"Монгол Улс ойрын хөршүүдтэйгөө гадаад эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна"

"Монгол Улс ойрын хөршүүдтэйгөө гадаад эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна"

"Монгол Улс ойрын хөршүүдтэйгөө гадаад эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна"

Монгол Улс хөрш зэргэлдээ орнуудтайгаа гадаад эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна. Энэ зорилгын хүрээнд 2024 онд хөрш хоёр орон болох ОХУ болон БНХАУ-ыг оролцуулан олон улсын чуулга уулзалт хийхээр төлөвлөж байна. Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн Эдийн засгийн форумд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Хятадын "South China Morning Post" сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр энэ тухай мэдэгджээ.

“Энэхүү чуулга уулзалтыг ОХУ болон БНХАУ-ыг оролцуулан зохион байгуулах боломжийг эрэлхийлэн Монгол Улсын Гадаад харилцааны яам олон талын дипломат сувгаар ажиллаж байна. Чуулга уулзалтын тов хараахан тодроогүй байна. Чуулга уулзалтаар Хятадын “Бүс ба Зам” санаачилгын нэг бүрэлдэхүүн хэсэг болгон хөгжүүлэхээр зорьж байгаа Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридорын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна. Орос-Монгол-Хятад гурван улсын эдийн засгийн коридор нь бүс нутгийн дэд бүтцийн харилцаа хамаарлыг өргөжүүлснээр худалдаа, хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх юм” хэмээн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ярилцлагадаа онцолжээ.

Түүний хэлснээр Монгол Улсын нутгаар дайран өнгөрч Оросоос Хятад руу жилдээ 50 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах хоолойн “Сибирийн хүч-2” төсөлд Монгол Улс нэгдэхэд бэлэн байгаа ажээ. “Орос, Хятадын тал төслийн нарийвчилсан тохироогоо дуусгахыг Монгол хүлээж байна” хэмээн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ хэллээ.

Эрчим хүчний салбар дахь томоохон хэд хэдэн төсөл, тэр дундаа бага оврын цөмийн цахилгаан станц барих төсөл яриа хэлцлийн шатанд явж байгааг тэр бас дурдлаа.

Хоёр хөрштэйгөө гадаад эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх чиглэлд Хятад-Монголын хил дээр шинээр долоон боомт байгуулахаар төлөвлөж байгаа нь ихээхэн түлхэц болохыг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Эдгээр боомтыг 2024-2025 оны хооронд байгуулан ашиглалтад оруулахаар зэхэж байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ боомтын үйл ажиллагаа нь хөрш орнуудын худалдаа, эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх бөгөөд ингэснээр Монголын экспортын хэмжээ дөрөв дахин нэмэгдэх юм. Мэдээж Монголын коридороор Оросын бараа, таваарыг экспортлох давхар боломж нээгдэх юм.

И.БАДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 203.98.76.4

Яг Сүүлийн 8 жилд Монголд Ганц ч өөдтэй Бүтээн Байгуулалт Явагдсангүйэээ….МАНЬдаа Их баярлалаа……

Avatar

ХУД-ийн өндөр настан Ш.Раднаа: Бараг жилийн өмнө манай хөгшний бодол ийм байжээ 2024-02-15 66.181.178.62

Бид орост ухамсарын 3 шанаа өглөө.1/НҮБ-д оросын эсрэг санал. 2/Оросын дайсан Польшийн Ерөнхийлөгчид газрын ховор элемент, 3/Украйнд хөнгөн хуягт танк нийлүүлэх Францын Ерөнхийлөгчид уран өгөх горьдлого тээлгээд явууллаа.Хятадад гайгүй, "бирж" нэртэй ухамсарын ганц шанаа өглөө.Би их баяртай байтал харин манай хөгшин "Уйлах хүүхдийн хошног урьд өдөр нь умалздаг" гэдгийг мэдэх үү, оросын зүгээс хариу цохилт ирнэ гэдгийг өдий насалтлаа мэдэхгүй байна уу чи гэлээ.АЙ МЭДЭХГҮЙ ХӨӨРХИЙ. 2023.5.26

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-15 71.114.25.185

Энэ залуу чадлаараа хичээгээд л байна. Тойрсон улс нь даанч амин ашгаа хөөсөн, залхуугийн аваргууд юм шив дээ. Ерөнхий сайд минь ээ, дэргэдэхүүдээ соль оо. Эх орныхоо төлөө чин зүтгэх хүн боловсрол нимгэн байсан ч яах вэ, ажиллуул. Амин хувиа хөөсөн дээдийн дээд боловсролтноос хол дээр, тустай шүү.

Avatar

Taarsan taar shuudainuudaaraa l hureeluulne shuu dee 2024-02-15 23.92.142.182

Surgiin shinj chanar gej

Avatar

uuniig huvi tabilan l geh baih daa 2024-02-15 66.181.182.13

kkk. Ene tom tolgoitoi huuhdii door yaaj medleg bolovroltoi zarchim hun ajillah yum be!!!Medeej sh dee.kkk.Uuriiguu magtan duulah pildag ug duugui tsunh barigchidiig l songoj ajilluulna bizdee. Uur yaah yum.

Avatar

Bolortsetseg 2024-02-15 139.5.217.113

Mundag shuu Saidaa

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.176.27

“Сибирийн хүч-2” төсөлийг эсэргүүцэж байна , дэмжихгүй ээ …газар нутгаа түрэмгийлэгч гүрэнд эзэмшүүлэн хуваахыг эсэргүүцэж бна … угтаа Хятадын тэргүүн алсыг харсан бодлогоор дэмжихгүй баигаа гэж ойлогдог . тэнэглэл…

Avatar

Нэргүй 2024-02-15 188.162.254.74

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Зочин 2024-02-15 103.57.92.198

Агуу чингисийн монголд нэг муу тэнэг орос хуужаа хоёр жижигдэнээ. Бид бол барууны том акулуудын хайртай найз нөхөр болсон билээ.

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.191.203

Энэ нэг сүг өөрийгөө голдог, би энэ ажлыг хийж чадахгүй нь ээ гэж ганц удаа ч болсон мэдэрдэг болоосой

Avatar

Нэргүй 2024-02-15 139.5.219.139

Чиний бэлчээр Забайкалье, Эрээн Бугатаас хэтрэхгүй байнаа, өчнаан олон жил боллоо та нарыг Орос Хятадууд хүний дайтай авч үзэхгүй байна шүү дээ. Казахстанд бензин 860төг байна тэд түүхий нефть багахан хэмжээгээр Орос руу гаргадаг. Монгол улс ч гэсэн Хятад руу гаргадаг гэтэл үнэ ямар байна. Ард иргэд туйлдаж ядуурч дууслаа. Баахан татвар, чаддаг юм нь торгох татвар авах, ядчихсан аргаа болио. МАН өчнөөн жил төр барихдаа сонгууль дөхөхөөр угаадас төдий мөнгө л тараадаг л сэтгэхүйтэй юм.

Avatar

Иргэн 2024-02-15 62.55.205.86

Төр, засгаа муулж суухаар хөдөлмөрлөөд хүний дайтай амьдар, хөгшөөн. Чи муухан амьдарч яваа бол залхуугаасаа л болж байна. Энэ улсад бүх боломж байгаа шүү. Адгийн наад зах нь мал маллаад амьдрахад манай ах шиг 2 орон сууцтай, машин тэрэгтэй хангалуун л амьдарч байна. Хүний гар харж суухаар өөрөө хөдөлмөрлө. Бидний дутагдал угаасаа өөрсдийн залхуурал, бэлэнчлэх сэтгэлгээ. Ямар ард түмэн байна, тийм л удирдагч нар байна.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Жижиг улс эдийн засгаа үзэл сурталжуулвал хол явахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй 2024-02-15 66.181.178.62

Манайх Оростой эдийн засгийн харилцаа бараг байхгүй болсон Оросын сонирхол монголд алга.Алтанбулагийн хилийн худалдаагаар иргэд нааш цааш жижиг наймаа хийж байна. Бид танайхаас эрчим хүч, шатахуун авахаа болиллоо гэвэл оросууд тэг л гэнэ.Эрдэнэтээс гараад явчихсан.Орост манай хэн гэдэг элчин сайд байгааг мартсан. Бид Хятадын ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай л үзээд байгаа.Чингисийн монгол гээд дэвээд ч нэмэр алга.Сүүлийн үед хоёр хөршөө үл тоох байдал гаргаад байснаа ойлгож байгаа юм болов уу даа.

Avatar

Иргэн 2024-02-15 62.55.205.86

Бид жижиг орон, хоёр хөршийнхөө хил орчмын зах зээлийг ХАА-н бүтээгдэхүүнээр хангахад бараг л чинээлэг амьдрахаар улс. Дэндүү дээгүүр сэвээд байх шиг санагддаг. Энх тайвныг эрхэмлэсэн, төвийг сахисан, дэлхийн улс төр, геополитикийн аливаа асуудалд бага оролцсон, өөрийн хэмжээндээ л үйл ажиллагаа явуулах улс баймаар байна. Хаа холын тэрэнтэй ч хөрш, энэнтэй ч найз гэж давхиад нэмэргүй гэдгийг өнгөрсөн 3 жил харууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж