Голомт банк ХК ногдол ашиг хуваарилна

Голомт банк ХК ногдол ашиг хуваарилна

Голомт банк ХК ногдол ашиг хуваарилна

Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит бус хурлаар 2023 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас хувьцааны ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ. 2023 онд Голомт банк 180.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд өмнөх оны мөн үеэс 80 хувиар буюу 80.3 тэрбум төгрөгөөр өсөж, IPO хийх үеийн санхүүгийн төсөөллөөрх цэвэр ашгийн хэмжээг 44 хувиар давуулан биелүүлсэн байна. Иймд Компанийн тухай хууль, Голомт банкны дүрэмд заасны дагуу ТУЗ-ийн шийдвэрээр 2023 оны цэвэр ашгийн 40 хувь буюу нэгж хувьцаанд 90 төгрөг, нийт 72.8 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд мөнгөн хэлбэрээр ногдол ашиг хуваарилахаар тогтлоо.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын өдрөөр тасалбар болгон тогтоох бөгөөд Зохицуулагч байгууллагын зөвшөөрөл ирснээс хойш 60 хоногийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-өөр дамжуулан хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгох болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.191.149

Huvitsaa ny 1250 aar garaad odoo 915 tugrugtei l baigaa gazar shdee. 90 tugrugiin ashig orj irlee geed 1000 tugrug buyu niit oruulsan munguniihuu 25% aldaad deerees ny olj boloh baisan ashigaa aldsan. Ednii huvitsaa bol zugeer l joke…

Avatar

зочин 2024-02-15 66.181.176.171

1000 ширхэг хувьцаа 90000 ₮

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж