүй, улмаар ажлаа хийж чадахгүй гэдэг шүүмжлэлд өртөөд байгаа нь нууц биш.
-Үндсэн хуулийн Цэцийн үйл ажиллагаа доголдолд орох нь нийгэмд маш их сөрөг үр дагавар үүсгэнэ биз дээ?
-Үндсэн хууль бол алганд багтсан эх орон. Нэг үгээр бол 1990 онд хийсэн ардчиллын бодит биелэл нь Үндсэн хуулиар илэрхийлэгддэг. Хэрэв Үндсэн хууль хяналтгүй бол тунхаглал төдий цаас болно. Харин Үндсэн хууль амьд гэдгийг баталж түүнийг чандлан сахиулах баталгаа нь Үндсэн хуулийн Цэц боловч өнөөдөр Үндсэн хуулийн цэцийг харахад өөрсдийнхөө учрыг олохгүй будилж байгаа бололтой юм.
Б.БАТ
Нэргүй 2024-02-16 202.9.40.182
Үндсэн хуулийн Цэцийг улстөрийн үхэл болгосон гэмт хэрэгтэн брь шулга Жанцан мөнөөс мөн.Тэр өөртөө албан тушаал бий болгож Цэцээр барьцаалан Хөдөл өрийн баатар ол ыг хувилдаж шантаажилж авсийм гэнэ билээ
Иргэн 2024-02-16 202.21.97.166
Ш.Солонгоо хамаг ажлын уяа болж хаалга тэгнээд тамгаа тэврээд тас хэвтээд өгсөн юм биз дээ хахаха, насаараа даргын үүрэг гүйцэтгэгч хийнэ гэж бодсон юм байх даа 🙂
yag l unendee 2024-02-16 66.181.182.13
Ene asuudal tsusandaa bisg baih oo. Huuliin daguu nom jurmaaraa ajillah bolomgui boltol deerees pahialaga uguud bieluuleh yeg hetsuu! bieluulehgui baih bas hetsuu. Medlegtei zarchimch hun ene zasagt ajillah bol unen hetsuu. Neg bol tednii zaavraar huuli duremgui ajillah,neg bol hurdhan shig sain duraaraa ogtsrood zailah l zam huleej baigaa.
почин 2024-02-16 202.9.40.83
Одоо гэнэ э****з хурлийз гэж талцдага, зохиомлоор дотроо хагаралддагаа болимоор юм.Цөөхүүлээ байж элдэв ягзаар өөрсдөө өөрсдийгээ барьж идэх гэж суух харинханд л олзлогдоно биш үү.Үндэсний эв нэгдэл нэгнээ хүндлэх ухаан ,нийтлэг эрх ашиг гэж юм баймаарсан даа.
зочин 2024-02-16 202.9.40.83
Бээжин тавьдагаа тавьчихаад байгаа юм биш үү.Солонго гэдэг чинь жинхэнэ бүр 2 талаасаа 100 хувь өмнийн цустан гээ биз дээ..
Нэргүй 2024-02-16 99.63.202.111
ӨМНӨХ ДАРГА НЬ ЧИНБАТ (ҮНЭНБАТ) ГЭДЭГ БЭЭЖИНГИЙН ТАВИУЛ х***а БАЙСАН. ДАРААГИЙН ДАРГЫГ Ч БЭЭЖИН ТАВИНА.
Нэргүй 2024-02-16 66.181.186.85
ҮХЦ-ийг нам бус ард түмэн санал асуулгаар сонгодог байх ёстой.
Нэргүй 2024-02-16 213.87.136.183
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-16 66.181.188.30
Сандал ширээтэй зууралдаж тамга авч зугтаах нь Монгол хүний гэм биш зан юм даа 🤣😂🤣
Нэргүй 2024-02-16 74.12.112.240
Монголоо гэж манай 30 жил улс орны удирдаx тушаал дээр байсан бүx xүнд нялзаx баа баа тэр ерөнxий сайд ерөнxийлөгч байсан улсын бүгдийнx нь баа баа тэр улс ОЛНООС ЗАЙДУУ, ШИЙТГҮҮЛЧИXЭЭГҮЙДЭЭ ЗАЛБИРААД дуугүй л ичиж амьдраx xэрэгтэй !!!
Ер нь хөгийн улс орон шүү дээ 2024-02-16 217.208.144.61
Ер нь Монгол хөгийн улс орон шүү дээ. Соёлтой улс оронд бол гайхаж, ичиж үхмээр юм их гарах юм.
Зохиолч Л. Пүрэвдорж 2024-02-16 59.153.114.94
Авилгын системийн гарт шившигтэйгээр ороод байгаа Үндсэн Хуулийн Цэцийн ганц даргыг нь соьсоноор өөдтэй юм огт болохгүй ээ. Орвонгоор нь сольж чадвал л Цэц Үндсэн Хулиар хүлээсэн эрхэм чухаг үүргээ гүйцэтгэж чаддаг болж магадгүй. Үндсэн Хуулийг хэлэлцэн батлаж асан депутатууд бид нар Цэцэд ямар их итгэл найдвар хүлээлгэж, чухаг эрхэм үүргийг тохоож байснаа бодоод, өдгөөгийн цэцийг "Даанч яав даа" хэмээн халаглаж гаслаж, гонсойж гомдож явдаг даа. Яаян гэх билээ дээ?!
cc 2024-02-16 202.70.43.201
ene bas yuu ni balai nohor ve>? yavj ter balai ajilgui LUX tv gee balba
Зочин 2024-02-16 59.153.112.11
ҮХЦ МАН-ын бөгсний алчуур, нохойд барьдаг мод. Байхгүй байсан дээрээ…
Нэргүй 2024-02-16 122.201.31.100
Golomtiin dolir bayasgalangiin halaasnii umguulugch batsaan duhlaa show hiigeed L
Нэргүй 2024-02-16 202.126.89.86
5 сард 3 гишүүн нь явснаар Цэц дуулгавартай зарц болно. Хамаг ланжгар гаруудыг нь явуулснаар том дугарах хүнгүй болгосон. Эрх баригчдын жинхэнэ сонирхол ердөө л энэ.
Иргэн 2024-02-16 202.126.90.51
тамгаа өвөртлөөд зугтах, хаалга дараад ажил хийлгэхгүй хөндөлсөх гээд олон арга байнаа ккк
Нэргүй 2024-02-16 139.5.216.189
Ямарч эрх мэдэлгүй ҮХЦ- ийг татан буулгах хэрэгтэй. Тэтгэвэрт гарсан хуульчдын амралтын газар болоод удаж байна.
МАН-ыг татан буулгаж хаях хэрэгтэй 2024-02-16 202.21.113.238
ҮХЦ даргаа сонгож чадахгүй байгаа ганц шалтгаан нь эрх баригчид Цэцийн дотоод хэрэгт нь орж даргаар өөрийнхөө хүнийг зүтгүүлж байгаатай холбоотой, тэр зүтгүүлж байгаа хүн нь бусад 8 гишүүнийхээ итгэлийг авч чадахгүй нэг нусгай амьтан байгаа бололтой, өөр ямарч шалтгаан байхгүй. Ш.Солонгод ямарч буруу байхгүй.
Зочин 2024-02-16 66.181.187.197
Солонго дарга болох ёстой, өөр туршлагатай хүн байхгүй. Дээдцүүл нь Солонгыг дарга болохоос гөлөлзөөд байгаа.
Иргэн 2024-02-16 202.126.90.51
хэдэн жилээр хэрэг дардаг хүн ажил хийхгүй ш дээ! маргаан үүсгээд мартдаг Солонго гэж мэдэх үү?!!😡
Нэргүй 2024-02-16 139.5.219.252
МАНгасууд бүх юмыг дампууруулж байна даа
Нэргүй 2024-02-16 66.181.161.213
ҮХЦ нь ийм дампуу, хуулиа мөрддөггүй, хариуцлагагүй байхад юу гэж хөгжил энэ тэр ярих билээ? Засаглал гүй, ажилгүй бол энэ Байгууллагын татан буулга! Том нэртэй, том байшинтай, том толгойтой экс сайд дарга нарын хуулиас нуугдаж, хөгийн орогнох газар болоод удлаа. Алдарт Сугардаггүй Сугар, ө***г Одхүү, Тэрбумтан Нанзад гээд гишүүн бүр нь асуудалтай газар юм байна. Ш. Солонго тэгж байгаад өөрөө өргөдлөө өгөөд холдоосой, олон жил ЗГын галт тогоонд ажиллаж, үргэлж сүүдэрт явсан амьтан дарга болохгү
Нэргүй 2024-02-16 66.181.183.13
Хүрэлсүх гарч ирсэнээр бүх юмны дампуурал эхэлсэн
Нэргүй 2024-02-16 202.55.188.126
Солонгоо нь тамгаа аваад зугтаах виии ккк болохгүй бол ө***г даргаа буцаагаад шлдаа
Нэргүй 2024-02-16 202.179.11.230
Ene novshiin darga nar l uls orniig ballaj baina daa.
Нэргүй 2024-02-16 202.21.113.238
ҮХЦ-ийн дарга Жанцан гэгч нөхөр нь хөөрөгний наймаачин өвгөн байсан, одоо соёлын сайдын зөвлөх хийж байгаа гэсэн байх шүү. Ийм л дампуу засаг төрийн дор амьдарч байна даа