Унгарыг донсолгосон огцролтууд

Унгарыг донсолгосон огцролтууд

Унгарыг донсолгосон огцролтууд

Эрчүүд давамгайлсан эрх баригч намын хамгийн алдартай, амжилттай яваа хоёр эмэгтэй гэнэт албан тушаалаасаа огцорсон нь Унгарыг донсолгож байна. Энэ нь энгийн эмэгтэйчүүд биш Унгарын ерөнхийлөгч Каталин Новак, Хууль зүйн сайд асан Жудит Варга нар байв. Тэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнийг өршөөх шийдвэр гаргасныхаа төлөө энэ шийдвэрийг гаргажээ. Улсын асрамжийн газрын дэд захирал асан Эндре К гэгч нь асрамжийн хүүхдүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн юм. Тэрбээр хүүхдүүдийг мэдүүлгээ эргэн татахыг ятгасан учир шоронд хоригдож байсан.

Ромын Пап лам Франциск өнгөрсөн онд Унгарт айлчилсан. Энэ үеэр ерөнхийлөгч Каталин Новак 25 хүнд өршөөл үзүүлсний тоонд Эндре К багтжээ. Гэвч түүнд өршөөл үзүүлсэн гэдэг нь хоёрдугаар сарын 2-ны өдөр л нийтэд ил болсон байна.

Ийнхүү ерөнхий сайд Виктор Орбан 2010 онд засгийн эрхэнд гарснаасаа хойш хамгийн том сорилттой тулгарчээ.

Хүүхдийн эрх ашгийг хамгаалах, уламжлалт гэр бүлийн үнэт зүйлийг бодлогынхоо тулгын чулуу болгосон Засгийн газрын хувьд энэ асуудал маш их маргаан дагуулаад байна. Хоёр эмэгтэйн огцролтуудын дараа Орбаны засаг захиргаа улс орныг хэрхэн удирдаж буй талаар янз бүрийн мэдээлэл цацагдаж эхэлжээ.

Ерөнхийлөгч Новакийн хувьд хосуудыг олон хүүхэдтэй болгоход чиглэсэн бодлого баримталдаг. Энэ ч утгаараа тэр олны дунд “Үндэстний эх” гэсэн дүр төрхтэй болсон. Төрийн тэргүүний хувьд тэрбээр ерөнхий сайдаас илүү өргөн цар хүрээтэй, түрэмгий бус хэв маягийг сурталчилж байв.

Харин шулуун шударга үгтэй Жудит Варгагийн хувьд зургадугаар сард болох Европын сонгуульд эрх баригч Фидес намыг төлөөлж “Брюсселийн хүнд сурталтнууд”-ын эсрэг тулаанд оролцох ёстой байлаа.

Дуулиант огцролтуудаас гадна засаг захиргааны томоохон албан тушаалтнууд хэл аманд өртсөн явдал ч гарлаа. Тодруулбал, Виктор Орбаны харилцаа холбооны дарга Антал Роган болон ерөнхий сайдын хувийн зөвлөх Золтан Балог нарын тухай маргаантай мэдээллүүд гараад буй. Золтан Балогийг Эндре К-ийн өршөөлийн хэргийг хөшигний араас лоббидсон гэж үздэг. Гэвч тэр өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн.

Жудит Варгагийн экс нөхөр Питер Мадяр хэлэхдээ “Жинхэнэ гэмт хэрэгтнүүд эмэгтэйчүүдийн банзалны ард нуугддаг тогтолцооны нэг хэсэг байхыг хүсэхгүй байна. Тусгаар тогтносон, иргэн төвтэй Унгар улсад удаан хугацааны туршид итгэж явлаа. Гэхдээ сүүлийн жилүүдэд, ялангуяа өнөөдөр Унгарын төр гаднаа гяланцаг дотроо паланцаг болохыг ойлгож авлаа” гэжээ.

Питер Мадяр нь эрх баригч Фидес намын нөлөө бүхий ажиглагч юм. Тэрбээр өдөр бүр цахим хуудсандаа төрийн зүтгэлтнүүдийг шүүмжилдэг.

Үүнийхээ дараа тэр Ням гаригийн орой “YouTube”-ийн Партизан сувагт 100 минутын ярилцлага өгчээ. Энэ ярилцлага нь 1.4 сая хандалт аваад байна.

Харин Виктор Орбаны харилцаа холбооны дарга Антал Роганыг ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн ард нуугдаж байна гэж Питер Мадяр шүүмжлэв. “Яагаад сонгогчдоос нуугдаад байгаа юм бэ? Яагаад олон жил хэвлэлийн хурал хийгээгүй юм бэ? Асуултад хариулахаас эмээгээд байна уу?” гэж тэр хэлжээ.

Дараа нь Виктор Орбаны хүргэн Иштван Тиборчид хандав. “Хүндэт Иштван, та үнэхээр авъяаслаг нэгэн шүү. 37 насандаа 220 сая фунт стерлингийн хөрөнгөтэй, маш олон зочид буудал, урьд нь төрийн өмчид байсан үнэт эд хөрөнгөтэй болчихсон. Та сүүлийн үед өөр ямар компанитай болсон бэ? Засгийн газраас авсан зээл, буцалтгүй тусламжийн тань хэмжээ хэд болж байна? Дулаан хувцасгүй хүүхдүүд өвлийн хүйтэнд гадаа тоглож байдаг Борсод тосгонд ойрд очсон уу ер нь?” гэх мэтээр Виктор Орбаны хүргэнийг тэр “дисс”-лэв.

Сөрөг хүчний намуудын зүгээс өршөөлийг ямар үндэслэлээр олгосоныг нийтэд ил мэдээлэхийг шаардаж байна. Мөн төрийн удирдлагыг шалгах, дараагийн ерөнхийлөгчийг шууд сонгох гэх мэт шаардлагуудыг хүргүүлжээ.

Одоогоор ерөнхий сайд Виктор Орбан ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна. Эрх баригч намыг тасралтгүй 14 жил засагласан Орбаны хувьд энэ үйл явдал хамгийн том сорилт болж байна. Олны анхаарлыг татсан огцролтууд түүний эрх мэдэлд сэв суулгаж буй ч одоогоор илүү том, ноцтой хохирол алга байна.

Дашрамд дурдахад, өнөөдөр /2024.02.16/ Виктор Орбаны эсрэг эсэргүүцлийн жагсаал болох магадлалтай байгаа аж. Тэрбээр жил бүр ард түмэндээ хандаж үг хэлдэг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу хоёрдугаар сарын 17-ны Бямба гаригт үгээ хэлэх юм. Тиймээс Унгарыг донсолгосон огцролтуудын дараа Виктор Орбан ард түмэндээ юу хэлэх нь анхаарал татаж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

pokazalinet ? 2024-02-16 207.11.72.193

1

Avatar

-goverment asyydlgyu, saint duruin voluntr - xynui yum ashiglaj gexeesee xolboj, xynui oopuin 2024-02-16 216.38.195.74

aimaar xylgaich xergee Tanxaipch y/gyilagchni. w.zalyy.mn ajildgyi saitaar tailangenet garch risen
uupuu tseber baij, – ylcuun Bycduunk;

Avatar

1 2024-02-16 216.38.195.74

ygyi;

Avatar

ozg 2024-02-16 216.38.195.74

-_ ;

Avatar

CJ 2024-02-16 216.38.195.74

OC

Avatar

gydamjni gyilagchni xylgaichuig gaaryylj, xyyli esni xynui mashunuig xylgailj ychryylsan xoxipolNZM kto ejeGaalzyy xymyysuig ashiglaj OCi 2024-02-16 207.11.72.193

Xymyycuin Food stand aar oopuixoo ytasuig solid boplyylj xylgain zopilgod ashiglasan,

Avatar

STamp xaragds gyilagchni l neesen workeroor 2024-02-16 207.11.72.193

b)) xyyli esni xymyys barag baixgyi bailee, STAMPuig gyilagchin deer SAN FRANCIS gyilagchdin deer neej tanxairch, xybidaa bolson, xoolni gazar, gyilagchin deer XT baliar trash bolgoj

Avatar

- darxani xol +baaxan gadni xyyxed gadni, pokazali camni 2024-02-16 207.11.72.193

XT md opon nytguin gyilagchin opyylj , jorlon tygjij XOT ymxuiryylj tanxairch kto eje. NZMJP?

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

- eryyldeez; 2024-02-16 216.38.195.74

akon/Uyyig bolgoj

Avatar

Нэргүй 2024-02-16 202.70.37.94

unuugiin orosiig dagasan bolgonoos umhii samhai unertdeg bolson duu

Avatar

21 2024-02-16 202.131.225.197

IIM ** MONGOLD YAMAR CH HAMAAGUI MEDEELEL BIDEND YAMAR HAMAA BAINA

Avatar

Нэргүй 2024-02-16 202.70.37.94

hamaatai blgui yaxaw dee. Manaixtai dailxan communism baiguulna gj ywaa uls bidnii ax nar

Avatar

Зочин 2024-02-16 202.131.228.20

Огцорсны дараа гээд л бичнэ биз дээ огцролтуудын дараа

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.191.48

Энэ унгарууд бас л хүн муутай онцгүй ард түмэн юмдаа,,,

Avatar

ylcuun ? 2024-02-16 216.38.195.74

@@@@1;

Avatar

OC+achingX1 2024-02-16 216.38.195.74

-in tend;Udjozn_

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж