УДШ: Археологич Д.Эрдэнэбаатар нарын хэргийг хэлэлцэхээс татгалзав

УДШ: Археологич Д.Эрдэнэбаатар нарын хэргийг хэлэлцэхээс татгалзав

УДШ: Археологич Д.Эрдэнэбаатар нарын хэргийг хэлэлцэхээс татгалзав

Археологич Д.Эрдэнэбаатар, “Эмоци” продакшны менежер М.Адъяаням нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 1200 дугаар шүүгчийн захирамж,  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1200 дугаар магадлалтай, Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт холбогдох хэргийг шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын өмгөөлөгч Б.Гэрэл-Очирын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн байна. Хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.

Тэднийг урьдчилан үгсэн тохиролцож, археологийн олдвор болох соёлын биет өвийг худалдахаар завдсан гэх хэрэгт буруутгажээ. Нийслэлийн прокурорын газраас Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт Эрүүгийн хуулийн 25.5-1-т заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байна. Хүннү гүрний үеийн нэн ховор олдворыг гадаадын иргэнд хагас тэрбум гаруй төгрөгөөр худалдах гэж байсан хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албаны ажилтнууд 2021 оны гуравдугаар сард үйлдэл дээр нь дайчлан баривчилсан байдаг.

Тухайн үед Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл гэсэн дөрвөн залуу Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон өгч, авалцах гэж байсан талаарх мэдээлэл цацагдаж байв.

Сануулахад, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд  прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Злчтн 2024-02-15 66.181.180.89

Энэ урт гартыг Архангай руу бүү зүглүүл. Манай нутгаас олдсон олдворуудыг мөн олон жил зөөсөн булдруу

Avatar

Зочин 2024-02-15 45.117.32.5

Хулгай хийдэггүй хүн энэ төрд байна уу?

Avatar

Гүндалай 2024-02-15 139.5.217.155

шавь нь гээд сахалтай нөхөр ютүбээр элдэв хангайн юм бураад энэ нөхрииг багшаа2 гээл байсан.эд нарч бас хулгайч л бсын бн даа

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.190.119

ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ ШОРОНД НЬ ЯВУУЛААЧ АЛЬ ЭРТНЭЭС Л ХУЛГАЙ ХИЙСЭН ХҮН БИЗ ДЭЭ ЯНЗ БҮРИЙН ШАРИЛ БУНХАН ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУЛЫГ УХАЖ АВАХЫГ НЬ АВЧ БАЯЖСАН ХҮН ЮМ БИШ ҮҮ

Avatar

-ylcuun/ 2024-02-15 216.38.195.74

bedni

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.185.16

ni

Avatar

-xylgaichduin xybitsaa2021 -25.000 doc,+workerooridni;+ demjdeg opon+ gadniy 2024-02-15 216.38.195.74

in+ard+ dr1

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.185.16

🤧

Avatar

Түүх ч 2024-02-15 202.21.120.62

Цээсүрэн гарчиг өгч юм бичиж байгаа бол тодорхой бичээч яг хэн нь татгалзаад байгаа юм бэ, Эрдэнэбаатар, Адьяаням нар нь татгалзаад байгаа юм уу, Дээд шүүх нь татгалзаад байгаа юм уу, эрүүгийн хэргийн танхимынхан татгалзаад байгаа юм уу чөтгөр бүү мэд. Ер нь бол олон улсын хил дамнасан шүлжээ байдаг гэж сонссон нэн ховор олдворуудыг нутгийн иргэдээр дамжуулан худалдан авч олон улсын аукционд үнэ хүргэж хэдэн сая доллароор худалддаг тэдний гар хөл монголд явж л байгаа байх даа.

Avatar

ХЭХЭ 2024-02-15 103.57.92.100

БУЛШ ТОНОДОГ ХУЛГАЙЧ БАЙЖ ДЭЭ с**

Avatar

Нэргүй 2024-02-15 139.5.217.236

Шинжлэх ухааны нэр барьсан тонуулч байж

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа. ЭНЭ БОЛ ОЛОН ЖИЛИЙН ЛУЙВАР ХУЛГАЙТАЙ ХАРЬЦУУЛВАЛ ТАЛХНЫ ҮЙРМЭГ 2024-02-15 66.181.178.62

МОНГОЛД ХОЁР ХЭРЭГ ИЛРЭХГЗҮЙ ГЭЭД ХҮМҮҮС ЯРИАД УДАЖ БАЙНА. НЭГ НЬ ЗОРИГИЙН ХЭРЭГ. НӨГӨӨ НЬ ОЛОН АРВААРАА ГАДАГШАА ГАРСАН ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ОЛДВОР. ЭРДЭНЭБААТАРЫН ЭНЭ ҮЙЛДЭЛ ЗӨВХӨН ТАЛХНЫ ҮЙРМЭГ ГЭСЭН ҮГ.

Avatar

Нэргүй 2024-02-15 202.131.238.26

Чулуун, Лхагвасүрэн нарын Монголын түүхийн Манжийн үед холбогдох архивыг хятадуудад өгсөн хэрэг байна бас

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.185.88

хүүр ,булш тонож ухдаг хүмүүс 9н үгээрээ х****л идэх байх даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж