АНУ болон Канадын хотуудад хүчтэй цасан шуурга болж, гудамж талбай нь цасанд дарагджээ. Тодруулбал, Канадын зүүн хэсгийн Халифакс, Сидней хотуудад 30.5 см зузаан цас орж, автомашинууд хөдлөх боломжгүй болсон байна. Шуурганы улмаас мягмар гарагийн өглөө АНУ-ын зүүн хойд хэсэг, голдуу Нью-Йорк хот, Бостон орчмын 1000 гаруй нислэгийг цуцлаад байсан юм.
АНУ-ын Үндэсний цаг уурын албаны мэдээлснээр Пенсильвани, Коннектикут мужийн зарим хэсэгт 38.1 см хүртэл цас тогтжээ. Харин Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэнд 7.6 см цас орсон нь 2022 оноос хойш тус хотод хамгийн их хэмжээгээр цас орсон тохиолдол болсон байна.
Түүнчлэн шуурганы улмаас Нью Жерси мужийн цагдаагийн газарт зам тээврийн 440 гаруй ослын дуудлага бүртгэгдэж, Пенсильвани мужид 145,000 гаруй, Нью Жерси мужид хэдэн мянга гаруй өрх, аж ахуйн нэгжийн цахилгаан тасарсан байна. Харамсалтай нь мягмар гарагт орон нутгийн цагаар өглөөний 08.00 цагийн үед Пенсильвани мужид цасны мотоцикль жолоодож явсан нэг хүн цахилгааны шугам мөргөж амиа алджээ.
Эх сурвалж: Sky News
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.