Мбаппе улирлын төгсгөлд ПСЖ-ийг орхино гэв

Мбаппе улирлын төгсгөлд ПСЖ-ийг орхино гэв

Мбаппе улирлын төгсгөлд ПСЖ-ийг орхино гэв

Франц довтлогч Килиан Мбаппе энэ улирлын төгсгөлд багаа орхино гэдгээ ПСЖ-ийн удирдлагуудад хэлжээ. Өдгөө 25 настай түүний хувьд багтайгаа гэрээгээ үргэлжлүүлэн сунгахгүй бөгөөд улирал дууссаны дараа Испанийн Реал Мадрид руу явах магадлал өндөр байна.

Өнгөрсөн зун Мбаппег Реал Мадрид руу явна гэж хэвлэлүүд шуугиж, ПСЖ-ийн зүгээс ч Азийн аялан тоглолтдоо түүнийг багтаагаагүй билээ. Гэхдээ л Мбаппе багтайгаа эргэн нэгдэж, улирлыг эхлүүлсэн. Түүний гэрээнд зааснаар Мбаппегийн гэрээг нэг жилээр сунгах боломжтой аж. Тэгэхээр Мбаппег авах баг ихээхэн хэмжээний хөрөнгө гаргах хэрэгтэй гэнэ.

Өнгөрсөн улирлын төгсгөлд ПСЖ дотроо их цэвэрлэгээ хийж, Неймар, Месси нарыг явуулж, өнөөх "Галактикос" төслөө зогсоож, илүү ирээдүйтэй залуучуудад хөрөнгө оруулж эхэлсэн. Тэднийг Мбаппе удирдан чиглүүлэх болов уу гэж харсан ч эцэст нь франц довтлогч буурь сэлгэхийг илүүд үзлээ.

2017 онд 18 насандаа 180 сая еврогоор ПСЖ-д нэгдэж байсан Мбаппе өнөөдрийн байдлаар нийслэлийн багийн төлөө 290 тоглолтод 243 гоол оруулж, 93 гоолын дамжуулалт өгсөн үзүүлэлттэй. Харин гараагаа эхлүүлсэн Монакогийн төлөө 60 тоглолтод 27 гоол, 13 гоолын дамжуулалт бүртгүүлжээ.

Мбаппег авах хамгийн өндөр магадлалтай багаар Реал Мадридыг нэрлэж байна. Солилцоо, наймааны цонх бүрээр л энэ хоёрын нэр холбогдож, элдэв цуу яриа гардаг. Тэгвэл энэ удаад асуудал нэг мөр шийдэгдсэн гэнэ. Ганц л асуудал байгаа нь хэрэв Реал Мадрид Мбаппег худалдаж авахаар болвол санхүүгийн шударга өрсөлдөөний дүрмийг зөрчихөөөс өөр аргагүйд хүрнэ. Гарц нь Мбаппе гэрээгээ нэг жилээр сунгалгүй дуусгаж, үнэгүй Реал Мадридад очих.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

zochin 2024-02-16 43.242.242.65

suga ats gots goid careeriin amjiltguim baij hamraa suhsun bandi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж