Герман: Украинд илгээх зэвсгийн хэмжээгээ 4 дахин нэмнэ

Герман: Украинд илгээх зэвсгийн хэмжээгээ 4 дахин нэмнэ

Герман: Украинд илгээх зэвсгийн хэмжээгээ 4 дахин нэмнэ

Германы Батлан ​​хамгаалахын сайд Борис Писториус хоёрдугаар сарын 2-нд Брюссельд болсон Украины Батлан ​​хамгаалахын бүлгийн (UDCG) хуралд оролцсон. Энэ үеэрээ тэр Герман улс 2024 онд өнгөрсөн оноосоо 3-4 дахин их хэмжээтэй их бууны сумыг Украинд нийлүүлэхээр төлөвлөж буйг мэдэгдлээ.

Европын холбооны тэргүүн дипломатч Жозеп Боррел саяхан Украинд ирэх гуравдугаар сар гэхэд нэг сая их бууны сум нийлүүлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ тооны дөнгөж тал орчим хувийг нийлүүлэхээр төлөвлөж байна. Харин бүтэн нэг сая сумыг 2024 оны эцэс гэхэд Украинд илгээхээр төлөвлөжээ.

Эстонийн Гадаад тагнуулын албаны хоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан тайланд Оросын их бууны сум нийлүүлэлтийн хэмжээ Украиныхаас хол давсан гэж дүгнэжээ. Орос улс шинэ сум үйлдвэрлэхийн зэрэгцээ ЗХУ-ын үеийн их бууны зэвсгийн нөөцөө шинэчлэх шинэчилж байна.

Борис Писториус "Энэ дайнаас авах сургамж бол байлдааны бэлэн байдалд зэвсэг хэрэгсэл чухал байдгийг ойлгох" гэжээ. Мөн тэрбээр Германы зэвсэг үйлдвэрлэгч "Rheinmetall"-ын барьж буй шинэ сумны үйлдвэрийн барилгын талбайд зочилсон тухайгаа дурджээ. Тус үйлдвэр жилд 200 мянга хүртэл тоогоор их бууны сум үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Герман улс 2024 онд сум худалдан авахад 3.5 тэрбум евро зарцуулна. Энэ нь урьд өмнө хэзээ ч байгаагүй үзүүлэлт аж.

"НАТО-гийн 31 гишүүн орны 18 нь, тэр дундаа Герман улс 2024 онд ДНБ-ийхээ хоёроос доошгүй хувийг батлан ​​хамгаалахад зарцуулах зорилтыг биелүүлнэ" гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хэлэв. Герман хүйтэн дайн дууссанаас хойш анх удаагаа хоёр хувийн зорилтод хүрэх төлөвтэй байгааг тус улсын Батлан ​​хамгаалах яам мэдэгджээ.

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-15 103.57.93.140

Өмхий нацистын үлдэгдэл Герман дайнд ялагдсан өс хонзонгоо авахаар Украйныг ашиглаж байна да. Энэ янзаараа сүүлчийн украйн хүн үхэх хүртэл дайн хийх юм байна. Орос бол дайн хийж сурсан улсаа, ялагдана гэж байхчгүй.

Avatar

Нэргүй 2024-02-15 213.87.89.70

= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

bodit barimt shuu 2024-02-15 66.181.182.13

Medeelliin dain gej surhii yum. Germanii ediin zasag, ungj O.Sholstiin ner hund irgediinhee dund shaldaa unachihsan,m Dainiig demjij zevseg niiluulehiig irged ni eserguutsliin jue ue heden zuun humuus jagsaal hiigeed l baihad 3-4 dahin nemeh ni baitugai negiigee ch ugvul ih yum baih oo

Avatar

Зочин 2024-02-15 76.220.74.140

Хэнд ашигтай юм болоо. Өшөөгөө авч байгаа юм байх даа.

Avatar

Баагий 2024-02-15 202.9.46.243

герман дэлхийн 2-р дайнд ялагдсаны өшөөгөө авахаар санаархаад байгаа юм байх даа зайлуул………………….

Avatar

Нэргүй 2024-02-15 185.220.101.25

Германчууд Д2Д тухай кинонууддаа нацист фашист Герман цэргүүдээ сайн хүмүүс мэтээр хийдэг болсон байна лээ. Нацизм фашизмаа эргэн санагалзаад байгаа бололтой.

Avatar

Нэргүй 2024-02-15 202.126.90.102

гой гой. гэрмаан намбэ ваан ин милитари тэкноложи

Avatar

зочин 2024-02-15 202.126.91.43

Украинд үзүүлэх германы дэмжлэг урт насгүй б**х аа. Батлан хамгаалах зардал их байгаа ч ОХУ-ын эдийн засаг өсч Европод тэргүүлж байна.Өнгөрсөн онд эдийн засгийн өсөлт 3 хувь үүнээс үйлдвэрлэлийнх 7,5 хувь өсч хөрөнгө оруулалт 10 хувь нэмэгдэв. Ажилгүйдал 2 гаруйхан хувь г.м. Гэтэл баруун европын орнуудынх буураад.Үүний дотор германых бүр илүү.Хориг зэргээс болж уйлдвэрүүд дампуурч ,гадаад орон рүү зугтаад,иргэдийн амьдрал хүндрээд,төрөө эсэргүүцсэн,бодлогыг нь буруушаасан хөдөлгөөн өсч байна

Avatar

зочин 2024-02-15 202.126.91.43

Европын ихэнх орон ийм л байдалтай байна.Өөрийн орны худал мэдээлэлд итгэхээ байжээ.Украин дэх дайныг оросууд биш баруун өдөөсөн, америкийн том хөрөнгөтнүүдийн эрх ашгийн төлөө европыг бүхэлд нь хохироож,Украин орныг устгаж байна гэдгийг тэд ойлгож байна.

Avatar

Нэргүй 2024-02-15 124.158.67.93

Дарангуйлагч путин тэнэгтэхээ болиосой. Слава Украине.

Avatar

Нэргүй 2024-02-15 107.189.31.225

Путин дайн хийгээгүйэ, дайнч зөнөг Байден фашист НАТО турхиралтаар өдөөд байгаа нацист Киевийн дэглэмийг хашраах ЦТА явуулж байна.

Avatar

Нэргүй 2024-02-15 66.181.161.97

Германы з****г тийм сайн юм бол Украйнчууд Оросыг ялахгүй яасан юм.

Avatar

Нэргүй 2024-02-15 202.131.241.34

Герман зэвсэглэлээр хөөцөлдөнө гэдэг аюул, герман технологийн хажууд оросын одоогийн з****г бол хүй нэгдлийн үеийн саваа гэсэн үг

Avatar

зочин 2024-02-15 66.181.160.54

Трамп, Путин хоёр Германуудыг шахсаар байгаад зэвсэглэлээр хөөцөлдхөд хүргэлээ дээ !!!.. Удахгүй онгоц , пуужин хийгээд эхэлбэл Харгисуудыг тогтоон барих хүчин энэ дэлхийд байхгүй дээ …
Төр нь захиалга өгвөл BENZ , BMW ынхэнд нэг муу Москва хүрдэг пуужин хийх зэрэг болч юухан байхав дэ

Avatar

Нэргүй 2024-02-15 195.176.3.20

Английн сэгсгэр толгойт Борис гэгч нацист Киевийн дэглэмийг турхирж дайн өдөөсөн бол Германы фашист Борис Писта гэгч тэр дайныг нь үргэлжлүүлэхээр турхирж байна. Писториус нь Писта гэхэд яг таарч байна.

Avatar

Нэргүй 2024-02-15 195.176.3.20

өвсөн толгойт Борис 😄😄😄

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж