Хур тунадас 100-120 хувь илүү орсон нь шар усны үер болж болзошгүй

Хур тунадас 100-120 хувь илүү орсон нь шар усны үер болж болзошгүй

Хур тунадас 100-120 хувь илүү орсон нь шар усны үер болж болзошгүй

Хур тунадас олон жилийн дунджаас 100-120 хувь илүү орсон нь шар усны үерийн нөхцөлийг хүндрүүлж болзошгүй. Жил бүрийн арваннэгдүгээр сард Зүүн Азийн орнууд өнгөрсөн зуны тойм, ирэх өвлийн төлөвийг хэлэлцэж, нэгдсэн дүгнэлт гаргадаг. “Зүүн Азийн өвлийн улирлын уур амьсгалын төлөв”-ийг хэлэлцэх 11 дэх удаагийн хурал 2023 оны арваннэгдүгээр сарын 6-8-нд Япон Улсын Токио хотод болсон байна.

Хуралд Япон, Монгол, Солонгос, Хятад Улсын цаг уурын албаны нийт 20 гаруй судлаач оролцож, Зүүн Азийн орнуудын уур амьсгалын онцлог, өөрчлөлт, индексүүд, түүнчлэн өнгөрсөн зуны цаг агаарын гамшигт үзэгдлийн талаар харилцан мэдээлэл солилцож, өвлийн уур амьсгалын төлөвийг хэлэлцжээ.

Дээрх хурлаар өнгөрсөн зуны хугацаанд дэлхийн хэмжээнд агаарын температур олон жилийн дунджаас дулаан, 1891 оноос хойш бүртгэгдсэн түүхэн дэх хамгийн дулаан зун болж өнгөрснийг цохон тэмдэглэсэн байна. Зүүн Азийн бүс нутгийн хувьд мөн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсан. Харин Монгол орны хувьд нутгийн баруун хагаст буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговийн нутгаар олон жилийн дунджаас 1-2 хэмээр дулаан байсан боловч төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджийн орчим байв. Мөн өнгөрсөн зун монгол орны төв болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас 120–140 хувиар ахиу хур тунадас орсон.

Улаанбаатар хот орчмоор орсон хур тунадасны хэмжээ нийт 240.3 мм буюу олон жилийн дунджийн орчим байсан боловч долоо, наймдугаар саруудад гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж олон байжээ.

Тодруулбал, долдугаар сард гурван удаа, наймдугаар сард дөрвөн удаа гэнэтийн ус ихтэй аадар бороо орсны улмаас Сэлбэ голын дагуу үерийн нөхцөл байдал үүссэн. Мөн есдүгээр сард 44.3 мм буюу олон жилийн дундажтай харьцуулахад 1-1.5 дахин их хур тунадас орсон зэрэг нь хөрсний чийг, голын усны түвшин нэмэгдэх нөхцөл болсон байна. Өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард 17.4 мм, арванхоёрдугаар сард 9.8 мм буюу олон жилийн дундажтай харьцуулахад 2-3 дахин их цас орсны улмаас Улаанбаатар хот орчимд дунджаар 17-19 см зузаан цасан бүрхүүл тогтсон.

Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан дэлхийн хэмжээнд гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байна. Монгол орны хувьд мөн зуны хугацаанд орох хур тунадасны хэлбэр өөрчлөгдсөн байна. Тухайлбал, ердийн борооны давтамж багасч, гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж нэмэгджээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж огцом дулаарах болон хүйтрэх үзэгдэл олон удаа ажиглагдаж байна. Цаашид дээрх үзэгдэл үргэлжлэн ажиглагдах магадлал өндөр байгаа тул шар усны үерийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгааг НОБГ, УЦУОСМХ-ийн мэргэжилтнүүд анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж