Хотын дарга Х.Нямбаатар Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайханд үүрэг өгчээ. Энэ талаар Хотын дарга өнөөдөр /2024.02.15/үерийн бүсэд ажиллах үеэр мэдээллээ.
Түгжрэлийн сайдад, түгжрэлийг бууруулах үндэсний хорооны хурлын шийдвэрийг хотын даргад танилцуулах үүрэг өгсөн. Шийдвэрийнх нь дагуу хотын захиргаа ажиллана.
Албан шийдвэрийн дараагаар иргэдээс санал асуулга авч эцсийн шийдвэрийг гаргах талаар танилцуулсан байна.
Энэ жил нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд шат дараатай олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Эхнийх нь нийтийн тээврийн парк шинэчлэлт. Мөн автобусаар зорчих үнэ тарифт өөрчлөлт оруулах шийдвэр удахгүй албажих талаар НИТХ-аас мэдэгдсэн.
Ямартай ч үе шаттай, зохион байгуулалттай ажил хийхийн тулд хамтын ажиллагаа чухал бөгөөд Түгжрэл бууруулах үндэсний хороог шийдвэрээ тогтмол танилцуулахыг Хотын дарга үүрэг болголоо.
Холбоотой мэдээ