Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.02.15/ мэдээлэл хийж, Сэлбэ гол дагуух үерийн эрсдэлтэй бүсэд авах арга хэмжээний талаар танилцууллаа.
Тэрбээр, Улаанбаатарын дөрвөн талд гадаргын ус сордог тохируулгатай станц барина. Шинээр гурван станц барихаар төлөвлөсөн гэсэн үг. Эхний ээлжид шар усны үерээс урьдчилан сэргийлж, Сэлбийн далан давсан мөсийг зөөж байна. Нөгөөдрөөс цаг агаар дахин хүйтэрнэ. Гуравдугаар сарын эхний долоо хоногт цаг агаар дахин дулаарвал гадаргын усны сав хальж, эрсдэл үүсэх өндөр магадлалтай.
Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ жил өнгөрсөн жилүүдээс хоёр дахин илүү хур тунадас орсон гэсэн. Туул, Сэлбэ, Нарангийн гол, Улиастайн гол зэрэг гол дагуух сав газрыг чөлөөлнө.