Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайханаас шар усны үерийн эрсдэлтэй бүс болон хавар, зун тогтоол ус ихээр үүсдэг байршлуудад ямар арга хэмжээ авч ажиллах талаар тодрууллаа.
-Хаврын улиралд халиа дошин, шар усны үер зарим байршилд их тохиолддог. Энэ жил аль, аль дүүрэг, хороодод энэ эрсдэл өндөр байна?
-Бид эрсдэлтэй бүсүүдийн инженерийн байгууламжтай сувгийн хоёр талаар зооно үүсгээд 10 метр зайнд хамгаалалтын зурвас үүсгэж, хамгаалалтын зурваст орсон айлуудыг тоолж, сансрын зураг дээр тэмдэглэж, нийслэлийн газар зохион байгуулалтын алба, Хотын стандарт хяналтын газар руу албан бичгээр мэдэгддэг.
Одоогоор хамгийн хүндрэлтэй байршлууд нь Сүхбаатар дүүрэгт Гүнжийн булаг, Хайлаастын суваг, Чингэлтэй дүүрэгт Дэнжийн 1000-ын гуравдугаар суваг, 18, 19 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хороо.
Мөн Баянгол дүүргийн Толгойтын суваг байна. Сэлбэ гол дагуу таван байршил бий. Шаргаморьтын гүүрний хойд хэсэг, Сүхбаатарын 14, 15 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 23, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Америк элчингийн зүүн талд халиа дошин их, далангаа давсан байдалтай байна.
-Өнгөрсөн зун үер болсон байршлуудад одоо халиа дошин ихээр үүсч байна гэсэн үг үү?
-Тийм. Үерийн эрсдэлийн зэргийг харахаар Туул, Сэлбэ, Улиастай, Дунд гол, Баянгол, Нарангийн гол зэрэг гол дагасан уулын амуудаас бууж ирдэг шар усны үерээс болж эрсдэл өндөр байна.
2023 оны 7, 8 дугаар сард болсон үер болон 2021 онд зургадугаар сарын 9-нд Сэлбэ дагуу болсон шар усны үерийн үеэр тус гол дагуух хамгаалалтын бүс дэх айл өрхүүд сонор сэрэмжтэй болсон.
Гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх хууль, журмын хүрээнд хамгаалах далан хаалтууд хийж ажиллахгүй бол дээрх байршлууд цаашид ч үерийн эрсдэл өндөр байна.
–Тэгвэл энэ жил шугам, хоолойн засвар дээр Геодези усны, барилга, байгууламжийн газраас ямар төлөвлөгөөний дагуу ажиллах вэ?
-2024 оны хувьд манай байгууллага засварын ажлын төлөвлөгөөнүүд бүгд Худалдан авах ажиллагааны хуулийн хүрээнд явахаар Захирагчийн ажлын алба дээр хүлээгдэж байна. Харин үерийн хамгаалалтын далан, суваг, шуудуу, цэвэрлэгээний ажлын төлөвлөгөөнүүд гарсан.
–Суваг, шуудууны цэвэрлэгээний ажил тавдугаар сараас эхлэх үү?
-Дөрөвдүгээр сарын 20-ноос хойш газар хэсч суваг, шуудуу, тавдугаар сарын 10-наас хойш шугам хоолой, лаг цэвэрлэх ажил эхэлдэг.
–Өнгөрсөн жил төсөв маш бага батлагдсан гэж байсан. Энэ жил шаардлагатай төсөв хэр их байгаа вэ?
-Энэ жил далан шугамын цэвэрлэгээний төсөв нийт дөрвөн тэрбум гаруй төгрөг. Тус төсвийн хүрээнд хавар болон зундаа далан, сувгуудыг 1-2 удаагийн давтамжтай цэвэрлэгэн хийх, шугам сүлжээн дээр болохоор борооны дараа 3-4 удаагийн давтамжтай их цэвэрлэгээ хийнэ.
"120, БОЛОН ДҮНЖИНГАРАВЫН УУЛЗВАРУУДАД ИХ УС ТОГТОХГҮЙ"
–Зуны улиралд орон сууцны хотхонууд ус зайлуулах шугамгүйгээс нийтийн эзэмшлийн зам талбай руу ус аа цутгадаг гэсэн. Тэдгээр аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцдог уу?
-Хот байгуулалт хөгжлийн газар дээр батлагдсан төлөвлөлтүүд байдаг. Мөн Улаанбаатар хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө гэж бий. Үүний дагуу манай байгууллагаас техник хэрэгслээ авч ус зайлуулах шугам, сүлжээгээ хаашаа холбох, гаргалгаагаа хаашаа хийх вэ, ус зайлуулах шугам сүлжээний төлөвлөлтийг яаж хийх гээд зураг төсөл дээрээ зөвшилцөөд явдаг.
–Жил бүр борооны ус ихээр тогтдог 120, Дүнжингаравын уулзварын замуудад өнгөрсөн жил засвар хийсэн. Энэ жил тус замуудад дахин ус тонтохгүй юу?
-Тус байршлуудад сүүлийн 2-3 жил дамнаж үе шаттайгаар ус зайлуулах шугмын ажлуудыг хийсэн. Үүний үр дүнд ус ихээр тогтох нь харьцангуй бага болсон. Их борооны дараа албаныхан хэмжилт хийхэд ус тогтох нь багассан байсан. Харин 120-ын хэсэг, Сэлбэ дагуух байршлуудад энгийн борооны дараа ус зайлуулах хоолой усыг хангалттай авдаг ч үер буусан үед голын түрсэн усыг авахгүй байх нөхцөл их гардаг. Үүнтэй холбоотой тооцоо, судалгааг мөн албаныхан хийж байна.
Нэргүй 2024-02-15 101.113.134.178
Нямбаатар мөн ч эргүү дагз шүү. Тэр мөсийг ховхолж аваад маргааш нь дахиад л дүүрнэ. Хэдэн хүний махыг идэж зовлогыг нь зовоож л байвал сэтгэл нь ханадаг бололтой юм
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-15 59.153.112.33
усны гольдрол, уулын хярын анхаарахгүй буусан, барилга барьснаас усны үер болж байгаа юм. Байгаль дэлхийдээ зөв харьцахгүй бол хариугаа авах л болно. Улиастай, Бэлхийн хавьд урсдаг голд айлууд буусан. одоо Бэлх, дахь эхийн тэнд байсан гол, Улиастай гол хариугаа авна даа. Хонгорууд минь. монгол хүмүүс гэрээ барихдаа ямар газар барьж байсанг мэдэхгүй бол ахмадуудаасаа асуу. буруу газар буучихаад улсын өмнөөс буусан юм шиг бүх юмаа улсаар хийлгэхээ болиоч
Нэргүй 2024-02-15 202.21.113.238
Төсвийн мөнгийг ичихгүй идэх юмаа. Яг усан оргилуур барьж мөнгө идсэн шиг
Хүний Үйлийн Үрээ гэж ... 2024-02-15 203.98.76.4
Хуучны Мэргэдийн айлдсанаар Цөвүүн цагт яадаг вэ ? ХҮНИЙ БИЕ ХЭЛ СЭТГЭЛИЙН ҮЙЛ ДАНДАА БУРУУ, МУУГААР ЭРГЭНЭ ҮҮНЭЭС УЛБААЛАН ГАЛ, УСНЫ АЮУЛ ЗҮГЭЭР ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛЖ ХУВИРНА гэдэгсэн….
зочин 2024-02-15 192.82.64.167
Үнэн зөв шуурхай ямар нэг асуудал үүсгэхгүй шиг ажиллаарай. Танайх нэг юм болохоор тэгээд түүнээс л болоод гээд дэмий юм яриад явдаг шүү
МАНин хулгайчуудын гай 2024-02-15 66.181.160.102
МАНингийн газрын наймааны дүнд жилийн 4 улиралын турш улаанбаатар гамшигийн байдалтай байдаг боллоо. псдаа. одоо ч дунд сэлбэ голын сав газрыг зарсан хэвээр туулын бургасыг хядсан хэвээр, гуу жалгыг шороогоор дүүргэн газар олголт нэртэй наймаа хийсэн хэвээр л байна. псдаа