М.Бадарчийн шүүх хурал энэ сард болно

М.Бадарчийн шүүх хурал энэ сард болно

М.Бадарчийн шүүх хурал энэ сард болно

Улсын арслан М.Бадарчийн барилдах эрхийг хасч, цолыг нь хураалаа гэх мэдээ сүүлийн үед цахим орчинд цацагдаж байна. Тэгвэл М.Бадарч арслангийн гаргасан гомдлын дагуух спортын арбитрын шүүх хурал энэ хоёрдугаар сард болох хуваарь гарчээ. Тус шүүх хурлаас гаргах шийдвэр М.Бадарчийн цаашдын тамирчны замналыг шийднэ.

Саяхан Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас допингийн шинжилгээнд бүдэрсэн Ц.Мөнхбаяр харцага, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргаж, үүнийг нь бөхийн холбооны удирдлагууд хүлээн аваагүй билээ. Өмнө нь спортын арбитраас Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээж байсан түүхтэй.

Халуун намраар эхэлсэн допингийн хэрүүл хахир өвөл ч үргэлжилж эцэст нь хавартай золголоо. Монгол Улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул түүний бүх давааг хүчингүйд тооцож, арслан цолыг хураах саналыг баяр наадмын зохион байгуулах хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн. Гэвч өдийг хүртэл Ерөнхийлөгч зарлиг буулгаагүй явна. Магадгүй М.Бадарч спортын арбитрт хандсантай холбоотой биз.

Солонгост өөрийн биеэр очиж, Б сорьцоо шинжлүүлсэн гэх М.Бадарч Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрт хандсан. Түүний хандах болсон шалтгаан нь наадмын зохион байгуулах хорооны бөхийн комисс шинжилгээ авах үеэс эхлээд зарлах хүртлээ процессын алдаа гаргасан гэж үзэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 202.55.191.194

зайлаа Бадарчаа

Avatar

Иргэн 2024-02-15 202.55.188.109

Монгол улс биеэ дааж шинжилгээгээ авч чаддаггүй юм уу? Заавал гадны солонгос улсад ханддаг нь ч юу билээ. Эндээс л бүх эргэлзээ зөрчил гараад байгаа юм биш үү??!!

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.176.27

монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээс зайл. …арчаагүй доожоогүй эр бол доо. далд ор

Avatar

Баавар 2024-02-15 192.82.64.215

Допингийг өөрчлөх хууль бус шүүх гэж бх уу

Avatar

Зочин 2024-02-15 122.201.31.121

Олон улсад амжилт гаргасан, олимп дэлхийн тэмцээнээс медаль авсан тамирчдыг л шагнаж урамшуулдаг болъё! Ерөнхийлөгч нь зарлиг гаргаж үндэсний бөхөд цол өгдөг эморлоо боль. Улс үндэстнээрээ доромжлол амсаж явна гэдэг чинь үнэхээр хүсэх юм биш байна.

Avatar

Зочин 2024-02-15 122.201.31.121

Энэ нэг амитан одоо сонгууль хүлээгээд байгаамуу, ард түмнийг доромжилж ханахгүй н**ш юм аа. Улс үндэстнээ гутаачихаад юу бодож явдын болоо, энэ хүний үр? Яаж хоолойгоор нь хоол давж байна аа? Адгийн луйварчин.

Avatar

zochin 2024-02-15 103.57.95.131

допингийн шинжилгээ авдаг гарууд нь хүний сорьц сольж мөнгө авдаг хар бизнес хийдэг нь тогтоогдсон байхад тамирчныг хориотой бодис хэрэглэсэн гэж тэмцээн уралдаанд орох эрхийг нь хасдаг нь туйлын буруу. өмнөх бүх шинжилгээний материалаа устгасан гэх мэдээлэл дуулдсан. тэгэхээр уг байгууллагын харьяалал, дүрэм журмыг шинэчилээд үнэнч шударга шинэ хүмүүсийг томилж дахин шинжилгээ авах хэрэгтэй. өнмөх файлуудаа усигачихсан болохоор үнэн мөнийг бодитоор тогтооход хүндрэлтэ й болжээ. ийм л бузар

Avatar

зочин 2024-02-15 66.181.166.196

Ойлгомжгүй, допингийн шинжилгээ авахаас эхлээд зарлах хүртлээ процедурын алдаа гаргасан байлаа гээд энэ нь цусан дахь бодист нөлөөлөх үү, шинжилгээний хариу нь бол үнэн, зөв л гэж ойлгогдож байна даа, энийгээ ч нөхөр бөх өөрөө хүлээн зөвшөөрч байгаа гэж ойлгоход болох мэт, тэгэхээр шийтгэх нь зүйн хэрэг биз дээ

Avatar

Нэргүй 2024-02-15 103.242.47.254

Монгол бөхөөр америк орос франц өөр юу ч байдаг юм олимпд оролцдог улс орнуудын бөх барилддаг уу, олимпын төрөлд монгол бөх ордог уу? хэрэв үгүй бол тэр дэлхийн биш зөвхөн монголын ёс заншилтай уялдаатай барилдаантай дэлхийн допингийн дүрэм бариад улс даяар хэрүүл болгоод байгаагаа болих хэрэгтэй. тэгээд ч хэрэглэсэн хүмүүстээ өөр өөр хариуцлага тооцдог. батсуурь 11 сар оюунболд 8 жил

Avatar

Нэргүй 2024-02-15 103.57.94.98

Допинг хэрэглэх нь үндэсний бөхийн онцлог, монголын өв соёл нтр гээд шаагаач нэртэйгээр нь кх зх ка

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж