Валентины баяраар Балид нэвтрэхэд 10 долларын такс төлжээ

Валентины баяраар Балид нэвтрэхэд 10 долларын такс төлжээ

Валентины баяраар Балид нэвтрэхэд 10 долларын такс төлжээ

Валентины баярын өдөр гадаадын жуулчид Бали арал руу нэвтрэхийн тулд 9.60 ам.доллар буюу 150 мянган рупигийн хураамж төлөх ёстой болжээ. Энэ нь арлын байгаль орчин, соёлыг хамгаалах зорилготой арга хэмжээ гэж Индонезийн эрх баригчид мэдээлэв.

Бали арал нь онгон дагшин байгаль, үзэсгэлэнт наран шарлагын газар, далайн давалгаагаараа алдартай. Статистик мэдээлэл харахад өнгөрсөн оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд Балид бараг 4.8 сая жуулчин иржээ. Covid-19 цар тахлаас өмнө Бали арлын дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг аялал жуулчлал бүрдүүлдэг байв. Тэр дундаа Австралийн жуулчид хамгийн олноороо Балиг зорьсон байна. Үүний дараа Энэтхэг, Хятад, Сингапур зэрэг орны жуулчид оржээ.

Өнгөрсөн жил анх зарласан жуулчны татварыг Лхагва гариг буюу Валентины баярын өдрөөс эхлэн мөрджээ. Гэхдээ энэ журам дотоодын жуулчдад хамаарахгүй. Аялагчид Балиг зорихоосоо өмнө "Love Bali" цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлнө.

Гэвч Бали аралд ирсэн жуулчдын ёс зүйгүй үйлдэл сүүлийн жилүүдэд нутгийн иргэдийг бухимдуулах болжээ. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн олон хэрэг гарсан учир гадаадын жуулчдыг мотоцикл унахыг хориглохоор төлөвлөж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xaryyljsecko??+gaj 2024-02-15 216.38.195.74

-yu wife; ? #### sxsait 1000f id+apt√-

Avatar

OCy? 2024-02-15 216.38.195.74

1

Avatar

neg ? 2024-02-15 216.38.195.74

kt tbLU

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж