Сар шинийн өмнө Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хууль зөрчин газар авч барилга барин нийслэлийг бетонон ширэнгэ болгосон барилгын компанийнхантай үзэлцэнэ гэдгээ мэдэгдсэн.
Нийслэлийн Засаг даргын хар дансанд “Эко констракшн”, “Тайгам алтай” компаниудаас гадна “Кристал таун”, “Хан хилс” зэрэг хотхоныг барьсан барилгын компаниуд орсон.
Энэ талаар тэрбээр “Өмнөх цаг үед дандаа авлигажсан байдлаар газар олголт хийж, замбараагүй орон сууцны хороолол барьчихаад гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохохыг оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ ээ. Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд газартаа тултал нь бетонон ширэнгэ барьдаг шуналаа татаарай гэж хэлье. Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барихаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барина. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна. “Их Монгол”, “Баян Монгол”, “Олимп”, “Элизабет”, “Кристал таун” зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. “Голден парк” гэж гамшиг болсон газар байна. “Алтай хотхон”-ы 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй.
“Кинг тауэр”-ыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.
Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм. Газрын наймаачид, барилгынхан надруу дайраад нэмэргүй шүү” гэж мэдэгдсэн юм.
Удахгүй дулаарахад газар бүрт барилгын ажил эхэлнэ. Харин энэ үед Улаанбаатар хотын захирагч төлөвлөснийхөө дагуу газар чөлөөлөлт хийж, сургууль, цэцэрлэгүүдийг барих ажлыг эхлүүлж чадах уу гэдэг нь нийслэлчүүдийн хувьд анхаарал татсан, хүлээлт үүсгэсэн асуудал юм.
Учир нь, дээр нэр дурдсан орон сууцны хорооллуудад нэг ч төрийн өмчийн сургууль, цэцэрлэг байдаггүй нь түгжрэлд нэрмээс болж буй. Зөвхөн Баянзүрх дүүргийн 26 болон 36 дугаар хороонд 40 мянга орчим иргэн оршин сууж байгаа статистик гарсан. Иймээс Баянзүрх дүүргийн 36 дугаар хороон дахь "Сүрэг Агт" ХХК-ийн орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа газраас 4200 мкв талбайг чөлөөлж чадвал 960 хүүхэд хүлээн авах боломжтой сургууль барина. “Сэнтури Лэндмарк” ХХК-ийн газраас 4000 ам метр талбайг албадан чөлөөлснөөр 240 хүүхдийн ортой цэцэрлэг баригдах юм.
Төрийн өмчийн сургууль, цэцэрлэггүй хороо зөвхөн Баянзүрх дүүргээр хязгаарлагдахгүй. Хан-Уул дүүргийн Зайсан, Яармагт ч төрийн өмчийн сургууль, цэцэрлэг баригдахыг хүсэн хүлээсэн оршин суугчид хэдэн мянгаараа бий. Хамгийн өндөр үнэлгээтэй орчин үеийн өндөр, өндөр шилэн барилгууд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Хан-Уул дүүрэгт шилээ даран баригдсан ч 23, 24 дүгээр хороонд нэг ч сургууль, цэцэрлэг ашиглалтад ороогүй юм. Шалтгааныг нь төрийн өмчийн цэцэрлэг, сургууль барих газаргүй болтол нь барилгажуулсан гэж тайлбарладаг. Иймээс Улаанбаатар хотын захирагч сэтгэлгүй хандсан барилгын компаниудын газрыг хүчээр албадан авахаас эхлээд бүхий л аргыг хэрэглэх болж байна.
Хамгийн гол нь их үнэ төлж, газартай болсон компаниудын хувьд зүгээр суухгүй нь ойлгомжтой. Шүүхэд өгөхөөс эхлээд ноцож таарна.
Энэ тохиолдолд Х.Нямбаатар ялах уу, барилгын компани ялах уу гэдэг асуудал үүснэ. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана.
Сэлбэ гол дагуу баригдсан “Авлига” хорооллыг нураах шийдвэрийг хотын захиргаанаас гаргасан ч одоог болтол ажил хэрэг болоогүй. Харин ч тус хороолол өнгөрсөн өвлийн турш баригдсаар ашиглалтад орсон. Шүүхээр асуудлыг хэлэлцэхэд барилгын компанийн талд шийдвэр гарч болзошгүй байгаа. Учир нь, уг барилгыг барих газрын зөвшөөрлөөс эхлээд бүхий л холбогдох зөвшөөрлийг төрийн байгууллагуудаас авсан байгаа нь барилгын компанийн талд асуудал шийдэгдэхэд хүргэж буй.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сургууль, цэцэрлэг барих газрыг чөлөөлж авахын тулд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд газрын эрхийг нь цуцлах шийдвэр гаргалаа ч зөвшөөрлийг албан ёсоор авсан байвал шүүх дээр очоод ялагдах магадлал бий ч сөрсөн базаагаар барилгын компаниудыг буулгаж авах тактик барьж байна.
Тэрбээр барилгын компаниудад өөр газар санал болгоно. Хэрэв саналыг нь зөвшөөрөхгүй, газраа чөлөөлөхгүй бол Захиргааны ерөнхий хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдгээ ч мэдэгдсэн юм. Энэ тохиолдолд барилгын компаниудад бүр ашиггүй болж хувирна.
Г.ХОРОЛ
Зөв 2024-02-16 203.91.115.49
маш зөв
Нэргүй 2024-02-16 66.181.160.11
анхнаасаа хотхонд сургууль цэцэрлэг тоглоомын талбайн зам талбайн стандарт байх ёстой биздээ .зөвшөөрөл хэн өгч хэн хэн улсын комисст хүлээж авдаг юм стандартад нийцэхгүй хотхонг хахуулаар авсаар байгаад энэ ширэнгэ гээд байгаа зүйл чинь бий болоход удирдлагууд хамгийн их буруутай шүүдээ
Зочин 2024-02-16 122.201.31.212
Монгол хүн өөрсөдөө барилагаа барьж сурч байна , хот маань жижигхэн хот , одоо л нэг хотын дүрээ олж байхад бетон нь ширэнгэ ч гэх шиг 20-30 сая хүнтэй хотын дэргэд өчүүхэн жижигхэн хот , улсын хэмжээнд ганц хот минь гэтэл ийм эргүү хүний толгойд эргүү бодол эргэлдэж байх юм.
ЖИЖИГХЭН ХОТ ШҮҮДЭЭ.
Зочин 2024-02-16 59.153.114.110
Сургууль, цэцэрлэггүй, үйлчилгээний төвгүй тийм хороолол хотын амьдралыг хүндрүүлж байгааг ойлгохгүй байна уу???
Нэргүй 2024-02-16 66.181.186.85
Good luck.
Зочин 2024-02-16 139.5.218.72
зөв шүү дэмжиж бна. Нөгөө тэнгэр хадсан үнэтэй хүн насаараа төлөөд барамгүй орон сууцаа зогсоосон нь дээр сургууль ,цэцэрлэг байхгүй хүүхдээ зөөх гэж түгжрэл үүсгэж бгааг хотын дарга олж харсанд талархаж бна
зочин 2024-02-16 202.126.91.122
СХД ийн 29 р хороонд драгон гэх даварсан компани олон оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг ноцтой зөрчиж үзэгдэх орчин нар салхийг хааж үргэлжилсэн өндөр бетонон ширэнгэ босгож бгааг яах вэ?
Нэргүй 2024-02-16 139.5.217.172
Чи Сонгинохайрханаас анх гарчаад тэр Таван шар, 21тээ юу хийв дээ Нямбаатараа? Таван шар гэж аймшгийн газар бн
Ard 2024-02-16 73.209.26.74
Gazriin zuvshuurul ugsun novshnuudtai hariutslagaa toots! Chadahgui l dee!
Нэргүй 2024-02-16 213.87.136.183
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-16 176.6.204.251
Gut
Jorj 2024-02-16 202.9.46.129
Энэ бетонон ширэнгэнд байгаа малнуудаа сургахгүй бол, хана тааз шалыг ухсан, зарим нь цоорох гэж байна. Эд яг л дуртай газраа бааж шээж ухаж явдаг хашаандаа байгаа мэт байна. Үнэхээр итгэмээргүй. Амьтаны хүрээлэнгийн сармагчин ч ингэж амьдрахгүй.
Нэргүй 2024-02-16 184.75.115.178
Хотхон бүрийг баригдаж буй орон сууцны дэргэд ясли цэцэрлэг сургуультай байх асуудалд боловсролын яам хэрхэн анхаарч хүүхдийн боловсролыг гэр орондоо ойр эрүүл мэндэд боловсролд чухал асуудалд хэрхэн хандаж ажиллаж байна вэ. Боловсрол гэдэг нь яаж эзэмших ьэ гэдэг асуудал чухал. Цэцэрлэг сургцулиар дамжуулж бол гэрийн ойр баых ёстой. Дээр нь орчлон шиг стандарт цэцэрлэг сургууль байх. Орчлонтой адил гадаад хэл дээр сурах үзэх боломжтой болгох. Яагаад ард түмний хүүхэд мөнгөгүй учир хязгаарлагдма
Нэргүй 2024-02-16 119.205.1.250
ашгүйдээ одоол нэг ард түмний төлөө бага гэсэн зүйл хиихнэ дээ замааасааа битгий ухар дэмжиж бнаа эх орон ард түмэн бүгд л хүсэн хүлээё
D.bazar 2024-02-16 66.181.186.157
Demjij bn…Hotiin dargad…Amjilt eruue.
Зочин 2024-02-16 202.179.21.214
Хөдөөний бид сая цагаан сараар золгох гэж очоод ёстой л гоё гоё нэртэй бетонон өндөр байшингууд дунд алсын бараа харагдахгүй толгой эргэж дотор муухай болоод арай чүү 2 хоноод гарч ирсэн шүү. Хотын та нар уур уцаар ихтэй стресстэй, агаарын бохирдол ихтэй, дуу чимээ ихтэй, хөдөлгөөний хомосдолтой, битүү бетонон ойд ард та нар л цухалдан байдаг бололтой. Иймд буруу төлөвлөлтийг засах гэж Та нарын төлөө зоригтой дуугарч байгаа даргыгаа юунд буруутгана вэ? Дэмжээд өгөөч.
Зочин 1 2024-02-16 202.126.88.78
Нямбаатар сонгуулиа бодож байгаа шүү дээ. Сонгуульд МАН нийслэлд ялахгүй бол Нямбаатар маань улс төрийн байр сууриа алдана. Дээр нь Нямбаатарт Оюун-Эдэнэ ерөнхий сайдын том дэмжлэг байгаа . Сумъяабазарт ийм дэмжлэг байгаагүй шүү дээ
Нэргүй 2024-02-16 103.11.192.133
Монураны Наранхүүгээс шийслэл алдсан газараа буцаагаад авч чадах уу?. ямар нэг үйл ажилгаа явуулаагүй үнэгүй шахам авсан олон зуун тер бумаар үнэлсэн газараа төрийн мөмөр нүүрээ харуулаад авчихвал дахиад сонгоод өгнө дөө нийслэлчүүд чинь. хүүхэдийн паркийн хашаанаас гаргаж бас чадах уу? Хотын даргаа?
Нэргүй 2024-02-16 202.9.40.240
Зайсан зэлүүд байхад 32 дугаар сургууль байсан. Одоо битүү дүүрэн болчихоод хэдэн сургууль, цэцэрлэг баригдсан бээээ?????? Хан Уул дүүрэг 120 мянгат, 19 дүгээр хороололд 30 40 жилийн өмнөх 15, 75, 18, 52 -р сургууль , айлууд нь хэдэн хэд дахин үржсэн ………….хэдэн сургууль,цэцэрлэг нэмэгдсэн бээ???????????? Үнэхээр цадигаа алдсан замбараагүй үйлийн эздээс төлөөсийг гаргуул. Энхболдоос эхлээд………………нэхэлд дууд Одоогийн удирдлагуудтай заргалдах шүүмжлэх хэрэгггүй..Ухаараач
иргэн 2024-02-16 66.181.188.43
Шудрага тэмцэлд ард түмний нэгдсэн хүчтэй дуу хоолойхэрэгтэй. Бид нэгдэж чадвал бүхнийг дүрэм журамтай болгож чадна.
Зочин 2024-02-16 66.181.186.155
СБД-,н 9-р хороонд нэг ч цэцэрлэг байхгүй байгааг анхааралдаа авч цэцэрлэг бариулж өгөөч
Нэргүй 2024-02-16 139.5.216.18
наад компаниуд чинь Нямбаатарын өмнөх дарга нараас газар авахдаа авилгадаад авсан нь тодорхойшдээ. тиймээс Нямбаа шүүхэд ялнааа . газрыг дуудлагаар зараагүй бол авилгадсан нь ойлгомжтой
zochin 2024-02-16 202.179.15.71
demjij bnaa. yalanguya marshal townd surguuli barisan ni deer shuu. neeh nuser nuser oron suuts barina. ted nariigaa archilj tordoj ch medehgui
зочин 2024-02-16 192.82.65.200
үнэн бол сайхан л бн. гэхдээ Хурд, Экогийн боссуудыг дийлэхгүй л дээ. ХУД бол тэр аяаараа цементэн ширэнгэ болсон байгаа. Одоо ч нэмж барих гээд том том газрын хашаагаар хаачихсан байгаа ш дээ
Зочин 2024-02-16 59.153.114.139
Оюун-Эрдэнэ энэ 2том том барахаас цаашгүй нь нотлогдсон юууч хүсээд хүлээгээд нэмэргүй хугацаа нь дууслаа
явж явж 2024-02-16 203.98.76.4
Газраа тараадаг нь ТӨРИЙН БУРУУ, Тэр Газар дээр нь Олон Давхар Цэмэнтний ЗУРАГ ЗУРЖ, ЦЭМЭНТ ЦУТГАДАГ нь АРД ИРГЭД өөрсдөө хийгээд ХУВИЙН ХЭВШИЛҮҮДИЙН БУРУУ… Цэмэнтэн Ширэнгэ бол АРД ИРГЭД ба ХУВИЙН ХЭВШЛИЙХЭНИЙ ХҮСЭЛ ШУНАЛ, МУНХАГ, ХӨРӨНГӨ МӨНГӨӨР Л БАРИГДСАН явж явж
Нэргүй 2024-02-16 43.242.242.59
АН-ын гишүүд бид Нямбаатарт итгэхгүй байна. Үе үеийн дарга нар шийдэж чадаагүй юмыг Нянбаатар яаж шийдэх вэ дээ. Худлаа л шоудаж байна. Ажлаа өгсөн нь дээр дээ
Нэргүй 2024-02-16 139.5.216.30
Ха хха дүр үзүүлсэн жүжиглэлт гэж
Нэргүй 2024-02-16 66.181.161.158
10 дугаар хорооллоос 5 шар дуустал
төв замын голын.газрыг чөлөөлж хоёр урсгалаар 5-6 эгнээ автозам тавих боломж байгаа харагддаг. Судлах хэрэгтэй байх. Өөрөөр хэлбэл Бат-/үйлийн үеэс эхэлж баахан замын голд овоолсон шороон дээр цэцгийн мандал байгуулж хотын өнгө үзэмж гэж цэцэг ургуулж мөнгө үйлдвэрлэдэг бизнесийн газар нь гэж ойлгож болно Өнөөдөр Улаанбаатарт өнгө үзэмж гэхээсээ илүү хотын түгжрэл үнэхээр гамшиг болж байгаа шүү. Нямбаатарын үнэн үг,шулуун хэлж байгаа байдал,хийж байгаа зүйлд
Ub 2024-02-16 103.212.119.209
King towering are hobbi surguulitai urd hunnu2222 iin hajuud tov zam daguu mash Tom gazar bna End surguuli tsetserlege barij heregtei
Зочин 2024-02-16 66.181.161.172
Зөь хамт үзэлцэнэ шүү. Бөөн түгжээ Авилгачтай тэмций. Ямар их мөнгөтэй юм.Шударгаар олсон уу. Шулж олсон уу ?
Нэргүй 2024-02-16 66.181.181.245
Нянгийн сонгоуйлын хар пиар мангасууд
Иргэн 2024-02-16 122.201.19.99
Зам хаасан бүх хашааг буулга
И 2024-02-16 202.21.108.57
"Би Сумьяабазар" нураах барилгууд яасан бэ ? Жишээлбэл: Драмын театрын урдахь өндөр каркас, газрын зөвшөөрөл ч байдаггүй л гэсэн…
ЗОЧИН 2024-02-16 122.201.23.83
амжилт
Нэргүй 2024-02-16 202.126.88.145
Амжилт Нямбаатарт
зочин 2024-02-16 66.181.179.16
ДЭМЖИЖ БАЙНАА ХОТЫН ДАРГЫГ. ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО, БАЙГАЛИЙН МУЗЕЙН БАРУУН ТАЛД
ХАШАА ТАТААД 26 ДАХЬ ЖИЛИЙН НҮҮР ҮЗЭЖ БАЙНА. ХАШААНЫ БАРУУН ТАЛД БАЙГАА 2А БАЙРНЫ ОРШИН СУУГЧДЫН
НАРЫГ ТЭР ЧИГТ НЬ ХААЖ БАРИЛГА БАРИХ ЗОРИУЛАЛТТАЙ ТАТСАН ХАШАА. ГАЗРЫН ХУУЛИАР БОЛ ЭНЭ ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГ НЬ 24 ЖИЛИЙН ӨМНӨ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ БАЙСАН. ЭНД ӨМНӨ ХҮҮХДҮҮДИЙН САГСНЫ ТАЛБАЙ БАЙСАН. ХЭНД ХАДГАЛААД БАЙГАА ГАЗАР БОЛОХЫГ АТГ ШАЛГААЧ.
Алтан 2024-02-16 202.21.107.3
8 жил яриагүй хийгээгүй. Одоо сонгуулийн өмнө ярих нь ичмээр ч юм шиг.
зочин 2024-02-16 202.9.46.103
Нямбаатараа…хятадын хямд материалаар чанаргүй ширэнгэ барьчихаад үнээ хэд дахин нугалан иргэдийг дээрэмдэж, шулж, мөлжиж байгаа компаниудыг яах вэ? УБ хотод барилгын бодит үнийг тогтоох шаардлагатай байна. барилгын бодит үнэ 1 м2 нь 2,0 саяас хэтрэхгүй байаа шүү…. ийм хөөсөрсөн үнийг иргэд дийлэхгүй сөхөрч байна.
Зочин 2024-02-16 174.194.130.50
Сайн байна Хотын дарга! Ирэх 4 жилд дахин ажиллаад Хотоо өөр болгоорой!
5аас дээш давхар барьвал маш өндөр торгууль ноогдуулаач 2024-02-16 122.201.20.194
5 аас дээш давхар байшин барихыг хориглоочээ, түгжрэл энэнээс л үүдэлтэй шүү дээ
Нэргүй 2024-02-16 202.179.11.230
Uul ni ene hun ert darga bolson bol yum hiih baisan. Sumiyabazar yamar ch chadvargui setgelgui hun darga bolood yu ch hiisengui.
з 2024-02-16 202.126.90.108
компаниудаас гадна захиалаад байгаа эзэдтэй хариуцлага тооцох шаардлагатай.
Нэргүй 2024-02-16 202.126.90.115
Зарим баригдаагүй болон газрын зөвшөөрлийг цуцлавал сонгууль асуудалгүй.Ялангуяа энэ нэр дурдсан компани гэх малуудыг.Дараагийн жинхэнэ ажил хэрэгтээ орно гэсэн үг дээ.
Жонхуу 2024-02-16 202.9.46.161
ЭНэ чинь баахан хулгай илчилнэ гээд зарлаад байсан Хууль зүйн саад нөхөр мөн үү Одоо хотод юу хийж байгаа юм бэ гэж хэн гэдэг хотын иргэн сонгосон юм бэ Бас л баахан эвдэнэ нураана иргэдээ шулна торгоно гээд яриад байгаа л***р мөн үү
Зочин 2024-02-16 59.153.113.140
Сургууль цэцэрлэггүй, хүүхэд тоглож гүйх газаргүй,явган хүн дөнгөж явах замтай бие биенийгээ нарнаас халхалсан өндөр барилгууд барьж өндөр үнээр зарж хүмүүсийг шулж,асар их ашиг олдог барилгын компаниудаас газрыг нь авч цэцэрлэг сургууль барих нь зөв.
МОНГОЛ 2024-02-16 202.21.110.106
РЦНК-н баруун урд байх газар бетонон ширэнгэ барих гээд хэсэг бүлэг хүмүүс шүлсээ үсчүүлээд байна.Тэдэнд хэдэн төгрөг хэрэгтэй болохоос орц гарц зам , эрүүл орчин түй ч хамаагүй.Тэр газар их авилгалд идэгдсэн газар шүү.Сайн шалгавал олон хүн хэрэгт орно.Тэр хүмүүс нь шүүх цагдаад нөлөөтэй болохоор энэ талаар арга хэмжээ огт авгдахгүй байна.Анхаараарай
Zochin 2024-02-16 202.9.40.2
TOLGON KOMMUNIST POP OOS OOR CHADAH ZUILGUI
Нэргүй 2024-02-16 103.212.118.36
Нямбаатар авилгатай тэмцвэл нохойн бааснаас лянхуа дэлгэрэх биз хаха
Нэргүй 2024-02-16 202.21.108.74
Тэгж чадвал чи улсын баатар болно ха ха
Нэргүй 2024-02-16 202.55.188.126
яаая долоодог бншд Хоролмаа чинь Манын коммунистууд үхээсэй гээд бдг биш билүү
Ojii 2024-02-16 59.153.114.250
hotiin tuvd ahij tower nertei ondor barilga barihiig huuliar bur musun horiglomoor bn
Нэргүй 2024-02-16 66.181.191.219
Хүнд сурталыг гэтлэн хахуульдаж арай гэж бүтээн байгуулсан бүхнийг бетонон ширэнгэ ч гэх шиг цоллон нураах хураах гэж зовоон ахиад л авилга хүнд суртал газар авлаа. өөр хийх ажил зөндөө байдаг. Байшин барилга барьж байж хотжилт явагдаж нийгэмшилд сурч өөрчлөгдөж байгаа шүү. Дургүй нь хөдөө гарч малаа хариулаа…
Зочин 2024-02-16 66.181.184.182
ЧИ ЧАДАХ УУ.?ШИНИЙ ШИЙДЭЛ БҮТЭЛГҮЙ ЧАРЛАХЫГ ЧИНЬ ЗӨНДӨӨ ХАРЛАА. АВИЛГАЖСАН ШҮҮГЧИД НЬ ЧАМАЙГ ДОРОО ХИЙЧИХЭЭД БОСГОХГҮЙ. ЧИ ОРИЛООД Л ҮЛДЭНЭ.
Нэргүй 2024-02-16 188.162.254.83
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!
Нэргүй 2024-02-16 188.162.254.83
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!
Үнэн 2024-02-16 192.82.66.247
Тойроод бүгд нээнэтэгтэй, хэн ч хэнийгээ яаж ч чадахгүй. МАН байсан цагт
Нэргүй 2024-02-16 66.181.168.82
хурд, оргил компанийн орон сууцны барилгууд бетонон ширэнгэ биш бүтээн байгуулалт гэх үү, битгий ялгаж ханд даа
Үнэн 2024-02-16 192.82.66.247
Газар авсан биш өгсөн хүмүүстэй нь, хотын ерөнхий архитектор, үе үеийн хотын дарга менежрүүдтэй хариуцлага тооцох ёстой. Энэ хотод чинь нэг төлөвлөлт гэж байгаа биз дээ, тэрнийхээ дагуу зөвшөөрөл өгч, барилга бариулж байгаа биз дээ? тэр төлөвлөлтийг хэн хэрэгжүүлээгүй, хэн дампууруулсан эсвэл хэн ийм тэнэг төлөвлөлт гаргасан хүнтэй гээ тооцоо хийгтүн!. МАН – ын хэдэн цүнх баригч нар л хотын газруудыг зарж, зуучилж дунд нь ажил хийхгүй баяжаа биз дээ?!?!
зочин 2024-02-16 202.131.241.13
Нийтийн эрх ашгийг бодох хэрэгтэй. Амжилт хүсье.
Нэргүй 2024-02-16 103.57.95.113
Маш зөв !!!! Одоо хотын төв хэсэгт орон сууц дэлгүүрийн барилга хангалттай боллоо Сургууль цэцэрлэг мод сөөг нуур цөөрөм гол усан сан л байгуулах хэрэгтэй ! Нямбаатар сонгуульд зохиулаад попорч байдаг л юм байгаа биз бид далимдуулаад сургууль цэцэрлэгтэй болоод авья л даа Эх ороноо биш эрх ашгийнхаа төлөө яахаас ч буцдаггүй барилгын компануудтай хариуцлага тооцож хот шиг хотод хүмүүс шиг амьдармаар хүсэл хэн хүнд л байна шүү дээ шүүх л шудрага байгаасай хуурай хууль цаас хоёрт бүү автаасай
-ylcuiny- 2024-02-16 216.38.195.74
gai ajlui ni xuutsulduj
cmi 2024-02-16 216.38.195.74
noxoi doloo
Зочин 2024-02-16 202.126.89.109
төрд хууль бусаар гарсан нөхдийг мэдэлгүй яахав. зүгээр л жүжиг.
-ylcuunzdeer## gadni 2024-02-16 216.38.195.74
in+ PALMni+ dr1
CO ; ? 2024-02-16 216.38.195.74
on
gainyyduin NZMon 2024-02-16 216.38.195.74
trakni
Нэргүй 2024-02-16 103.229.176.132
Choijoogoo bas sugalaad uldchihjee.
xaritsxgyi baix 2024-02-16 216.38.195.74
gai +Clessrtei xylgaintai xolboJ
-daryiy_
huz 2024-02-16 202.70.43.7
darga bolohooroo ehleed ihleed ingej dongoddog tegeed l boloo 😉
Нэргүй 2024-02-16 202.126.90.120
ENE BOL TOLOVLOLTIIN ALDA SHUU DEE, GADNA TOHIJILT, FASADE NAAS AVAHUULAAD STANDARDAA OORCHILOL L DOO OORSDOO. Gazraa ogchihood toloblolt, standardaa shalgaad suuj baih estoi hun sh dee ug ni. Deeremdene, nuraana geed bvvr garshjee ene nam
Зочин 2024-02-16 203.98.76.9
автозам хаагаад барилга барьж байгаа компаниудтай хариуцлага тооцооч. Эвсэг компанийн хойгуур шороон замаар Номинюнайт дэлгүүрийн урдуур явдаг замыг хаагаад хашаа барьсан барилга барьж байна. Мөн Мишээлийн зүүн талаар шууд Номин юнайтын урд замтай нийлэх боломжийг хаагаад хашаа барьж барилга байрьж байна Эдгээрийг буулгавал Чингэсийн өргөн чөлөөний замын түгжрэл 2 дахин буурах боломжтой
Нэргүй 2024-02-16 202.55.191.194
нямбаатарын зөв ч наад компаний төлөөллүүд их хуралд нь эрх ашгийг нь хамгаалаад сууж бгаа болохоор үр дүн гарахад хэцүү л байх даа…их хуралд эх орны төлөө биш эрх ашгийнхаа төлөө суудаг нь нүүрсний сонсголоорхарагдлаа шүү дээ.
зочин 2024-02-16 66.181.160.54
Нэг улс төрч нь ирээд бүх зөвшөөрлийг нь өгнө …Нөгөө УЛС ТӨРЧ нь ирээд хааж бооно …Хоюулаа л авьлага шааанаа…Харин авьлагийн мөнгө нь ардын хармаанаас гарна
Нэргүй 2024-02-16 66.181.183.13
СОНГУУЛИЙН ШОУ
ЯАХ ГЭЖ.... 2024-02-16 203.98.76.4
Ер нь ТӨР өөрөө Лицензээ өгчихөөд "Ард Түмний Уул Уурхай Газар усыг эргүүлж өг" гэж Араас нь Худлаа Попдмооргүй байнаа…..ТӨР өөрөө Барилгын Бүх Зөвшөөрөлүүдээ өгчихөөд "Нураана Хураана" гэж Худлаа Араас нь Попдмооргүй байнаа…..Тийм л юм бол ЯАХ ГЭЖ ЗӨВШӨӨРӨЛ-ҮҮДЭЭ АНХНААСАА ӨГӨӨ ВЭЭ ????
Нэргүй 2024-02-16 103.57.95.113
төр өгөөгүй хулгай луйварын аргаар залилж авсан байдаг шүү дээ