Сэлбэд халиа үүссэнд хөрсний усаа цутгасан ААН-үүд буруугүй гэв

Сэлбэд халиа үүссэнд хөрсний усаа цутгасан ААН-үүд буруугүй гэв

Сэлбэд халиа үүссэнд хөрсний усаа цутгасан ААН-үүд буруугүй гэв

Сэлбэ голд халиа дошин ихээр үүсч хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа. Тэгвэл энэ асуудлаар Хотын ерөнхий менежер дараах мэдээллийг өглөө.


Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү:

-Хөрсний усаа Сэлбэд цутгаж, халиаг нэмсэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцсон. Намраас хойш Сэлбэ гол руу хөрсний усаа аж ахуй нэгжүүд хийж байна гэх гомдол, санал иргэдээс их ирсэн. Тэдгээр компаниудыг Экологийн цагдаагаас шалгаж, Зөрчлийн хуулиар торгож байгаа. Нийлүүлсэн усны хэмжээгээр улсад торгууль төлсөн.

Гэхдээ аж ахуй нэгжүүд хөрсний ус нийлүүлээд л Сэлбэд халиа үүсээгүй.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гээд олон зүйл нөлөөлж байгаа.

Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Гэвч өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсч байна.

Ямартай ч Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-16 59.153.114.139

энэ н**ш аан ээс авилга авчиж эсвэл чоожоогоос айчиж

Avatar

Ахмад багш 2024-02-16 139.5.219.220

Аж ахуйн нэгж хөрсний усаа Сэлбэ рүү шахсан гэж юу гэсэн үг вэ? Ер нь голын сав газарт барилга байшин барьж, айл бууснаас л асуудал үүсч байгаа. Хөрсний болон гадаргын усны урсацыг чөлөөтэй хангасан газарт суурьшил байгуулсан бол ийм асуудал үүсэхгүй. Нөгөө мэргэжлийн дүгнэлтэнд үндэслэсэн хот төлөвлөлт гээч юм үгүйлэгдэж байна. Зуны үер, тошин, халианы асуудал тасралтгүй л гарах магадлалтай. Одоо бүр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж асуудлыг зайлуулах болж. Энэ юу л бол.

Avatar

Зочин 2024-02-16 122.201.31.218

Хахуулиа хангалттай авчихаж, золигнууд чинь. Өөрөөр ямар дүгнэлт хийх вэ? Халиа гүйсэн явдалд хувь компаниуд буруутай гэж ердөө сар хагасын өмнө мэргэжлийн байгууллагаас дүгнээд олонд зарлачихсан. Бүр шүүхэд өгчихсөн шүү дээ. Нямбаатар томилогдохоос өмнө. Гэтэл Нямбаатар томилогдож орж ирээд энэ асуудал нам болох нь. Юу гэж ойлгох вэ? Нэг бол тэдгээр компаниудаа шүүхээр шийтгэж улсыг хохиролгүй болго. Эсвэл тэдгээр мэргэжилтнүүдийг ажлаас нь хал.

Avatar

Нэргүй 2024-02-16 103.57.95.115

Яг буруугүй ч гээгүй. Ганц тэрнээс болоод халиа тошин үүссэн биш өөр олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэж ярьсан бна. Гарчигаа зөв өгөөч

Avatar

Нэргүй 2024-02-16 202.21.127.167

Сосорбарам гэгч усны инжненр Туул, Сэлбэ гол дээр халиа тошин үүсгэж хавар тасалдахыг нь зогсооно гээд 1,1 тэрбум зооглосон байдаг.

Avatar

Зочин 2024-02-16 59.153.112.253

Ус чөлөөтэй урсч, хуримтлагддаг байсан хөндийгөөр дураараа байшин хашаа барьж хашихаар ус урсах газаргүй болж байшин барилга орж байна. Замбараагүй барилга, зуслангийн горыг амсч байна. Өмнө нь зөвхөн зун амсдаг бол ус багахан нэиэгдэхэд хавар үертэй болж байна. Дэлхийн дулаарал ямар ч хамаагүй, замбараагүй явдлыг уршиг байна.

Avatar

Нэргүй 2024-02-16 202.131.225.198

manai karaokenii ohiniig changaagaad bsn akh

Avatar

Нэргүй 2024-02-16 202.21.114.170

Ene neg namchin mahan tolgoi bn kkkk

Avatar

иргэн 2024-02-16 202.21.110.106

Сэлбэ голд халиа үүсэж эхэлсэн .Арга хэмжээ дариу авахгүй бол маш их хохирол дагуулахаар байгаа шүү.
Арга хэмжээ хангалттай аваагүйгээс асуудал үүсвэл Дарга нар суудлаасаа буухаасаа гадна хариуцлага үүрэх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-02-16 202.131.241.34

хулгайч муур хэдий цатгаланч нүүргүй нь гутамшиг гэж энэ дээ

Avatar

Нэргүй 2024-02-16 192.82.65.88

Улаанбаатарт 33 том жижиг гол горхи байдаг. Дэлхий, сарны хөдөлгөөнөөр манай гариг Бумбын эрин рүү шилжиж байгаагаас улаанбаатарын БҮХ ГОЛ ГОРХИ сэргэнэ. Эхлэл нь Сэлбэ гол гэсэн шүү. Гол устай ойр байгаа барилга, байшинтай хүмүүс нэгийг бодно бизээ.

Avatar

ЗОЧИН 2024-02-16 202.70.44.46

Бас б**с долоогч

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.186.186

ХӨӨЕ ЧИ БИТГИЙ УНГАС АЛДАА. ҮНЭМШИЛТЭЙ ЧАЛЧИЖ СУР

Avatar

Залуу 2024-02-16 122.201.31.112

Экологийн цагдаагийн газар буруутай гээд торгууль төлүүлээд байхад буруугүй гэнэ. Дэлхийн дулаарал яг яааж нөлөөлөөд ийм байдал үүсэв их сургууль судалгааны байгууллагаар л тайлбар хийлгэхгүй бол ийм худлаа мэдээлэл хийхээ боль!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж