Баруун аймгуудаар огцом хүйтэрч гамшгийн хэмжээнд хүрнэ

Баруун аймгуудаар огцом хүйтэрч гамшгийн хэмжээнд хүрнэ

Баруун аймгуудаар огцом хүйтэрч гамшгийн хэмжээнд хүрнэ

Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаар эрс хүйтэрч гамшгийн хэмжээнд хүрэх болсон анхааруулгыг өгч эхлээд буй. Иймд Цаг уур орчны шинжилгээний газрын инженер н.Батбаяраас дараах тодруулгыг хийлээ.


-Ойрын өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, гамшгийн хэмжээнд хүрэх мэдээлэл байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн хувьд ихэнх нутгаар цаг агаар тогтуухан хүйтний  эрч нэлээн суларч байна. Тухайлбал Ховд аймгийн ихэнх нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5-аас 6 градус хүрч хүйтний эрч суларч байна. Гэвч маргаашнаас Ховд аймгийн хэмжээнд салхи секундэд 20-30 метр хүрч, гамшгийн хэмжээнд хүрнэ.  Мөн маргааш өдөртөө Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурахыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна. Ер нь маргаашнаас баруун болон төв нутгийн хойд хэсгээр цаг агаар муудна. Тухайлбал маргааш өдөртөө Говь-Алтай аймгийн нутаг, Увсын  өмнө тал, Баянхонгор аймгийн баруун хойд хэсгээр салхины хурд 18-20метр секунд, зарим үед 24 метр секунд хүрч ширүүсэн,  нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна. Өнөө шөнө маргааш өдөртөө Увсын зүүн хэсэг, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангай аймгийн хойд,  Сэлэнгийн аймгийн баруун сумдад цасан шуурга шуурна. Агаарын температур маргааш баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, хоёрдугаар сарын 17 -нд ихэнх нутгаар нэмэгдэж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Энэ үеэр манай орны хамгийн хүйтэн нутгууд  болох Увс нуур, Дархладын хотгор, Идэр, тэс голуудын хөндийгөөр шөнөдөө 40-46 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.

Энэ удаагийн хүйтрэл  шинийн гурван дөрөвний хүйтнээс ч  илүү хүйтэн байна. Нутгийнхаа хойд, баруун хойд талаасаа эхэлж хүйтэрнэ.

-Хэт хүйтрэлийн үеэр холын замд гарахгүй байхаас эхлээд малчид малаа хол бэлчээхгүй байх ёстой юу?

-Малчид малаа хол бэлчээж оторлуулахгүй  байх. Иргэд хол замд гарах бол тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах шаардлагатай.  Ялангуяа  хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар, 18-нд  нутгийн зүүн хагас талдаа маш их  хүйтэн  байна. Хүйтэн нутгууд болох Увс нуур , Дархадын  хотгор, Хүрэн бэлчир орчим, Завхан голын орчимд хүйтний эрч чанга  хэвээрээ, шөнөдөө  40-46 градус хүйтэн, өдөртөө 25-30 градус орчим, хүйтний эрч чанга байна. Тийм болохоор малчид ард иргэддээ цаг агаар ер нь муудах гэж байна гэж ойлгоод өөрсдөөс шалтгаалах бүх бэлтгэлээ хангаарай гэж зөвлөе.

-Хүйтрэл хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ. Ирэх долоо хоногоос хүйтний эрч сулрах уу?

-Өвлийн хүйтэн шиг тогтвортой хүйтрэхгүй хоёроос гурван хоног хүйтрээд хүйтний эрч аажимдаа суларна .

М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-02-15 43.228.130.39

нисдэг тэрэг онгоц өөр бусад явах чадвартай автомашинуудыг яаралтай гаргаж мал малчидаа авраасай.

Avatar

Анар 2024-02-15 66.181.180.73

ямар хэцүү юм бэ мал малчид хэцүүдлээ

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж