УИХ-аас 2019 онд баталсан Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд IPTV үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан Монголын телевизүүдийн холбоо, түүний гишүүн 18 телевизэд сар бүр 2500 төгрөгийн хураамж төлдөг. Энэхүү хураамжийг татахыг эсэргүүцэж, сэтгүүлч Б.Пүрэв өнөөдөр /2024.02.15/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Монгол Улсад өнөөдөр өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 243 хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий. Гэтэл Монголын телевизүүдийн холбоо нэрийн дор 18 телевизийг онцолж тэдгээрт сар бүр 2500 төгрөгийн төлбөр төлдөг нь иргэдийн мэдэх эрх, сонгох эрх чөлөөнд шууд халдаж байгаа хэрэг юм.
МҮОНРТ-ийг эс тооцвол хувийн эзэнтэй уг 18 телевизэд бусдад олгоогүй давуу эрх өгч IPTV-гийн сувгийн эхний 19-д байршуулдаг. Энэ нь Монополийн тухай хууль, Шударга өрсөлдөөний тухай хуулийг ч зөрсөн үйлдэл юм.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газарт иргэд гомдол мэдүүлдэг ч авч хэлэлцдэггүй. Цахим хөгжил харилцаа холбооны яамнаас дээрх хуулийг өөрчлөхөөр төсөл өргөн барих тухай сонсогдсон ч одоог хүртэл хэлэлцэхгүй байна.
Тиймээс нийтийн өргөдлийг санаачилж байна. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг анх батлахдаа хүүхдэд болон үндэсний танин мэдэхүйн контент хийнэ гэж амлалт өгсөн ч түүнийхээ эсрэг хүүхэд залуучуудад сөргөөр нөлөөлөх бүтээл хийдэг нь судалгаагаар тогтоогдсон.
IPTV-ээс энэ хураамжийн талаар тодруулахаар “Телевизүүдийн холбоо авдаг” гэж тайлбарладаг. Харин Телевизүүдийн холбоо нь “IPTV-үүд шаардлага тавьдаг” гэсэн хариулт өгдөг.
Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20.5.3 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевизүүд нь үндсэн багцын телевиз үйлчилгээний орлогын 15 хувиас доошгүй хэмжээний хөлс авна", мөн хуулийн 20.6 дахь заалтад "Өргөн нэвтрүүлгийн телевиз үйлчилгээний заавал гишүүнчлэлтэй Монголын телевизүүдийн холбоонд төвлөрүүлнэ" гэж заасан байдаг. Хуульд ийм тодорхой заалт байхад худлаа тайлбар өгдөг.
IPTV-үүд иргэдтэй хийсэн гэрээнд ийм төлбөр авна гэж заагаагүй. Одоогоор 760 мянган өрхийн 82 хувь нь дээрх хураамжийг сар бүр төлдөг байгаа. Өнгөрсөн жил 28 тэрбум төгрөгийг Монголын телевизүүдийн холбоо 18 гишүүн байгууллагадаа тараасан. Эдгээр 18 телевизийн ард улс төрийн ашиг сонирхолтой, бизнес эрхлэгчид бий. Улс төрийн намууд өөрсдийгөө хамгаалах зорилгоор Өргөн нэвтрүүлийн тухай хуулийг баталж өгсөн. Үүнийг өөрчлөх ёстой” гэлээ.
Иргэн 2024-02-15 66.181.186.81
Өсвөр үе, хүүхэд, залуучууд нийт ард түмэнд хамгийн ихээр г***, гэй, лесби, транс хүмүүсийг сурталчилахад Central TV, Mongol TV маш шургуу ажилладаг. Ил шууд гаргах нь ч бий. Эсвэл далд тийм мэссеж агуулсан байдаг. Хүүхэлдэйн кинонууд нь ч тийм мэссэж агуулдаг. Тэгсэн Central ТВ нь Боловсролын сайдынх, Монгол ТВ нь Соёлын сайдынх байвал яах уу?
үнэн тэнэглэл 2024-02-15 202.55.188.105
энэ лам нар одоо бүр даварч 10 богдоо сүм бүрт залах юм гэнэ . зовлон ихэдэхээр лам таргална гэдэг . ичиг ичиг
Иргэн 2024-02-15 202.126.91.55
Намууд, улс төрчид телевизтэй байх нь буруу.
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-15 202.126.89.39
Зарлахгүй. Эргүү монголуудын тархийг угаах хэрэгтэй.
Нэргүй 2024-02-15 66.181.176.230
Хэн хэн гэдэг эзэнтэй вэ гэдгийг нь зарлаач.
зочин 2024-02-15 202.9.46.243
ХЭДЭН ТВ НЬ ГАДААДААС САНХҮҮЖИЛТ АВЧ МОНГОЛЧУУДЫН ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА ВЭ? ҮҮНИЙГ ЗАРЛАХ ГАЗАР БАЙНА УУ???