С.Амарсайхан: Төсвийн давсан орлогыг хаврын хүндрэлийг давах, эрсдлийг бууруулахад зарцуулна

С.Амарсайхан: Төсвийн давсан орлогыг хаврын хүндрэлийг давах, эрсдлийг бууруулахад зарцуулна

С.Амарсайхан: Төсвийн давсан орлогыг хаврын хүндрэлийг давах, эрсдлийг бууруулахад зарцуулна

Улсын онцгой комисс/УОК/-оос өнөөдөр /2024.02.15/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан хэлэхдээ төмөр болон цагаан зудтай байгаа 250 гаруй сум, аймаг орон нутгуудад шуурхай штаб ажиллуулж, үе шаттай арга хэмжээ авч байна. Засгийн газрын хуралдаанаас өчигдөр хоёрдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа. Бүх шатны төрийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн шуурхай штаб байгуулж ажиллана. Хаваржилт хүндэрч, салхи шуурга, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, хүйтний эрч ирэх өдрүүдэд чангарах, цаашлаад шар усны үерийн эрсдэл өндөр байна.

Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна. Тиймээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалхын тулд  авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодотгож, зохион байгуулалтаа сайжруулж ажиллана. Өнөөдрийн УОК-ын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Аймаг сумдын онцгой комисст шаардлагатай дэмжлэг үзүүлж зуд, хаврын эрсдлийг даван туулах, шаардлагатай удирдлагаар хангах шуурхай бүлгүүдийг зуд нүүрлэсэн аймгуудад томилж ажиллуулна.
  2. Улсын нөөцөөс өвс, тэжээл, шатахууныг хөнгөлттэй үээр нийлүүлнэ.
  3. Цасанд боогдсон зам давааг чөлөөлөх, малчиддад хүрэх зам харгуйг нээх, өвс тэжээл, хүнс хүргэх, эмнэлгийн тусламжийг яаралтай хүргэхийн тулд хүн хүчийг нэмэлтээр дайчилж, зэвсэгт хүчин, хилийн цэргийн алба хаагчид, төрийн болон бусад байгууллагуудын асуудал хариуцсан албан хаагчдын оролцоотойгоор зохион байгуулна.
  4. Зудад нэрвэгдэж амьжиргааны эх үүсвэрээ алдаж, малгүй болсон амьдрал ахуй нь доройтсон айл өрхүүдэд, нийгмийн халамжийн үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, айл өрхүүдийн хүүхэд багачуудыг сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн асуудал болоод түүнтэй холбоотой эрсдлүүдийг бууруулахад чиглэсэн  арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болоод холбогдох байгууллагууд, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад үүрэг болголоо.  Энэ хүрээнд малжуулах ажил хийгдэнэ.
  5. Малчдад туслах аяныг олон улсын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч зохион байгуулна.
  6. Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана. Хаврын отор нүүдлийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор халдварт өвчнөөс сэргийлж ажиллах нь нэн чухал юм.  Малын эрүүл мэнд хүний болоод хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм.
  7. Малчдыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээр тасралтгүй хангана. Ялангуяа отор нүүдлээр явж байгаа, алслагдсан аймаг сумдад ажиллаж, амьдарч байгаа малчин өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлэхээс гадна эрт илрүүлэгт хамруулах ажлыг ЭМЯ хариуцан ажиллана.
  8. Сумын эрүүл мэндийн төвүүд алсын дуудлага үйлчилгээ үзүүлэхэд автомашины хүрэлцээ хангалтгүй хүндрэлтэй байдаг. Засгийн газраас улсын хэмжээнд сумдын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх авто машиныг сүүлийн үеийн, туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон авто машинаар шинэчилэхэд нийт 9 тэрбум төгрөг зарцуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ойрын өдрүүдэд шийдвэрлэнэ.
  9. Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу орон нутгийн нөөцийг нэмж бүрдүүлэх Өөрөөр хэлбэл, аймаг орон нутгийн удирдлагууд сум орон нутагтаа шаардлагатай нөөцийг тогтмол нэмж бүрдүүлнэ.
  10. Аймаг орон нутгийн төсвийн давсан орлогыг зөвхөн хаврын хүндрэлийг даван туулах, эрсдлийг бууруулах, хохирлыг багасгах, малчдад зориулсан тусламж үйлчилгээг нэмэгдүүлэхэд зарцуулахаар шийдвэрлэлээ.
  11. Стратегийн буюу хүнсний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний хүрээнд импортоор орж ирж байгаа гурил, тэжээл гэх мэт энэ чиглэлийн бусад бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх тогтоолын төслийг боловсруулж Засгийн газраар хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо.
  12. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, эрсдэл бүхий газруудад айл өрх, албан байгууллагуудыг суурьшуулахгүй байх, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлж ОБЕГ-ын дарга Л.Ариунбуянаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж үнэлэлт, дүгнэлт өгөх шийдвэр гаргалаа гэв.

Т.БАЯРХҮҮ: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 600.000 ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ ХОРОГДООД БАЙНА

 УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон байсан бол өнөөдрийн байдлаар 600.000 орчим толгой мал хорогдсон байна.  Малын хорогдол Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хамгийн өндөр байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 мянга орчим айл өрхүүд цасанд боогдсон, хязгаарлагдсан, зам гаргах шаардлагатай нөхцөл байдалд байна.

Мөн өнөөдрийн байдлаар 38 мянган км зам гаргаж тухайн айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх тооцоо судалгаатай ажиллаж байна. Өвс тэжээлийн тухайд малчдын хувьдаа бэлтгэсэн нөөцийн 80 орчим хувь нь дууссан байна.  УОК-оос оны өмнө 9.2 мянган тонн тэжээлийг аймаг  орон нутгуудад хөнгөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дахин хөнгөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна.

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан. Шаардлагатай вакциныг гаднаас татаж авах, дотоодын үйлдвэрт үйлдвэрлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ чиглэлд шаардлагатай хөрөнгө мөнгийг УОК-т танилцуулах, шийдвэрлүүлэх шийдвэр гарлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 202.55.188.123

энэ гэмт хэрэгтэнг малчидтай нь устгах хэрэгтэй улс орондоо гай болсон малнууд

Avatar

зочин 2024-02-15 192.82.64.167

Эзэнгүй хариулагагүй хорогдсон малыг тоолоогүй тий боломжгүй байгаа учир энэ тоо зөв биш дараа нь сэг зэм устгах ажилд сөргөөр нөлөөлнө шүү

Avatar

Ард иргэдээ 2024-02-15 66.181.178.102

Одоо л 2024 онд ман ан намыг унагадаг цаг

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.186.85

Ногдол ашиг тараалгүйгээр улсад хэрэгтэй зүйлдээ зарцуулах иргэдийн санал нилээдгүй байсаар байтал сонгууль угтаж НА тараасан. Одоо мөнгөгүйдээд хандивын аян өрнүүлэх чинь зөв шийдвэр мөн үү, тэнэглэл гэхээс өөр хэлэх ч үг алга даа. НА-ийг ямар эх үүсвэрээр тараасан талаарх мэдээллийг ард түмэнд өгөөч. НДСангаас авч тараасан бус уу, тэгээд л НД-ын сайт нь ажиллагаагүй болж таг гацсан мэт жүжиг тавьж хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх арга саам хийж байгаа биз.

Avatar

Ulaanbaatar 2024-02-15 202.179.2.18

MAN gishuud bugd ger bul, huuhduudee avaad manai hotoos zailtsgaana uu. Huduu ruugee ochij amidar.

Avatar

MAN Ulaanbaataraas zailtsgaa 2024-02-15 202.179.2.18

Ene MAN-iinhan bugd ger bulee avaad huduu ruugee butsaj ochij amidruul yasiin.

Avatar

MAN Ulaanbaataraas zailtsgaa 2024-02-15 202.179.2.18

Ulaanbaatariin 1 irgend huduunii 1 shirheg malnaas baga halamj uzuuldeg. 1.5 sayuulaa gamshgiin bdald 20 jil bolj bna, ongtsgoi bdal tsereg armi daichlaad ene utaag zailuulj bgaa ni haana bna?

Avatar

Bold o 2024-02-15 116.120.126.36

Мангасууд сонгуулийн мөнгөө гаргаж авах аргаа яаж ийж байгаад олох юм аа новшнууд
юм аа…сонгуулиар Мангасуудыг үсгүй арчих хэрэгтэй…

Avatar

наадмын дараа найр биш намар гэдгийг цаашид анхаарах 2024-02-15 66.181.179.120

Монгол улс төв азийн эрс тэрс уур амьсгалтай хамгийн хүйтэн хүн амьдардаг улсуудын нэг.Байнга цас ордог нүүдлийн Маа эрсдэлтэй хэдэн мянган жилийг туулаад ирсэн.2023 онд дуулиантай Хэнтийн наадам шиг хэдэн зуун саяын үнэтэй машин бэлэглэх мөнгөар өвс тэжээл авахгүй.Аймаг сумдын наадамд зарцуулсан хэдэн арван тэрбум төгрөгийг өвлийн бэлтгэлд зориулах ухаан Заснийн газар аймаг сумдын удиодлагад төрөагүй одоо бөөн сүр дуулиан

Avatar

Нэргүй 2024-02-15 202.21.107.63

horogdson malnaasaa iluu ih zardal gargah ni dee. yaj songuuliin mongoo bosgoh ve geed chichirch bna.

Avatar

y 2024-02-15 216.38.195.74

idt

Avatar

Xt 2024-02-15 216.38.195.74

transhaani broken idt

Avatar

-oyn saityyd deer zasaglaj1 galzyy xyn emnelguin ctandart chanjing, usd zyy, tariyrni ni geltei ardaa shaxaj 2024-02-15 216.38.195.74

xynui yumryy Ubjtei; ard gex gej galzyy xymyys yu ch xuij magadgyi bna, xeleed nemergyi

Avatar

XACHIN gai 2024-02-15 216.38.195.74

ylcaas zailyyl gajigtai

Avatar

- NZM gay fire CO8 2024-02-15 216.38.195.74

-idt ys goojyylj+ workeroor + SECURITY gay kompaniar kompanyyduig workeroor dampyyryyldg gj oilgoloo. KS CO soopervisort kompanig chini dampyypyylax zopilgotoi bn gj medegdseny;?

Avatar

- y ; 2024-02-15 216.38.195.74

gajigtdg aimaar

Avatar

xsgyiCJys +U1Shyydnydryy byrelzj###; XT'dt gadaa Baaxan tsagdaanyyd ni medegdsen+tsw noild opldjbdg 2024-02-15 216.38.195.74

CU galzyy xyn xyns cyrgyyliryy dairbal , CJ ysaar nyxee yxaj XT broken id?

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.189.149

Зуд гээд байгаа юм бол яагаад хонины мах нь өөхтэй байдаг юм бэ?

Avatar

Зочин 2024-02-15 139.5.216.124

энэ амарсайхан луйварчин. ичдэггүй хулгайчийг харахаар нүд хорсоод байх юм.

Avatar

gadni + aprtw+ oyn saityyd deer xen ni zasaglyylaad medee bicheed bnaa Palm gex gj xam trashdj1? 2024-02-15 216.38.195.74

# nemelt juramru

Avatar

Хогийн амьтан 2024-02-15 202.21.113.238

Жил болгон сонгууль болвол энэ луйварчин Амарсайхан овоо сайхан зантай байх юм байна. 76 хулгайчийн эхний 3-т орох хогийн амьтан.

Avatar

зочин 2024-02-15 192.82.64.167

Зудтай сумдад том тракторыг шатахуунтай өгөх, өнөөдрөөс сумдад ямар нэг олон хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахгүй, аймаг сумын удирдлага бүгд малчдад туслах, яам агентлагуудад тус бүр нэг нэг аймаг хариуцах, орон нутагт байгаа төрийн цэргийн хүчийг дайчлах, малын тэжээлийн бүх нөөцийг гаргаж хуваарилах, зардлыг дараа нь малчдаас авах,эрчим хүчний хангамжийг онцгой анхаарах, малчин айл өрхүүдэд галлагааны түлш нүүрс олгох, малын тэжээлийг заавал баяжуулж өгөх, төл хүлээн авахад малын ам

Avatar

Нэргүй 2024-02-15 202.131.238.26

битгий гуц, зунжин, намаржин архидаж явахаар хадлан өвсөө бэлдэхгүй яасан юм. Хувийн өмчөө өөрсдөө хамгаал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж