Байденыг ерөнхийлөгчийн хувьд Трампаас илүү гэв

Байденыг ерөнхийлөгчийн хувьд Трампаас илүү гэв

Байденыг ерөнхийлөгчийн хувьд Трампаас илүү гэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Лхагва гаригт “Россия 1” телевизэд ярилцлага өгөхдөө Жо Байденыг ерөнхийлөгчийн хувьд Доналд Трампаас илүү дээр байх болно гэж хэлжээ. "Байден илүү туршлагатай, урьдчилан таамаглах боломжтой хүн. Хуучны улстөрч. Гэхдээ бид Америкийн ард түмний итгэлийг хүлээсэн аль ч удирдагчтай хамтран ажиллах болно" гэж Путин хэлэв.

Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Путинтэй найрсаг харилцдаг байсан. Үүнийхээ төлөө тэр багагүй шүүмжлэлд өртөж байв. Нөгөөтэйгүүр, АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад ОХУ хөндлөнгөөс оролцсон гэх нотлох баримтуудыг Путин үгүйсгэсээр иржээ.

Тэгвэл Путин Лхагва гаригт өгсөн ярилцлагынхаа үеэр Байдены эрүүл мэндийн талаарх таамаглалыг үгүйсгэв. Тэрбээр Украин дахь дайн эхлэхээс жил хүрэхгүй хугацааны өмнө буюу 2021 оны зургадугаар сард Швейцарьт Байдентай уулзсанаа дурсчээ. "Намайг гурван жилийн өмнө Швейцарьт Байдентай уулзах үед ч түүний эрүүл мэндийг муу гэж ярьдаг байсан. Би тийм зүйл олж хараагүй. Тэр бичиж тэмдэглэсэн зүйлээ харж байсан л даа. Гэхдээ би ч бас өөрийнхийгөө харсан. Үүнд онцгойлоод байх зүйл үгүй" гэж Путин хэлжээ.

Түүнчлэн "Улс төрийн байр сууринаас илүү ерөнхийлөгчийнх нь эрүүл мэндэд санаа зовно гэж байхгүй" гэлээ.

Сонгууль дөхөх тусам Байдены эрүүл мэндтэй холбоотой элдэв таамаг гарах болсон. Түүнийг үргэлжлүүлэн албан тушаал хашихад тохиромжгүй гэж батлахын тулд ой тогтоолт муутай хөгшин хүн гэж нэрлэжээ.

Эх сурвалж: POLITICO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

сонирхогч 2024-02-15 78.187.120.177

https://www.youtube.com/watch?v=HUUqIkL3nCE түүхийн нэг хэсгийн харуулсан баримтат кино орос хэлээр

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.89.125

Трамп энэ ярилцлагыг уншаад намайг америкийнххаа төлөө Байдеенгаас илүү ихийг хийнэ гэж магтсан байна гэж баяссан бол хүү нь Байдангаар яаж ч тоглож болно гэсэн санаа байна гэжээ

Avatar

Нэргүй 2024-02-15 73.59.119.57

Хошигруулна гэдэг чинь энэ шүү дээ. Холбоотнууд нь хүртэл доромжлоод байхад хөөрхөн явуулжиина даа ха ха

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2024-02-15 103.111.68.3

ХЭН ИИТГЭЛЭЭ ЮУ

Avatar

ОРОС ЯЛЖ БАЙНА 2024-02-15 103.111.68.3

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛИИЙНХЭН МӨН Ч ДУРААРАРАА БИЧИХ ЮМ ТЭГЭЭД ХҮН ИТГЭЛЭЭ ЮЭ

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.89.125

Гарчиг нь тал зассан юм шиг ойлгогдохоор бичжээ. Уг нь цаад санаа нь зөнөг Байденгаар яаж ч тоглосон яахав гэсэн санаа юм

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2024-02-15 59.153.86.87

Энэ яасан Пялдагнуур шаар бээ ха ха. Америк яалтачгүй сүпэр гүрэн юмаа. Атаархагч дайсан нь хүртэл долдойдох гэж…

Avatar

Нэргүй 2024-02-15 92.205.237.227

чи л а**с гэж пялдаганаад байгаа юм биш үү, ха ха ха, сайн пялдагд пялдагд, а**с виз чинь гарч магадгүй, ха ха ха

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.89.125

Америк Путингаас чацга авч одоо Путин тэгэх гэнэ ингэх гэнэ гэж Байдан байнга парламкнтаа айлгаж байхад юун гөлөг гэв ээ. Гөлөгнүүд нь АНУ-г даган баясаж байгаа Их британи, Герман, Францийн удирдагч нар монголын долигнуур хөлснийхөн юм. Манай Чингис хаан, английн Робьеспьер, оросын Ленин нарын дараа америк эзэнтэй дэлхийн дэг журмыг өөрчилсөн дараагийн агуу хүн бол Путин болж байгааг дайснууд нь хүртэл хүпээн зөвшөөрч байна

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва ха ха 2024-02-15 59.153.86.87

Энэ яасан Пялдагнуур шаар бээ ха ха.

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.187.63

ухаалаг хүн дээ

Avatar

Нэргүй 2024-02-15 203.98.76.4

Америк тэргүүтэй Барууныхан Украйны дайн нэрээр ОРосын Алс Дорнодыг САЛГАЖ АВААД тэрэн дээр нь алалцаж хамаг Байгалийн Нөөцийг нь шавхаж АРДЧИЛАЛ, ХӨГЖИЛ нэртэй зүйлсээ байгууллаа гэж бардамнацагаах байхдоо ирээдүйд ..

Avatar

Нэргүй 2024-02-15 103.57.94.98

Алс Дорнод чинь одоо Путины түүхэн газар нутгийн онол оор бол Орост ёстой түй ч хамаагүй л юмшүү дээ !

Avatar

зочин 2024-02-15 66.181.160.54

Америкийн ерөнхийлөгч хэнч боллоо гэсэн Путин шиг " үнэмлэхгүй дарангуйлагч " болж чадахгүй л дээ.. Гол ялгаа энд л байгаа юм аа

Avatar

Нэргүй 2024-02-15 59.153.87.59

Зөнөглөх эмгэг нилээн гүнзгий илэрч байгаа гэж барууны хэвлэлүүд их бичих болждээ.

Avatar

Нэргүй 2024-02-15 103.57.94.98

Харин тиймээ, хүндэт ах Оросын маань ерөнхийлөгч жааханаар барахгүй зөнөчөөд ахан дүүсэн алан хядаад хэуүү л юм боджийнаа,хө !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж