Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, ХанХөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508,039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Тэгвэл Улсын онцгой комисс хуралдаж, Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэхийг хэлэлцэх юм. Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комисс 15.00 цагаас хуралдах товтой байна.
Нэргүй 2024-02-15 213.87.89.70
Харуулах боломжгүй.
зочин 2024-02-15 66.181.166.196
Байгаль дэлхий талаасаа бол ямар ч зуд турхан байхгүй, хариуцлагүйн зуд л гэж байгаа, энэ онцгой байдал, өндөржүүлсэн бэлэн байдал гэдэг бол зүгээр төсвөөс манга зарлагадаж идэх гэсэн МАН-ын хийдэл, сонгуулийн зардлаа босгох ажлын нэг хэсэг
ҮНЭНБАТ 2024-02-15 112.72.15.86
Энэ Хүн ажиллаа өгөхгүй юм уу
3 Залуу ажиллаа хийж байгаад амь насаа алдчихад байхад арай муухай юм
Нэргүй 2024-02-15 202.131.225.198
Хүүеэ энэ хүн чинь одоо 3 залуу а.л.чихаад огцроогүй юм уу?
100 жилдэж эргүүтэхийн оронд өвөлдөө бэлдэх нь яасан юм. өмхий МАНингууд 2024-02-15 66.181.160.102
мал бол хувь хүний хөрөнгө, ер нь бол арчаатай арчаагүй ялгаа л гарч байгаа саахалт айл арчаагүй үргэлж сумын захиргааны МАНин дарга нараасаа тусламж авсан ч байгаа малаа үхүүлчихдэг байхад ямарч тусламж дэмжлэггүй өдөр шөнөгүй хөдөлмөрлөж байгаад хэдэн малаа онд оруулдаг байдал маш их. энэ тусламж нь эсэргээрээ бэлэнчлэх арчаагүй байдлыг дэмжиж хорлож байгаа үйлдэл.