"Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд байна"

"Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд байна"

"Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд байна"

Жендэрийн үндэсний хорооны 2024 оны ээлжит хуралдаан хуралдаан хуралдав. Хорооноос үндэсний хэмжээнд гаргаж олон нийтэд мэдээлдэг хүйсийн тэнцвэрт байдлын тайланд ахиц гарсан байна. Тухайлбал, төрийн томилогдох албан тушаалтан болох дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга,агентлагийн дарга, яамдын газар хэлтсийн дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нарын хувьд хуульд заасан квот хангагджээ.
Хорооны 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт болон 2024 онд авч хэрэгжүүлэх асуудлаар Хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр танилцуулахдаа “Хороо 2023 онд таван зорилтын хүрээнд 71 арга хэмжээг 90 хувийн хэрэгжилттэй, Ажлын алба  нь 13 зорилтын хүрээнд 117 үйл ажиллагааг 92.6 хувийн хэрэгжилттэй гүйцэтгэсэн байна. Тус онд нийт 32,218 ажилтныг жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт семинарт хамрууллаа. Сургалтад эрэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж хүйсийн тэнцвэрт байдал хангагдсан ахиц дэвшил гарсан байна” гэлээ. Хуралдаанаар төрийн албанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, анхаарах асуудлаар Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва танилцуулгадаа “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-д заасан жендэрийн ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамт үзүүлэхээс ангид байх хэм хэмжээг төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамд тусгаж мөрдүүлж, гарсан гомдлыг шийдвэрлэсэн эсэх талаарх мэдээллийг тайлагнаж, урьдчилан сэргийлж ажиллах нь чухал” байгааг онцоллоо. Хуралдааныг хааж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Жендэрийн үндэсний хорооны орлогч дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ “УИХ-ын Сонгуулийн тухай хуульд холимог системийг оруулж, жагсаалтыг нэгийг харьцах нэг зарчмаар эрэгтэй, эмэгтэй хүнийг нэр дэвшүүлэх,  жендэрийн 20 хувийн квотыг 2024 онд 30 хувь, 2028 онд 40 хувьд байх зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн Улс төрийн намын тухай хуульд төрөөс улс төрийн намд олгох санхүүжилтийг хүйсийн тэнцвэрт байдалтай уялдуулсан бөгөөд энэхүү ахиц дэвшлийг цаашид хадгалан үргэлжлүүлэх шаардлагатай байгааг онцлов.

Түүнчлэн боловсролын тэгш бус байдал, тэр дундаа их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 61 хувь нь эмэгтэйчүүд, 18-34 насны малчдын 88 хувийг ганц бие эрэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд хөдөө, орон нутаг дахь малчид, малчин өрхийн гэр бүлийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд тусгайлсан бодлого, арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох гишүүдэд үүрэг болголоо. Мөн “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах” чиглэлээр дараагийн шатны төлөвлөгөөг боловсруулж ажиллахыг” хорооны гишүүдэд даалгав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-16 59.153.114.139

ШУТИС эрэгтэй оюутан арай олон байдаг

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.179.42

Жендер гээд эмсээ анхаарч сүйрч бн. Төр, шинжлэх ухаан, их дээд сургуульд 80% нь эмэгтэй бн. Югэтэл эсрэгээр жендерээр сүйрсэн Япон, Солонгос хөгжөөд байдаг.

Avatar

Нэргүй 2024-02-16 59.153.113.219

anagaahd 96 % ems huuhnuud yanhnuud suraltsdag shdeee eruul mendiin baiguulga 96 % ems huuhnuud ajildag turiin baiguulga ch adilhan nuguu jender chin haan bain jender gegchin ems huuhnuudin ashigldag ner tomey yumuu deer ued ingej heleed huugduj garch bailaa

Avatar

Нэргүй 2024-02-16 59.153.113.219

toxicfemnism herees hetersen shuu erchuudiig hezee ch demjdegggu harin buruutan bogldog ems huuhnuud ni erchuudiig ajliin bol , mungunii bool bolgoj ashigdalg mungu olohgui bol salan gsen setgehguidee sdaa avah yumguu niigem tiim uchraas erchuud gants bie yavsan deer bdag shuu , deerees ni ems huuhnuudin setgelzuin daramt mash ih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж