Василис Фрагкиас дасгалжуулагч Т.Санчирыг шигшээд хүссэнгүй юу?

Василис Фрагкиас дасгалжуулагч Т.Санчирыг шигшээд хүссэнгүй юу?

Василис Фрагкиас дасгалжуулагч Т.Санчирыг шигшээд хүссэнгүй юу?

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно.

Шигшээ багийн тамирчид ч хэдийнэ бэлтгэлдээ гарсан. Грек мэргэжилтэн Василис Фрагкиасын удирдлага дор Б.Билгүүн, А.Тэмүүжин, А.Ананд, О.Энхбаатар тэргүүтэй 14 тамирчин бэлтгэлээ хангаж байна. Гэхдээ Т.Санчир, Д.Дэлгэрням, О.Сэргэлэн тэргүүтэй туршлагатай тоглогчдыг бэлтгэлд дуудаагүйд сагсан бөмбөг сонирхогчид шүүмжлэлтэй хандаж буй.

Шигшээ багийн тамирчдыг 100 хувь дасгалжуулагчид сонгоно.

Шигшээ багийн бэлтгэлд Японоос Х.Оргил, О.Тулга нар хүрэлцэн ирж, хамрагдаж байна. Харин Тайваниас Д.Баясгалан, Э.Сугар-Очир, АНУ-аас Ш.Энхийн-Од нар дотоодын тоглолттой учир ирж чадсангүй.

Өнөөдрийн байдлаар нийт 14 тамирчин шигшээгийн бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд 12 нь үндсэн багт багтана.

Шигшээ багт чухал үүрэгтэй гэгдэж байсан Э.Дөлгөөн, Г.Болор-Эрдэнэ нар бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болж байна. Харин Т.Санчирын тухайд Василис Фрагкиас дасгалжуулагчтай таарамжгүй харьцаатай гэж сагсан бөмбөг сонирхогчид хардаж буй. Учир нь улирлын дундуур Т.Санчир Василис Фрагкиасын удирддаг Эрдэнэтийн Уурхайчид багаас явж, Налайх Бизонтой нэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2024-02-15 139.5.216.232

Sanchir ug n heregtei hvn dee Zogsoltgui temtsdeg sain jinhene sagschin shvv!!! Daanch dee odoo yanaa

Avatar

Нэргүй 2024-02-15 192.82.65.4

Тайваниас Д.Баясгалан, Э.Сугар-Очир, АНУ-аас Ш.Энхийн-Од нар дотоодын тоглолттой учир ирж чадсангүй….. Энэ л харамсалтай байна. Санчир эдр яах вэ,,,зүгээр

Avatar

Нэргүй 2024-02-15 203.98.77.114

Санчрын тоглолтыг хэд хэд үзсэн, бусдыгаа загнаад п мээгээр нь дуудаад явчдаг юм билээ, энэ бол хортой шүү, сагс тоглодог хүн бүр мэднэ

Avatar

зочин 2024-02-15 202.126.90.23

Санчир хэрэггүй багийн уур амьсгал эвдэнэ

Avatar

Нэргүй 2024-02-15 103.215.14.2

Шигшээ багтаа амжилт хүсъе ээ, та нар чаднаа.

Avatar

zochin 2024-02-15 76.130.42.82

Bagaar ajillah chadvar,hariltsaanii asuudlaas hunii ajil amjilt ih shaltgaalna shuu.

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Bataa 2024-02-15 104.39.152.146

Дасгалжуулагчийн шууд буруутгаж чадахгүйэ. Монголдоо л гэх од, туршлагатай тоглогчийг авахгүй явж байгаад хожигдвол сүүлд шүүмжлэлд булуулна байх. Нэг талаар бас л зоригтой шийдвэр гаргажээ. Ийм хэмжээний туршлага, чадвартай тоглогч бол том тэмцээнд илүү чангардаг гэдгийг мэдэх л ёстой.

Avatar

Hud 2024-02-15 202.55.188.116

odoo gg boljee sanchirgui HUD hud

Avatar

Уншигч 2024-02-15 58.224.175.67

Гарчгаа ойлгомжтой бичээч дээ.

Avatar

зочин 2024-02-15 66.181.166.196

дасгалжуулалч сонголтоо хийх нь зөв, хэнийг яаж ашиглахаа дамгалжуулагч л шийднэ ш дээ, угаасаа дасгалжуулагчид сонгох эрхийг өгөхгүй бол дараа нь танай шахааны тоглогчдоор би тоглоод хожигдчихлоо, би өөрөө сонголтоо хийсэн бол арай өөр байх байсан гээд л сууж байна ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-15 59.153.112.141

Dek berteltei sancho uuruu neree tatsan shu ym l bol iim eh surwaljgv teneg medee bichhee bolioch

Avatar

Bataa 2024-02-15 104.39.152.146

Тэгвэл шалгаж байж бичих ёстой байж дээ. Зүгээр л утсаар асуучихад болно доо уг нь

Avatar

Нэргүй 2024-02-15 202.131.245.69

Haa gazrin tenemel irj Mongol zaluusin asuudlig shiiddeg bolson yum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж