Б.Жаргалан: Нүүрсний экспортоос 8.9 тэрбум доллар олсон хэрнээ ажил хийсэнгүй

Б.Жаргалан: Нүүрсний экспортоос 8.9 тэрбум доллар олсон хэрнээ ажил хийсэнгүй

Б.Жаргалан: Нүүрсний экспортоос 8.9 тэрбум доллар олсон хэрнээ ажил хийсэнгүй

Ардчилсан намын өнөөдрийн /2024.02.15/ 4:11 мэдээллийн цагт Ардчилсан намын дэд дарга Ж.Баярмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан нар оролцож, үнийн өсөлт гаарсан болон авлигын индексээр Монгол Улс ухарсан асуудлаар байр сууриа илэрхийллээ.


Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.ЖАРГАЛАН:

-Үнийн өсөлт иргэдийн хамгийн их санаа зовоосон сэдэв болж байна. Сар шинийн баярын ширээ засахад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийн үнэ өмнөх жилийнхээс 46 хувиар өссөн судалгааг Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Цагаан сарын бэлтгэл ажил, сар шинийн золгуутын ачаалал өрх айл, ахмад эмэгтэйчүүдэд хүндээр тусч байгаа.

Өнгөрсөн 8 жилийн хугацаанд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гурав дахин өссөн атал орлогын өсөлт нь гүйцэхгүй байна. Энэ нь орлогын төвшинд сөргөөр нөлөөлж байна. Ядуурлын түвшингийн мэдээ өнгөрсөн онд гарсан. Монгол Улсын хүн амын 27 хувь нь ядуурлаас доогуур түвшинд байна. Хэрвээ энэ судалгааг илүү өргөн цар хүрээтэй хийх юм бол хүн амын тэн хагас нь ядуурсан гэдэг судалгааг эдийн засагчид танилцуулж байгаа.

Орлогын өсөлт иргэдийн амьжиргааны өртгийг давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч, өрхийнхөө амьжиргааг залгуулж байна.

Насанд хүрсэн иргэдийн 87 хувь нь банк санхүүгийн байгууллагад зээлтэй байна. Иргэдийн дундаж зээлийн хэмжээ 8.6 сая төгрөг.

2016 онд насанд хүрсэн иргэдийн 43 хувь ямар нэг зээлтэй байсан. Тухайн үед зээлийн төрлийг авч үзэхэд иргэдийн олонх нь ипотекийн буюу илүү урт хугацааны өмч хөрөнгөтэй болгоход чиглэсэн зээл эзэлж байсан бол өнөөдөр хэрэглээний зээл буюу амьжиргааганы өртгийг залгуулах зээл дамагайлж байна. Зээлийн хүү нь маш өндөр тул иргэдийг ядууралд өртөхөд мөн нөлөөлж байна.

Төр засгийн зарлага, төсвийн орлого өнгөрсөн хугацаанд маш их хэмжээгээр өсөн нэмэгдсэн. 2023 онд Монгол Улс түүхэнд байгаагүй нүүрс экспортод гаргасан. Нийт 70 сая тонн нүүрс экспортолж  8.9 тэрбум ам.долларын орлого олсон. 2022 онд 6.5 тэрбум ам долларын  нүүрсний борлуулалт хийсэн.

Ардчилсан нам 1.5 тэрбум ам.долларын Чингис бондоор ямар хэмжээний бүтээн байгуулалт хийснийг бүгд мэднэ. Гэтэл зөвхөн нэг жилд нүүрсний орлогоос 9.5 тэрбум ам.доллар олчихоод гарт баригдах, нүдэнд үзэгдэх ажил хийж чадсан бил үү гэдэг нь асуудал дагуулж байна.

Иргэдийн амьдрал доройтоод байгаа хэр нь дарга нарын зарцуулж байгаа төсөв нэмэгдэж байна.

Бид Онцгой байдлын ерөнхий газар болон Засгийн газарт шаардлага хүргүүлэх болно. Зуд болон үер усны гамшгаас сэргийлэх бодлогоо тодорхой тайлбарлах ёстой гэж үзэж байна.

Ардчилсан намын дэд дарга Ж.БАЯРМАА:

-Шинэ он гарах бүрт улс орон бүр өмнөх жилээ ямар амжилт бүтээлээр угтав гэж дүгнэдэг. Харамсалтай нь, эрх баригчид өнгөрсөн жилийг албан ёсоор дүгнэсэн танилцуулга дүгнэлт хийсэнгүй хөх луу жилтэйгээ золголоо.

Эрх баригчид өөрсдийн ажлаа ичээд дүгнэхгүй байсан ч дэлхий дүгнэсэн. Олон улсын Транспрэнс интернэйшнл байгууллагаас авлигын индексийг зарласан. Монгол Улс 2023 онд авлигын индескээр өмнөх жилийнхээс 5 байраар ухарч 180 орноос 121 дүгээр байранд орсон. Сүүлийн 10 жилд авлигын индексээр эрс ухарч байгаа зургаан улсын нэгд орж байгаа. Беларусь зэрэг тоталитор дэглэмтэй улстай нэг байранд орж ирж байна.

2012 он буюу Ардын нам засаглаж дуусаад Ардчилсан намд Засгийн эрхийг шилжүүлэх үед Монгол Улс авлигын индексээр 94 -т байсан.

Ардчилсан нам Засгийн эрх барьж байсан 2015 онд 72 дугаар байр буюу 20 байраар урагшаа алхсан.  94-т байсан тэр дүн 20 байраар урагшилж байсан.

Гэтэл 2016 оноос авлигын индеск  эрс муудан 103 дугаар байр луу шилжиж, ухралтууд эрчимтэй явсаар байгаад сая 2023 онд 2016 оны 72 дугаар байртай харьцуулах юм бол 50-иад байраар ухарч, хөх луу жилийг угтлаа.

Авлигын индекс бол зөвхөн хэдэн төгрөг өгч, хэдэн төгрөг авсан юм бэ гэдэг тоо биш. Шүүхийн хараат бус байдал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, тэр бүү хэл гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин ямар байгааг авч үздэг. Авлигын индексээр ухарч байна гэдэг нь бүх үнэлэмжээр ухарч байна гэсэн үг.  Төрийн дунд албан тушаалтны цейп, оймсноос багтах хэмжээгээр тэрбум, тэрбумаар авлигын мөнгө нь гарч байгаа. Тийм учраас авлигын индеск ухарч байгаад гайхсангүй. Гол нь энэ мэдээллийг Ардын намынхан нуухыг оролдсон. Авлигын индексийг зарлахтэй зэрэгцүүлж, ард иргэдэд ногдол ашгийг тараасан.

Ардын намын бодлого бол төрийг хүчтэй, төрийг данхгар байлгах үзэл баримтлалтай нам учраас яамдын тоог,  төрийн албан хаагчдын тоог, төрийн өмчит компанийн тоог нэмдэг. Аргентин улс 46 сая хүн амтай хэрнээ есхөн яамтай ажилладаг.  Монгол Улс 3.4 сая хүн амтай хэрнээ 22 яам бүхий сайдтай. Намын залуучуудын байгууллагад олгодог дэд сайдын албан тушаалыг оруулбал сайдын албан тушаал 40 гарна.

Сонгуулиар сонгогчдыг худалдан авах, халамжийн хэлбэрээр сонгогчдыг авлигадахад захиран зарцуулах хөрөнгө хэрэгтэй болдог. Үүнийгээ төрийн өмчит компаниар дамжуулж хэрэгжүүлдэг. Дараагийн сонгуулийн мөнгийг  нь бэлдэж өгдөг газар нь төрийн өмчит компаниуд болдог.

Засгийн газар 2023 оныг авлигатай тэмцэх жил гэж зарласан. Ямар амжилтаар угтав гэхээр ардчилсан бус орнуудын авдаг оноог авлаа.

Ардчилсан улс хэрнээ ардчилсан бус орны оноог авч байна гэдэг авлига ямар их байна вэ гэдгийг илэрхийлж байгаа.

Авлигатай тэмцэх жил гэж зарласан учраас нүүрс, хөгжлийн банкны хэргээр сонсгол хийлээ. Гэхдээ үр дүн гэж алга. Эдгээр хэргүүдийн өмнөх 60 тэрбумын хэрэг юу болсон юм, хамгийн сүүлийн дуулиан ногоон автобусны авлигын хэрэг юу болов.  Энэ бүх хэргүүд эрх баригчдад ээлтэй байдлаар шийдэгдэж байгаа учраас авлигын индексаээр ухарч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
14
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.186.186

Их амархан УИХ-ын гишүүд болчих ухааны юм бодож байгаа байх даа

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.186.186

бөөн дурынхан

Avatar

Нэргүй 2024-02-15 59.153.112.185

идэж уух эрх мэдэлд хүрэхээр санаархагсад

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.90.31

МАНыг муу хэлж болохгүй ээ. Олон сайхан хөшөө дурсгал барьсан. энээс илүү яах гээд байдаг юм бэ Харин МАНд баярлаж мөргөж яв. 24 онд МАН ахиад олонх болно.

Avatar

Нэргүй 2024-02-15 86.111.139.111

шүүхийг Ээвий чинь чадлаа биздээ новшнуудаа

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

Avatar

Od 2024-02-15 202.55.188.84

unen .

Avatar

Эрдэнэ 2024-02-15 43.242.243.57

үнэн зөвхөн нүүрс ч биш зэс байна

Avatar

Гажиг гижиг 2024-02-15 66.181.160.125

Уул хараагүй хормой шууж, ус хараагүй гутлаа тайлсан, аальгүй хэдэн ангалзсан хүүхэн юу хийж бүтээчихдэг болоод даргын суудлаас дарвалзнав?

Avatar

зочин 2024-02-15 203.23.199.2

Ярих амархааан. Энэ хэдэн хүүхэн юу бүтээв. Сонгуулийн шоу битгий хий дээ. Иргэд одоо хэн үнэн хэн худал яридгийг ойлгодог болсон.

Avatar

Нэргүй 2024-02-15 192.82.92.204

Гэх мэтээр байнга мэдээлэл хийж болж болохгүйг хэлж байвал зохино, цаг үетэйгээ нийцэж байна.

Avatar

Нэргүй 2024-02-15 139.5.219.155

Энэ АН хэд одоо ётой алаан болноо

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.161.96

АН намынхан үнэхээр өөрчлөгдөж чадахгүй юмаа ОюуТолгойн ордыг зүгээр өгчихсөн одоо жаахан татвар авч байгаа хэдэн хүмүүс ажиллаж байгааг эс тооцвол оюутолгойн өдөр шөнөгүй зөөж байгаа тэр их баялагаас ард түмэнд оногдох юм үнэндээ байхгүй Орд нь дуусчихгүй бол 2045 оны орчимоос ашигтай ажиллаж магадгүй л гэж байгаа Энэ гэрээг гардан хиисэн баярцогтыг намынхаа нэг дарга болгочихоод тэр нь сонгуулиа удирдана гээд байгаа Иимэрхүү хүмүүс байгаа цагт ан намд итгэх арга байхгүй

Avatar

Зочин 2024-02-15 124.158.71.163

Ямарч тооцоо судалгаагүй, үр ашиггүй их хэмжээний хүүтэй бондын мөнгийг АН-ын Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа анх зээлж төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр сая л улс тарьсан балагыг нь төлж дампуурсангүй. Н.Алтанхуяг хувийнхаа компанидаа үр ашиггүй зээл авч хүүгийн төлөөд суух уу????? АН-ын удирдлагууд идэхээс өөрийг ханаж цадахаа мэддэггүй луйварчид

Avatar

Нэргүй 2024-02-15 192.82.92.204

За та тогтож хайрла, тэр мөнгөөр УБ-ыг олон аймагтай засмал замаар холбосон, цементын 2 том үйлдвэр барьсан ойлгосон уу. Харин МАН юу хийсэн билээ ?????

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.91.46

Хулгайчдын хүүхэд хуцаад байгаарай

Avatar

Зочин 2024-02-15 202.131.230.162

Энэ ёстой юу ч ойлгодоггүй боловсролгүй хүүхэн бна. Ковидын үе түүний дараагийн хүнд үеийг бид яаж туулав даа. Ардчилсан намын луйварчдын идсэн уусан бондыг яаж төлж дуусгав даа. Түүнийг мэдэхгүй байгаа бол зүгээр л амаа хамхисан чинь зөв. ийм байдлаар сонгуулийн пиар хийж байгаа бол АН-д нүх байхгүй.

Avatar

Нэргүй 2024-02-15 121.162.133.130

Энэ вагай эцэг шигээ галзуу балай шүлсээ үсчүүлсэн нэгэн болтой. Зүс царай нэг л биш дэг шүү. Танай нам ч адилхан хулгайч доо зайлвал яасан юм дээ

Avatar

зочин 2024-02-15 202.126.91.43

АН монгол улсыг сүйрүүлсэн.Эдийн засгийг унагаж,,төрийн данс улайлгаж,,гадаадын үлэмж өр зээленд оруулж, ажиллаж байсан хэдэн үйлдвэрийг дампууруулж,төмрийн хог болгож,биднийг ажилгүй, гудманд хаясан.Нийгмийн өмчийг идэж ууж хагартлаа баяжсан.Иргэдийг хувьчлал гэх хоосон цаасаар хуурч,ядууруулж туйлдуулсан.Гадаадын луйварчидтай нийлж,улсын хамаг баялагийг гадаад рүү зөөсөн.Луйвраар баяжсан. Энэ хулгайчуудын тарьсан гай гамшгаас болж бид энэ олон жил сэхэл авахгүй зовж байна

Avatar

зочин 2024-02-15 202.126.91.43

Гадаадын хэдэн долларын хариуд, эх орноо зарагсад

Avatar

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ 2024-02-15 103.111.68.3

ФОРТУНААГИЙН ОХИН АРГАГҮЙ МӨН ДӨӨ ӨРСӨЛДӨГЧ НАРЫНХАА ЗӨВ БУРУУРГ ХАРЖ СУР НҮҮРСИЙГ ИЛҮҮ ЭКСПОРТЛОСНЫ ХҮЧИНД ӨНДӨБР НАСТНЫ ТЭТГЭВЭРИЙГ НЭМЖ БАЙНА ҮҮНИЙ НЭМЭГДЛИЙГ ТАНАЙ ААВ ЭЭЖ Ч АВЧ БАЙГАА ШҮҮ ДЭЭ,ХҮН ӨӨРИЙНГҮЙ ЗӨВ БУРУУГ ХАРЖ СУРВАЛ САЙН УЛСТӨРЧ БОЛНО ДОО ХОРВООГИЙН ЖАМ

Avatar

Нэргүй 2024-02-15 43.242.242.59

Та нар битгий Хоролмоотоод бай. Улсын мөнгийг хувааж идэх ёстой байсан гэж та нар гомдоллоод байна. Идэж уухын хүслэн болсон луйварчид та нар худлаа жүжиг тавихаа зогсоо. МАН харин ч боломжийн хирээр ард түмэнээ харж үзэж байгаа. харин та нар таван толгойн ноогдол ашиг тараалаа, цалин тэтгэвэрийг нэмлээ гээд Засгийн газрыг шүүмжлээд байгаа шүү дээ. Ард түмнээ боддог нам ингэж ярих ёсгүй

Avatar

Зочин 2024-02-15 76.220.74.140

Хамгийн гол асуудал энэ ашиг болж орж ирж байгаа мөнгө баялгийн сан маягаар хуримтлал болдоггүй, томоохон үйлдвэр ч юмуу бүтээн байгуулалт болдоггүй,сонгуулиар бэлэн мөнгөөр тараагдаад юу ч болохгүй байгаа нь хамгийн харамсалтай . Ингэж баялагаа үрэн таран хийж байхаар зүгээр ашиглалгүй хойч үедээ үлдээсэн дээр дээ

Avatar

Зочин 2024-02-15 66.181.178.62

ЖАРГАЛАН ААВААСАА ЯАЖ Хөгжлийн ыанкийг дампууруулсан талаар туршлага судлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-15 43.242.242.201

unen shuu, KARMA gej yum bdag yum shuu.

Avatar

Zochin 2024-02-15 202.21.111.170

МАН идсэн, АН уусан. Чиний идсэн уусан 2 тэрбум байна Минийх идсэн, уусан 2-хон тэрбум байна гэдэгтэй ижил сонсогдож байна. Гэхдээ ярьж хэлж байгаа нь зөв шүү. Ард түмэн сайн сонсох хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-02-15 103.57.94.166

АН нэрийн ард нуугдсан дээрэмчид тонилж ард түмнийг амраагаачээ. Сөрөг гам нэрээр гүжирдэж үгүйсгэж, сөргөлдөх чинь дэндүү хоцрогджээ. Залуу нь ийм байхад яанадаа. 2012 онд 5 тэрбум доллар шууд фракцаараа хувааж идсэн. Зам нэрээр олон нугалж идсэн. Амташжээ.луйварчид

Avatar

bainguin xylgaij 2024-02-15 216.38.195.74

-OBCU

Avatar

Нэргүй 2024-02-15 202.21.110.106

Tanai namiin tavisan oriig tolsoor baigaad taarsan. Ardchilsan nam tor barij baih uyed ediin zasag hasah huvitai garj baisan. Covid-n uyed ardchilsan nam baisan bol bur balrahgui yu

Avatar

danxraad tolind xaritsyyl sadani 2024-02-15 216.38.195.74

XACHIN MARZAN

Avatar

Даваа 2024-02-15 66.181.180.78

ФОРТУНАГИЙН ОХИН БИЗ ДЭЭ, ЭНЭ ЧИНЬ, ААВЫНХАА ИДЭЖ УУСНЫГ ЭХЛЭЭД ЯРИХ ЁСТОЙ БИШ ҮҮ

Avatar

Иргэн 2024-02-15 59.153.113.188

Зайлаа цаашаа.

Avatar

Иргэн 2024-02-15 59.153.113.188

Чингис бондоор бүтээн байгуулалт хийх нэрээр өөрсдийн компаниудаараа хувааж авч идээ л биз дээ. Бид хөгжмөөр байна. Өнөөгийн АН хөгжилд битгий саад болоод бай

Avatar

Зочин 2024-02-15 124.158.71.1

Яг зөв. Ямарч тооцоо судалгаагүй, үр ашиггүй их хэмжээний хүүтэй бондын мөнгийг АН-ын Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа анх зээлж төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр сая л улс тарьсан балагыг нь төлж дампуурсангүй. Н.Алтанхуяг хувийнхаа компанидаа үр ашиггүй зээл авч хүүгийн төлөөд суух уу????? АН-ын удирдлагууд идэхээс өөрийг ханаж цадахаа мэддэггүй луйварчид

Avatar

Нэргүй 2024-02-15 103.212.116.241

Бодит байдал ш дээ

Avatar

Нэргүй 2024-02-15 103.26.95.170

МАШ ЗӨВ. 9 ТЭРБУМ ДОЛЛАР БОЛ ЗӨВХӨН НҮҮРСНИЙ ОРЛОГО. НИЙТ ЭКСПОРТЫН ОРЛОГО ЧИНЬ 15 ТЭРБУМ ДОЛЛАР. ОРЛОГО НЬ ИНГЭЖ 3-4 ДАХИН ТОМОРСОН. ГЭВЧ АВИЛГАЛ НЬ УЛАМ ГААРЧ, ЯДУУРАЛ НЬ УЛАМ ӨСЧ, ИНФЛЯЦ НЬ ХЯНАЛТААС ГАРЧЭЭ. МАН-АА ДАХИАД СОНГООД БАЙВАЛ МОНГОЛД ДУНДАЖ ХҮН ҮЛДЭХГҮЙ БҮГД ЯДУУРЧ ҮХНЭ ШҮҮ.

Avatar

A 2024-02-15 103.212.119.61

MAN aa songool bai

Avatar

Нэргүй 2024-02-15 103.212.117.92

авлигачин хулгайчийн охин шударгын дүрд тоглоол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж