Хоёр жилийн өмнө эрх баригчид “Пүүз, жийнс өмссөн байсан ч хувцасны дэг тавихгүйгээр Төрийн ордон руу нэвтрүүлнэ” гэж сүржин PR хийн, дэг журмыг өөрчлөхөө мэдэгдэж байсан ч өнөөдөр бахь хэвээрээ аж.
Учир юу вэ гэвэл Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, хуульч Х.Номингэрэл өнөөдөр /2024.02.15/ Төрийн ордон руу орох гээд чадсангүй. Төрийн ордны хамгаалалтын албаныхан түүнийг жийнс өмссөн гэдэг шалтгаанаар саарал ордон руу нэвтрүүлээгүй юм. Тэрбээр Ардчилсан намын өнөөдрийн 4:11 мэдээллийн цагт оролцож, орон нутагт хаваржилт хүндэрч байгаа, нийслэлийнхэн нь шар усны үерт “урсаж” болзошгүй аюултай нөхцөлд байгаа талаар мэдээлэл хийх байсан юм.
Уг нь хоёр жилийн өмнө шахам УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагуудыг хүлээн авч уулзан Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгох асуудлаар мэдээлэл солилцох үеэрээ дээрх асуудлыг хөндөж байсан удаатай. Төрийн ордны арын цэцэрлэгийг олон нийтэд нээлттэй болгохын тулд тусгаарлаж, төмөр хашаа хатган, цагдаагийн пост гарган нэлээд хамгаалалт босгосон бол харин хувцасны дресс кодыг байхгүй болгох асуудлыг шийдээгүй аж.
Уг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 10 гаруй гишүүн Төрийн ордон руу нэвтэрхэд мөрддөг хувцасны дресс кодыг өөрчлөх төслийг өргөн мэдүүлж байсан юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Энэ бол зөвхөн хувцаслалтын тухай асуудал биш. Иргэддээ хандах хандлага, шинэ зарчимд нийцэж ажиллах тухай асуудал. Миний хувьд ч залуу байсан. Надад хоёр жинс, нэг пүүзээс өөр хувцасгүй үе байсан. Тиймээс хувцасны код заасан журмыг өөрчлөх хэрэгтэй. Төрийн ордон руу иргэд пүүзтэй ч нэвтрэх эрхтэй” гэж байр сууриа илэрхийлж байсан удаатай.
Хувцасны дресс кодыг өөрчлөх асуудал хоёр жилийн өмнө ч тавигдсан юм биш. 2020 оны УИХ-ын сонгуульд Т.Доржханд ялалт байгуулж, Төрийн ордон руу дуудагдах үед пүүзтэй гүйж ирж, дуулиан тарьж байв. Тухайн үед Төрийн ордны хамгаалалтын алба пүүзтэй гишүүнийг буцаасангүй, Төрийн ордон руу нэвтрүүлсэн.
Энэ үед олон нийтийн зүгээс “Хэнд нь Төрийн ордны хувцаслалтын дресс код үйлчилдэг. Хэнд нь ямар давуу эрх олгохоор дресс код нь үйлчилдэггүй юм бэ” гэдэг асуудлыг ч хөндөж тавьж байв.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-02-15 192.82.64.212
Төрийн ордон руу орох шаардлагагүй 3 сая хүн. Бусад нь цүнх баригч нар, 76 гээд, цэрэг гээл болоо. Тэгэхээр наа чинь явахгүй сэдэв байлаа. Харин 3 сая хүн тийшээ ордог болмоор байна гэсэн бол зөв байлаа
иргэн 2024-02-15 202.180.218.37
Хэн нэгэн улс төрчдийг , 76 гишүүдийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудал биш юм, Төр төмбөгөр, ёс ёмбогор-гэдэг л зарчим үйлчилж байна. Монгол Улсын төрийн ордонд орж байгаа бол дэг жаягаа дагаад хүндэтгэж орох нь буруу бус. Хувцасны код дүрэм байхгүй бол жинсэн өмд бүү хэл цаашлаад хөх өгзөгөө гаргасан хувцастай орохыг зөвшөөрнө гэсэн үг,
Нэргүй 2024-02-15 66.181.190.119
МААНИЙ БАДми хум
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-15 59.153.112.185
ТӨРӨӨ ХҮНДЭЛЖ ТӨРТӨӨ УЛС ГЭДГЭЭ МЭД.АНАРХИСТУУД БОЛЬЖ ҮЗ
zochin 2024-02-15 66.181.174.87
mash zub
Нэргүй 2024-02-15 66.181.161.199
AH dandaa iim dargiin huuhnuudiig urdaa baridaa bolimoor yum. urid n oyuntsetseg gej tarvagadorjiin huuhen ardchilsan emegteichuudiin holboo gej yavaad bsn odoo temuujinii hamtran amidragch ingeed yavah yum. oor tsever shine emegteichuud bdguimu?!
Нэргүй 2024-02-15 66.181.176.230
Удахгүй согтуу хүн ордог болно, г*** нар дотуур нь гүйлддэг болно, ЛГБТ нар хуралдана, бөө нар бөөнөөрөө орж солиордог болно. Бүгд хүний эрх гэж солиорцгооно. Тэгэх тусам төр хэврэгжинэ. Энэ тэнэг хүүхэн бол бүүр цаашаа шүү.
Далий 2024-02-15 139.5.219.106
чиний хэлж байгааг бүгд хийх ёстой бил төрийн төлөөлө учир
Нэргүй 2024-02-15 103.254.123.97
тэгээд тогооч, цэвэрлэгч нар нь ямар хувцас өмсөх вэ
Батхуяг 2024-02-15 202.126.90.104
Цогтбаатар гишүүн болохоосоо өмнө 2 жинс ганц пүүзтэй байсан бол одоо гишүүн болсноос хойш хэдэн тэрбумын хөрөнгөтэй болсон бол.
Нэргүй 2024-02-15 202.126.90.52
хэн дуртай нь элдэв жинс пүүл өмсөж төрийн ордон руу ордоггүй юмаа. Бусад ул оронд чамайг оруулах нь бүү хэл, 100 м ч ойртуулахгүй шүу дээ. Манайхан багахан шиг даврах хэрэгтэй шүү
Нэргүй 2024-02-15 202.179.21.212
Жийнс өмсдөг. Пүүз бол ажилчид нь өмсөхгүй байх, Харин орохоор яваа хөндлөнгийн хүн пүүз жинс өмсөж болно.
Зочин 2024-02-15 66.181.190.22
бүдүүлэг зангаа тэр гаргадаг гэр орондоо гарга төр ёс заншилтай төрийн албан хаагч зохих ёсоор зөв хувцаслах ёстой сүүлийн үеийн хүүхнүүд нь дарайсан хар сормуус бас муухай урт хумс хийлгэсэн байх юм их муухай харагддаг
Зочин 2024-02-15 124.158.71.163
Ёс ёмбогор төр төмбөгөр төрөө дээдлэх монгол уламжлал байна. Аль ч улсын төрийн ордонд ороход тодорхой дэг жаяг шаардлага байдаг. Анархи замбараагүй байдал ардчилал биш
Zochin 2024-02-15 139.5.219.42
Төрөө хүндэлж хүндэтгэлтэй ордог байх нь зөв. Түүнээс хэн нэгнийг шүтээд байна, үйлчлээд байна гэж ойлгож болохгүй.
ахмад эмч 2024-02-15 94.158.61.87
уг нь төрөө хүндлэх ёстой л юмсан.Эрх чөлөө гэж юм бүрт цээжээ дэлсээд хөөрөөд байлгүй үүрэг ухамсраа жаахан ч гэсэн бодох ёстой болов уу
Нэргүй 2024-02-15 183.177.97.14
Костюм, монгол дээл авах мөнгөгүй Монгол хүн төрийн ордонд орох эрхгүй гэсэн үг үү?
Ordon 2024-02-15 202.9.47.25
Gehdee puuz avah jiins avah mungutei tee bitgii h*** nohoin gulguu
Нэргүй 2024-02-15 139.5.219.42
Гадаадад ч гэсэн парламент, хааны ордон,дээд зэрэглэлийн ресторан гээд олон газар хувцас заасан байдаг. Энэ бол хүндлэл. Ардчилал, эрх чөлөө гэж дураараа загнахыг хэлдэггүй юм.
Иргэн 2024-02-15 124.120.193.53
Төрөө хүндлэхгүй болоод улс хуульгүй мэт болсон.Тайланд,Турк улс төр бүү хэл эзэн хаан, ерөнхийлөгчөө ч дээдлэн хүндэлж байдаг юм билээ.АНУ бол бүгд газар гарын тэнүүлчид цугласан орон юугаа хүндлэх вэ тийм болоод л дуртай нь гарч бусдыг буудаж байна.
Нэргүй 2024-02-15 66.181.190.48
Вашингтонд Цагаан ордонд пүүз, жинстэй ч оруулдаг. Тэглээ гээд Америкийн хийморь гутсангүй. Үгээгүй ядуу Монгол солиорохоос цаашгүй юмаа
Нэргүй 2024-02-15 202.131.239.50
dandaa neg p***a gadniihantai haritsuulna lalruud. Mongol uls tusgaar uls. Daguul uls yum shig l ter uls iim tiim gej dandaa hutsna malnuud Mongoloos zailval taarn
Нэргүй 2024-02-15 66.181.176.230
Орох төдий нэг хэсэг, огт ордогггүй нэг хэсэг гэж ялгаатай байдаг юм. Нэг их орж үзсэн юм шиг солиорох юм.
Сүх 2024-02-15 192.82.65.175
Энэ бол шал тэнэг явдал, хүмүүсийг ялгаварлах, гадуурхах гэсэн бас нэг муу тэнэг арга
Зочин 2024-02-15 202.126.92.98
Төрийн ордон бол хэн дуртай нь хөл тавьдаг газар биш. Гудамжинд юугаа өмсөнө хэнд ч хамаагүй. Тиймээс төрийн ордонд нарийн дэг журам үйлчлэх нь зөв
Zochin 2024-02-15 202.9.40.2
MAH TAPAACH EE ! ! !
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2024-02-15 66.181.178.62
Хувцаслалт нь тухайн үндэстний олон зууны турш тогтсон дэг жаягтай зүйл. АНУ-д чөлөөтэй хувцаслана. Япон хатуу дэг журамтай. Зуны аагим халуунд ч төрийн албан хаагчид костюм, биджактай албандаа ирнэ.Монголын ноёд, түшмэдүүд ч албаны хувцастай, зэрэг дэвтэй. Монголчууд төрөө хүндэтгэж ирсэн түмэн. Төрийн ордонд шорттой, жинстэй, пүүзтэй орно гэж балайрахаа больцгоо.
Зочин 2024-02-15 76.220.74.140
За энэ 1 их чухал асуудал бишээ. Дээр үеэс тийм байсан ш дээ
Нэргүй 2024-02-15 202.131.254.138
хамгийн гол нь худлаа ярьж хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглоод бгаа нь буруу л даа.