Валентинаар 1200 хос зэрэг гэрлэв

Валентинаар 1200 хос зэрэг гэрлэв

Валентинаар 1200 хос зэрэг гэрлэв

Мехико хотын захад орших Незахуалкоётл тосгонд жил бүр Валентины баяраар олон хос зэрэг гэрлэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Валентины баяраар 1200 хос зэрэг гэрлэлээ.

Хосуудын дунд мөнгөө хэмнэхийн тулд энд гэрлэж буй нь ч байв. Тухайлбал, 28 настай Розалин Руиз "Хурим хийвэл үнэтэй тусна" гэж үзсэн учир энэ өдрийг сонгожээ. Харин зарим хос нь шинэ содон зүйл туршиж үзэх хүсэлдээ хөтлөгдөн энэ уламжлалд нэгдсэн байна. 40 настай Пилар Эрнандес, Сусана Иносенте нарын хувьд энэ уламжлал нь ЛГБТ хосуудын тэгш эрхийг батлах боломж болжээ.

Орон нутгийн захирагчийн албанаас энэ жилийн арга хэмжээг ивээн тэтгэсэн ба ёслолын үеэр хамгийн олон жил амьдарсан гурван хосыг шагнажээ. Тухайлбал, 50 жил хамт амьдарсан хосод зурагт, сандал бэлэглэсэн байна.

Никарагуад мөн Гэгээн Валентиныг тохиолдуулан олон хос зэрэг гэрлэжээ. Энэ өдөр Манагуагийн Холотлан нуурын эрэг дээр 200 хос гэрлэлтээ батлуулсан байна.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.176.230

Тэнэглэл

Avatar

Нэргүй 2024-02-15 202.131.225.197

weird shit

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж