УОК: Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтад зохицуулалт хийнэ

УОК: Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтад зохицуулалт хийнэ

УОК: Орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтад зохицуулалт хийнэ

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа аймаг, сумдад чиглэсэн арга хэмжээний талаар хэлэлцсэн. Энэ үеэр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн амралтын хуваарьт өөрчлөлт оруулах үүргийг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна.

Тодруулбал, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан орон нутгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, улирлын амралтын хуваарьт уян хатан зохицуулалт хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгажээ.

Энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна. Зудын нөхцөл байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байдал үүсч нийт 13,5 мянган айл цасанд боогдож, 38,4 мянган км зам харгуй хаагдаад байгаа аж. Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 611 924 толгой мал хорогдсон бол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тогтоолын дагуу нийт 17 аймгийн Онцгой комиссоос өвөлжилтийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг зохион байгуулахад 4,3 тэрбум төгрөгийг зарцуулж, 23,451 км цасанд боогдсон зам, давааны зорчих хэсгийг чөлөөлөх, 2950 өрхөд 90 тонн өвс, 15 тонн тэжээл, гурван тонн нүүрс хүргэх ажлыг зохион байгуулж, цасан шуурганы улмаас төөрсөн сураггүй болсон, орон нутгийн замд тээврийн хэрэгсэлтэй зорчиж цасанд суусан 196 иргэнийг олж, зудын хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллажээ. Түүнчлэн УОК-ын даргын үүрэг чиглэлийн дагуу 21 аймагт отроор нүүдэллэж буй 4143 иргэнд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.
Мөн мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр нийт 197,986 толгой мал буюу Улсын хэмжээнд амьд малын хохирлыг багасгах, эрсдэлийг бууруулах зорилгоор малчдаас нийт 316 726 толгой малыг аж ахуйн нэгж, байгууллагууд худалдан аваад байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СОНГУУЛЬ 2024 2024-02-15 203.98.76.4

Цагаан сараар баахан Аварга малчин тараасан одоо Зуд нэрээ Бүх Малчдад Мөнгөө тараагаад ингээд малчид Энхрийн Хайртаа Сонгох нь Батный боллоо гэж

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж