Сурвалжлага: Сар шинээр согтууруулах ундааны хэрэглээ багасчээ

Сурвалжлага: Сар шинээр согтууруулах ундааны хэрэглээ багасчээ

Сурвалжлага: Сар шинээр согтууруулах ундааны хэрэглээ багасчээ

Сар шинийн баярын өдрүүд албан ёсоор өндөрлөж, хотол олон, айлчин гийчнээрээ ажил, албандаа мордлоо. Энэ жилийн тухайд баярын өдрүүдээр гэмт хэргийн гаралт, түргэн тусламжийн дуудлага ердийн үеийнхтэй харьцуулахад ялгаа гараагүй гэдгийг албаныхан хэлж байв.

Жилийн жилд  баярын өдрүүдээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, ходоод, гэдэсний түгжрэл болсон гэх дуудлага, мэдээ түгээмэл гарч, анхаарал, сэрэмжлүүлэгийг иргэдэд хүргэдэг байсан. Гэтэл энэ жил чих амар, мөр тэнэгэр шинэлэх шиг.

Цагдаагийн хурандаа Н.Амарсанаагийн хэлснээр 6100 орчим алба хаагчид баярын өдрүүдээр ажиллаж, гурван өдрийн дотор 299 хүн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, эрүүлжүүлэгджээ. Орон нутагт 21 аймгийн хэмжээнд л гэхэд ердөө арван хүн эрүүлжүүлэгдсэн гэнэ. Энэ тоо нь өнгөрсөн жилүүдийнхтэй харьцуулахад харьцангуй бага тоо аж. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр гарал үүсэл нь тодорхойгүй архи, согтууруулах ундааг хууль бусаар худалдаалах зөрчлүүд ихээхэн байжээ. Тодруулбал, энэ төрлийн архи худалдаалах зорилготой нийт 96 фэйсбүүк хаяг, 74 группыг олж, 250 орчим зөрчлийг илрүүлжээ. Үр дүнд нь 5500 орчим шил архийг хураан авав.

Ер нь баяраар идээ будаагаа өргөн дэлгэр, өнгөлөг засч, ирсэн зочиддоо шинэ зүйл амсуулах гэдэг нь монголчуудын зан. Аль болох харагдаж үзэгдээгүй эсвэл үнэтэй архиар ширээгээ засах хүсэл нь эцэстээ архины хордлого, сөрөг үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй. Сүүлийн үед Хятадаас ялангуяа Эрээнээр гарал үүсэл нь тодорхойгүй, Америк, барууны архи, виски, виноны дуураймал бүтээгдэхүүнүүд орж ирэх болсон. Одоогоор ноцтой хохирол учирч, хүн амьтан эрсдээгүй ч хуурамч архи ямар хор хөнөөлтэйг монголчууд хангалттай харсан, үзсэн.

Нэг үе цагаан сараар л хамар хашаа, гудамжны үзүүрт согтуу хүмүүс газарт уначихсан, бэлгээ тэвэрчихсэн сууж байдаг дүр зураг элбэг тохиолддог байлаа. Зарим нь ч хөлөө олохгүй байж, хүүхдээ хөтөлчихсөн “Энэ хоёр яаж харина” гэмээр харагддаг байсан цаг бий. Тэгвэл энэ жил согтуу, "тасарчихсан" хүмүүсийн дуудлага түргэн тусламжийн төвд бага иржээ.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд ч баярын өдрүүдээр ердийн өдрийнх шиг ажилласан гэв. Тус төвийн тусгай дугаарын утсанд гурван өдрийн хугацаанд 3646 дуудлага иржээ. Өдөрт л 1.1-1.2 мянган дуудлага ирсэн бөгөөд хэвийн үетэй ижил байв. Ирсэн дуудлагын 30-40 хувь нь даралт, зүрх судасны өвчлөлтэй холбоотой байснаас гадна хүүхдийн дуудлагын дийлэнх хувь нь ханиад зонхилжээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат ярихдаа “Баярын өдрүүдээр ачаалал ихэссэн зүйлгүй. Ердийн өдөр л шиг ажилласан. Согтуу хүмүүсийн дуудлага өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад харьцангуй багассан. Эндээс харахад архи, согтууруулах ундааны зөв зохистой хэрэглээг иргэд дэмждэг болжээ” гэв.

Амралтын өдөр багадсан, ихэдсэн талаар хэлэлцэж байх хойгуур хуурамч архины худалдаа цэцэглэж, аюулын харанга дэлджээ. Гэхдээ монголчууд баярлах эрдэмд суралцаж, архиа дарсаа зөв зохистой хэрэглэсэн болохыг албаны хүмүүсийн яриа тодорхой харуулж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-16 213.87.136.183

=== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-16 103.9.90.100

үнэн байх шүү. шинийн 1, 2, 3-нд согтуу хүмүүс бараг байгаагүй. шинийн 4-нд байгууллагын золголт эхлээд л жаахан ууцгаасан байхдаа

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.183.169

ухаажиж байна шүү миний монголчууд , улам хичээгээрэй, хурдан хөгжих юмсан.

Avatar

Нэргүй 2024-02-16 202.9.40.240

Ашгүй дээ, том дэвшил Муу үйлээсээ хурдан салцгаая Амар тайван байх сайхан шүү дээ

Avatar

Нэргүй 2024-02-16 202.9.46.142

Архи авах мөнгөгүй байна л даа дийлэнх нь! Манайх лав 2 шил дарс л авсан, тэр үнэтэй архи виски нтр авах чадал хүрэхгүй байна

Avatar

Нэргүй 2024-02-16 202.21.107.39

Овоо доо. Ганц гэсэн гэгээлэг юм дуулдвал сайхан л байна.

Avatar

zochin 2024-02-16 43.242.242.65

Yamai daa! Uneheer boljiishde! Har baraan dund ene bol gereltei saihan medee baina! Busdaar Mongol ulsad butej baigaa yum neg ch alga n**** gej

Avatar

gay 2024-02-16 216.38.195.74

negni bolgoj

Avatar

CJ; 2024-02-16 216.38.195.74

eldbuun yum

Avatar

-OCbyrenxuid xaranxyin soxorni; 2024-02-16 216.38.195.74

xylgailj magadgyi bn

Avatar

Нэргүй 2024-02-16 203.17.23.177

МОЯА НАР ЧИНЬ ДИЙЛЭНХДЭЭ СОГТУУ ЮМ ШИГ Л АРД ТҮМЭН Л ДЭЭ. ЭРҮҮЛДЭЭ ХООРОНДОО ХЭРЭЛДЭЖ МУУДАЛЦДАГ ЯМААН ОМОГТНУУД

Avatar

xavdar 2024-02-16 216.38.195.74

belguin zamaar, + xamguin ayultai;

Avatar

gyilagchini 2024-02-16 216.38.195.74

yamar ubjtei

Avatar

Бадарч тахар 2024-02-16 103.57.94.240

Гэр хорооллын автусны буудлын орчимоор дүүрэн архичид ! яваад үзээгүй байж худлаа шаасны хэрэггүй !

Avatar

ЗОЧИН 2024-02-16 122.201.23.83

хахаха, улс бүр сайнтай муутай хүмүүстэй шүү

Avatar

Нэргүй 2024-02-16 122.201.31.218

Түгжрэл, түгжрэл. Өөр юу байхав. Баяраар бүгдээрээ зам дээрээ гарч түгжирдэг болцгооё!

Avatar

Нэргүй 2024-02-16 202.126.90.120

gwr horoolloor yavaad uzeesei

Avatar

Нэргүй 2024-02-16 66.181.184.126

Shal hudlaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж