"Super Bowl"-ын парадын үеэр буудалцаан болж, 1 хүн нас барав

"Super Bowl"-ын парадын үеэр буудалцаан болж, 1 хүн нас барав

"Super Bowl"-ын парадын үеэр буудалцаан болж, 1 хүн нас барав

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээнд түрүүлсэн “Канзас-Сити Чифс” багийн ялалтыг тэмдэглэж, Лхагва гаригт Миссури мужийн Канзас хотод парад зохион байгуулжээ. Гэвч уг жагсаалын үеэр буудалцаан болсноор нэг хүн нас барж, 21 хүн шархадсан байна. Шархадсан хүмүүсийн найм нь амь насанд аюултай, долоо нь хүндэвтэр хэлбэрийн шарх авчээ. Мөн шархадсан хүмүүсийн ес нь бууны суманд өртсөн бол гурав нь санамсаргүй байдлаар гэмтсэн аж.

Хэрэгтэй холбоотойгоор гурван сэжигтнийг саатуулсан гэж Канзас хотын цагдаагийн дарга Стейси Грейвс мэдэгдэв. Зэвсэгт этгээдүүдийн зорилго тодорхойгүй хэвээр байна.

Жагсаалд нэг сая орчим хүн оролцсон гэж таамаглаж байна. Мөн 800 хууль сахиулагч хэв журам сахиулж ажиллажээ.

Үймээнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Жо Байден Лхагва гаригийн орой мэдэгдэл хийжээ. Тэрбээр "Канзаст болсон буудалцаан америкчуудын сэтгэлийг эмзэглүүлж байна. Бид улс орныхоо хувьд хэн байхаа шийдэх учиртай. Хүмүүс буудалцаан хүчирхийллээс айлгүйгээр сургуульдаа явж, гудамжаар алхаж, баярын жагсаалд оролцох эрхтэй" гэжээ.

Эх сурвалж: ABC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.90.52

Америк бас л аймаар орон юмаа. Өдөр бүр хүн буудаж а.лж байна. Яагаад ийм зэрлэг байна. Тэнд амьд явах баталгаа байна уу

Avatar

bodit barimt shuu 2024-02-15 66.181.182.13

Harin tiim ee. b** shiidemiin asuudlaas gadna zarim mujiiniinh ni metro, gudamj talgai har tamihand mansuuraad aliigaa aldsun humuus tsunduu. Tend hsar ch baina,har ni baina oo. Erh chuluu hugjiliin hajuud saar ch bas baidag bololtoi.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж